Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дуугүй байж байж өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “Сайханбилэгээ наад популизм чинь хэрээс хэтэрлээ, эдийн засаг хэвтчихсэн гэж толгой угаахаа боль. Эх, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд Монгол Улс очоогүй байгаа шүү” хэмээн өөрийнх нь танхимд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан, өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хатуухан үг чулуудсан удаатай. Тэгвэл тэвчээр заан дуугүй явсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр АН-ын 2012-2014 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед “МАН-ынхан Засгийн газарт хоноцын сэтгэлгээгээр хандаж болохгүй.
“Гүйх нохойд гүйгүй нохой саад” гэгчээр эртхэн шиг зайгаа тавьж өгөөд гараад явсан нь дээр.
УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хангах эрчимжүүлэх мөрийн хөтөлбөрийн тогтоолыг дэмжихгүй гэж байна.
Ингэж байж яаж та нар хамтарч засаг барьдаг юм. Эцсийн эцэст АН л хариуцлага хүлээнэ шүү. Юм ярихаараа эсвэл хоёр толгой заадаг, эсвэл мөнгө ярьдаг л хүмүүс боллоо. Шалтаг, шалтгаанаар ажил зогсоож болохгүй.
Хоёр Энхболд хамтраад ажил хийвэл хий, хийхгүй бол боль” гэсэн нь дэнжигнэж эхлээд байгаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар удахгүй онхолдохыг шулуухан хэлчих шиг боллоо. Засгийн газар дахь МАН-ын сайд нар “Эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч байна. Сангийн данс улайж эхэлсэн. Яаралтай шийдвэр гаргахгүй бол оройтлоо” хэмээн намынхандаа сануулсан. Тэд Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн нүглийг АН-тай хамтран үүрэхийг хүсэхгүй нь тодорхой.
Товчхондоо хувьсгалын тохироо, тэгэхдээ маш муу тохироо Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тойрон эргэлдэж эхэллээ. Хэрхэхийг тэнгэр биш, “МАНАН” шийдэх болчихлоо.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (May 08, 2015 9:49:12 am )
ene bas neg hudalch nuhuh
-
МАН хэзээ ч ард тумний толоо ажиллахгуй нам (May 08, 2015 10:24:30 am )
Ажил хийе гэвэл аргаа олдог ажил хийхгуй гэвэл шалтагаа олдог МАН ажил хийх гэж засагт ороогуй авч идэх гэж орсон шалтаг яриад 6 сар боллоо АН наад муусайнуудаа засгаас хоож гаргаад ажлаа хийвэл яасан юм эцэст АН-ын засгийн ажлыг ард тумэн дугнэнэ 2016 онд ийм янзаараа ялахгуй шуу МАН-ын бух сайдыг хоож явуул
-
Оюутан (May 08, 2015 10:26:08 am )
Ямар тэнэг зүйл бичдэг юм бэ? зөв сэтгээч найзаа
-
Зочин (May 08, 2015 11:25:33 am )
Алтанхуяг монголын төрийг жинхэнэ утгаар нь самарч, эдийн засгийг хямруулсан их мэдэгчийн нэг шүү дээ. Төрийн худалч, түмнийг хууран мэхлэгч, түмпэн толгой дуугүй бай.
-
bold (May 08, 2015 11:51:18 am )
hytsbaaa shi yu meddeg yum
-
-
MGL (May 08, 2015 4:22:15 pm )
МАН бүтэхгүйл байсан юм даа. Монголыг ийм болгох эх үүсврийг МАН хийсэн шүү дээ.
-
bantan (May 08, 2015 6:43:07 pm )
Ан ман 2 бол бизнесийн олигархи бүлэглэлүүддээ бариулсан яг л өтсөн ямаа гэсэн үг.бүхэл бүтэн улс орныг самарч дууслаа.эд бүхнийг сонгосон бидний бас буруу.!?
-
zochin (May 08, 2015 6:48:49 pm )
MANamig Altanhuyg said ynen helchihlee arai denduu bn MAN toriin alban haagchidig mash ih halj bn oorinhoo MANamin humuuseer halaa selgee hiij bn arai dendej bn tatvar tologchidin mongiig mash ih idej yyj bn harin ANam ih ym hiisn shuudee um hiij baiga saidin oorsdoo bulegln avch haychaad mongolig MANam l ustgaj bn oorsdoo yu hiisn yu be heruulch heden huneer bambai hiilgj idchiheed odo namaas garah n mash zov odo sangiin mongiig tenderiig bug en namiin ylsuud idej duusla shuude buh aimag hotin zam yamr bailaa odoo buh uulzvar ymr bolsn bn harah heregtei
-
zochin (May 08, 2015 6:56:19 pm )
MAN uimuulen hutgagch namig zasgaas neeren turen gargah heregtei garga garga Altanhuyg SAID YM hiisen shuu tanai namin hiigegui ajilig hiisn
-
Зочин (May 08, 2015 7:48:39 pm )
АН улсыг маань унагачлаа. Бодит байдал үнэн гэвэл энэ шүү дээ. МАН төр барьж байхад хэзээ ч ингнж доройтуулж байгаагүй. Коммент бичээд байгаа эргүүнүүд болио. Алтанхуяг яаж ямар нүүрээрээ ингэж ярьж чазаж байнаа.
-
Зочин (May 08, 2015 7:52:57 pm )
Арван таван толгойтой Ардчилсан нам тал тал тийшээ чангаагаад бүтээсэн ч юмгүй хийсэн юмгүй хэрэлдээд нэгнийхээ санаачилсан хийсэн бүхнийг нураагаад, гацаагаад өөр юу чадсангүй. Энэ нам итгэл хүлээлгэж олонхи болгосон ард түмэн буруугүй биз дээ. яалаа гэж ингэж зовооно вэ.
-
зочинзочинзочин (May 10, 2015 4:21:56 am )
Сайханбилэг яахаараа энд буруутай байдаг юм бэ? Алтанхуягийн самарч гүйцсэн бүхнийг залруулахаар, унасан эдийн засгийг босгохоор санаа шулуудсан залуу шүү дээ. Алтанхуяг энэ хоёр намыг маш хортой бодлогоор холдуулж өстөн дайсан болгохыг эрмэлзэж, ард түмнээ ядууруулах хорт бодлого гаргаж, үр хүүхдүүд өрөө төлчихнө өнөөдөр л болж байвал барав гэсэн санаа агуулсан чөтгөр шүү дээ. Одоо хариуцлага өөрийнх нь толгой дээр байхгүй болохлоор хэдэн сар бодоод олсон санаагаа хэлж байгаа юм . Чи дуугүйхэн байж залуу хүн яаж ажилладагийг хар. Харин Ардын нам ухаанаа уралдуулж засгаа хамтран сайн ажиллуулах хэрэгтэй. Та нар төрөөс гарч болохгүй, улсынхаа төлөө ямарч ядарсан үед нь хамт байгаарай. 2012 оны ардчилсан нам шиг нэрээ бодоод гарч болохгүй ард түмнээ бодно шүү дээ. Ардын нам гэсэн нэр ч агуу, тиймээ?
-
Anonymous (May 10, 2015 11:05:33 am )
damjlah heregtei.
-
Эр хүн (May 10, 2015 11:22:15 am )
Ялтанхуягийг олон юм яриад байвал төрийг дампууруулсан хариуцлагыг хүлээлгэ. Нөгөө бондоос 50 сая доллор сох дутсан гээ биздээ.
-
Anonymous (May 10, 2015 7:16:32 pm )
nohoi noroviin bandi altanhuyag shoron daahgui l dee
-
Заяа (May 10, 2015 7:39:31 pm )
50 сая хаана байна?
-
зочин (May 11, 2015 2:52:09 am )
Битгий маргацгаа ан ман хоёрыг ах дүү хамаатан садан луйварчин хэдэн баян удирддаг гэж зурагтаар өдөр бүр яриад байхад аль ч намын жирийн гишүүд тоглоом төдий гэсээн зурагтаар төрийн бус байгууллагын нэг эмэгтэй хэн билээдээ ердөө хоёр зуун гэр бүлийг баяжуулахын төлөө монголчууд туйлдаж байна тэр хэд бүүр хэдэн зуун дамжсан гадаад баячуудыг гүйцсэн гэнэлээ
-
хххх (May 11, 2015 9:42:39 am )
монгол орныг самарч өр зээлэнд унагаж ард түмний амьдралыг ядууруулсан ямарч хаиуцлага хүлээгээгүй хирнээ өнөөдөр худлаа яриад яахав Хувийн компаниудад тараасан тэр их мөнгөө нэн даруй авч өрөө төлөх ард түмэнд хэрэгтэй зүйлд зармаар байна Түүнээс гадна төсөл тендер нэрээр хувааж залгисан мөнгөнийхөө тооцоог хийж төлүүлэх хэрэгтэй баймаар Гол хийх юмаа хийж чадахгүй байж ядарсан ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлж байхаа зогсоомоор байна Татвар төлөгчдийн мөнгөөр томилолт зугаалага унаа машин гээд элдэв зардалд үрэхээ болимоор байна Татварын зөв бодлого явуулах тухайлбал бүх нийтийн баялагийг дангаараа залгиж байгаа компани түүнчлэн архи тамхи бар цэнгээний газруудаас элдвийн ченжүүдээс авах татварыг өндөр болгож харин тариа ногоо тарьж гутал хувцас үйлдвэрлэж нэг үгээр ард түмэнд хэрэгтэй зүйл үйлдвэрлэж байгаа жижиг үйлдвэрлэгчдийг татвараас чөлөөлөх багасгах хэрэгтэй Малын хөлийн татварыг ч гэсэн зөв бодлого явуулмаар байна Үхэр тэмээ өсгөж байгаа малчдыг урамшуулж хонь ямаанд авах татварыг өндөр болгомоор байна
-
бат (May 17, 2015 8:44:50 am )
алтанхуяг аа болиоч чи эдийн засгийг самар аа биз дээ шоронд хүргэн дэнзэнтэйгээ байх ёстой хүн дээ эдийн засаг сөхөрч гүйцлээ яана даа
19 Comments