antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2015 2 comments

99.4 хувь нь Таван толгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахыг дэмжив

нийтлэсэн Admin

erdenechmgmedeellМонгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл ТББ, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ТББ, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ-тай хамтран Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дугаар тогтоолд Монгол Улсын иргэн бүрт 1 бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж  өгсөн юм.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа атал эдгээр хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй болсон. Үүнтэй холбоотойгоор 4 асуулт бүхий санал асуулгыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд  2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд  явуулсан байна.

Санал асуулгад нийт 11526 иргэн оролцон,  99.4 хувь нь Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болохыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулаад, бүх саналын хуудсыг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт дамжуулан өглөө.

Түүнчлэн санал асуулгын үеэр иргэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны талаарх мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр хүргэх, Монгол Улс орчин үеийн дэвшилтэт технологи, техник ашиглан томоохон орд газруудаа өөрсдөө эзэмшин ашиглах, уул уурхайн асуудлыг улс төржүүлэхгүй байх, Тавантолгойн гэрээнд орон нутаг, бүс нутгийн эрх ашиг, эко системийг хамгаалсан тусгай бүлэг оруулах зэрэг тодорхой санал гаргаж байсныг дурдаад, эдгээр нь санал асуулга зохион байгуулагчдын үзэл бодлыг илэрхийлэхгүй болохыг онцлов.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • гана (May 11, 2015 9:22:49 am )

    Батзандангийн хиймэл,сүржин дүрийг харах бүрд ой гутах юм.Монголын төрд Жаргалсайхан, Гүндалай, Батзандан мэт амьтад олон бол төрийг самрана гэдэг л болно.”Адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл” гэж нэг үг бий

  • зочин (May 13, 2015 9:36:22 pm )

    Ардын баатрууд энэ үед л төрөөд 400 болоод бярдаан буутай хувьсгал хийгээд 10000 гаминг яллаад сайхан цаг эхлэж байна Ийм баатруудтай Монгол улс 2050 онд ямар байхийг төсөөл дөө 1. Хятадын зах зээлд Монгол улсийн эзлэх хувь 0 , 2. Дэлхийн хэмжээнд нүүрсний хэрэглээ 0-д дөхөв 3. ОХУ -н Эрхүү хотод монголын баатруудад \ Баяр, Батзандан ,Эрдэнэчимэг гм \ зориулсан хөшөө босов 4. Австрилиас “Батзандан сан “-д 20сая доллар хандивлав 5, З. Энхболд ” Миний зам дардан байсангүй” дурсамж ном хит болов 6. ИХ -с 2015 онд ТТ гацаахийн төлөө санлаа өгсөн тухайн үеийн гишүүдийн нэрсийг “Дахин давташгүй үед явдлын жагсаалтанд хараар бичээр шийдэв Гоёо гоё манай баатрууд яг ийм дээрээ бүүр гоё Би л лав зөвхөн та нарт санлаа өгнө шүү Хэрэв болдог бол 2016 та гишүүн найдвартай болгоно гэвэл эд арай өөр кноп дарна Энх болд даргаа та энэ талаар хууль санаачлаач би лоббид нь сарын цалингаа хандивах юмсан

antalya rent a car