antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2015 13 comments

Үхэлтэй нүүр тулсан Ц.Очирхуягийн гэр бүлд тохиолдсон явдал

нийтлэсэн Admin

67632-ШУУРГАЛАН ДҮРЭЛЗЭХ ТҮЙМРИЙГ СӨРЖ ГЭР БҮЛЭЭ БҮТЭН АВЧ ҮЛДЭЖ ЧАДСАН ЗАЛУУГИЙН БААТАРЛАГ ҮЙЛС-

Зүүн гурван аймаг энэ жил түймрийн даллага авсан гэмээр ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа. бүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нийтдээ 20 гаруй сум түймэрт өртөж, 60-аад өрх орох оронгүй болсон харамсалтай мэдээ байна. Шуургалан дүрэлзэх түймрийг сөрж, гэр бүлээ элэг бүтэн авч үлдсэн Ц.Очирхуягийн баатарлаг үйлсийг онцолмоор байна. Тэрбээр эхнэр хүүхдийнхээ хамт үхэлтэй хэрхэн нүүр тулж, амьд мэнд гарч чадсан тухай сурвалжилсан тэмдэглэлийг хүргэе.

Ц.Очирхуяг, Г.Наранцацрал нар 31 настай, хоёр хүүхэдтэй залуу гэр бүл. Сүхбаатар аймгийн уугуул бөгөөд багаасаа мал дагаж амьдарчээ. Хонь, ямаа нийлсэн 600 орчим богтой тэднийх тус аймгийн Сүхбаатар сумандаа нутагласаар ирсэн байна. Голдуу сумын төвийн урдуур хаварждаг ажээ. Харин өнөө жил сүүлийн арав гаруй жил буугаагүй буурин дээрээ иржээ. Тэнд ойрын хэдэн жил айл огт буугаагүй болохоор өвс ихтэй, худаг устайгаа ч ойрхон. Бас ч гэж сумын төвтэйгээ дөхүү, 23 км-ийн зайтай. Ингээд Ц.Очирхуягийнх ганц гэрээрээ буужээ. Тэдний том хүү таван настай, бага нь ой гарантай охин. Хүү нь ирэх жил сургуульд орох болохоор одоо цэцэрлэгт явдаг байна. Тиймээс сумын төв дээр өвөө эмээгийндээ байдаг ажээ.

Дөрөвдүгээр сарын 29-нд Сүхбаатар сум руу түймэр орж ирэв. Улаан гал салхи татуулан эрчилж байгаа бүсэд нэлээд утаатай, дээрээс нь шороогоор нүүр нүдгүй шуурна. Байгалийн аюултай үзэгдэлд малчид, сумын төвийн иргэд бүгд л сонор сэрэмжтэй, бас айдас болгоомжтой байлаа. Бие бие рүүгээ утсаар холбоо барьж, “Танай наагуур түймэр ямар байна, манай энд одоохондоо гайгүй л байна’’ гэхчилэн мэдээлэл солилцож байв. Энэ түймэр дөрөвдүгээр сарын 30-ны шөнө дунд Ц.Очирхуягийн гэрийг сүйтгэсэн юм. Тэрбээр өдөр нь чухам яг хаахна түймэртэй байгааг багцаалдаж чадаагүй байна. Учир нь сүүлийн үед байнга л түймэртэй, утаат хөшиг татсан байдалтай байгаа болохоор тэр биз. Орой харуй бүрий болоход түймрийн улаан туяа тод харагдаж, Ц.Очирхуяг ч чиг баримжаа авахаар арынхаа толгод дээр гарчээ. Энэ үед 23 цаг болж байлаа. Тэнгэр улайсч, түймэр тэртээ хол харагдаж гэнэ. Арай ч тэднийх рүү орчихооргүй цаахнуур тойрох бололтой байжээ. Малчин залуудурангаа тавин түймрийгажиглажсуутал гэнэт салхи чиглэлээ өөрчилж гэнэ. Салхинд туугдсан түймэр яах ийхийн зуургүй тэднийхийг чиглэлээ гэнэ шүү. Энэ үед тэрбээр яаравчлан гэр рүүгээ яарлаа.

Тэрбээр замдаа “За чадвал гэрээ галаас аварчихна даа, болохгүй бол эхнэр хүүхдээ аваад амь гарах хэрэгтэй” гэж бодсоор уухилан орж ирэв. Түймрийн аюул хаяанд ирснийг эхнэртээ хэлээд хамаг хурдаараа бэлтгэлээ базаав. “За, Цацрал минь бушуулаарай, дулаан хувцсаа давхарла. Охиноо ч бас зузаалъя” гээд хаалгаараа байн байн толгойгоо өнгийж, түймрийн байдлыг ажна. Сумын төв рүү холбоо барьж, ах дүү нартаа хэл дуулгачихаад үстэй дээл, малгайгаа өмсөв. Охиноо хөнжилд ороогоод бушуухан мотоцикльдоо морджээ. Тухайн үед том хүү нь сумын төв дээр өвөө, эмээгийндээ байсан нь азтай. Ц.Очирхуяг эхнэр, хүүхдээ сундалж аваад худаг руу давхилаа. Тэднийхээс худаг 500-гаадхан метр хэртэй газар. Түймэр ч нэлээд зайтай харагджээ. Галаас амжиж худагтаа хүрчих байх гэж тооцоолжээ. Худгаас ховоогоор ус татаж, өөрсдийгөө норгох ч юм уу, халуун гал өөдөөс цацна гэсэн төлөвлөгөөтэй давхисан байна. Гэвч тэд худаг хүрч чадсангүй. Улаан гал дүрэлзэн төөнөхийн хажуугаар гашуун утаа хоолой хорсгож, элс, шороо, цурамны шатсан өвсөөр цурхирна. Ард үлдсэн таван ханатай гэр, малын хашаа хороо зэргийг нь энэ гал хамчихаад тэднийг чиглэлээ. Гэр орон мал хуйгаа шатаж, үгүй болохыг харсан тэд санаа нь зовж, шаналсан ч өөрсдөө амьд гарах ёстой гэж хаазаа нэмлээ. “Хэрэв мотоцикльтойгоо ингээд давхиад байвал галд шатаж, бүр дэлбэрч үхэх аюултай” гэсэн бодол Ц.Очирхуягийн толгойд зурсхийн орж ирэв. Тэрбээр гэнэт мотоциклио зогсоогоод “Эхнэрээ хурдан буугаад холдож, зугт” гэж сануулав. Эхнэр нь ч түүний хэлснийг дагаж, хөнжилд ороосон охиноо тэврээд гүйлээ. Ц.Очирхуяг тэднийг гүйцэж очоод, гараас нь хөтлөн чирч, мотоциклиосоо зайлж чадав.

Гэвч улангасан ховдоглох түймрийн аймшигт аюул тэднийг орхиогүй байлаа. Үхэл зэрэгцэн хөөж, нөмөрч авахад тун ойрхон байв. Эхнэр, бяцхан үр хоёр нь орилолдон цовхчиж, орь дуу тавих үед Ц.Очирхуягт “Түймэр дагаж гүйгээд эсэн мэнд гардаггүй, сөрж гарч чадвал амьд үлднэ” гэсэн бодол зурсхийжээ. Ингээдэнэ санаагаа эхнэртээ ойлгуулж, гараас нь чанга гэгч нь атгаад үхэлтэй тэмцэлдэхээр шийдлээ. Уухилан турхирах түймрийн гал хамаг биеийг нь төөнөв. Хэдийгээр зузаан самбайд ороолгосон байсан ч балчир үр нь тэр халууныг тэсч ядаад тийчлэн чарлажээ.

Галыг сөрөөд нөгөө талд нь л гарах ганцхан зорилго тэдэнд байв. Гэвч ширүүн галаас эмээсэн Г.Наранцацралт бүсүй нөхрийнхөө гараас мултарч, буцаад гүйжээ. Халуун гал тэднийг нөмрөх тэр агшин хэдхэн алхмын цаана байв. Түймрийн суунагласан хар утаанд Ц.Очирхуяг баримжаагаа алдаж, эхнэр хүүхдээ дуудаж, бархиран орилж байлаа. Галаас айсан бүсгүй хүүхдээ гараасаа салгаж болохгүй гэж бодож тас тэвэрсэн чигтээ нөхрөө хайж уйлан чарлана. Гашуун утаа, шороо ам, хамар руу нь орж, тамир тэнхээ нь барагдав. Азаар Ц.Очирхуяг эхнэр хүүхдээ арайхийн олж “Одоо дахиж гараасаа салгахгүй дээ” гэсэн шиг чанга гэгч нь атгалаа. Харин галаас үхэлтэй нүүр тулж байгаа эхнэр нь тэмцэх итгэлгүй байв. Нөхрийнхөө гараас мултарч, галаас зугтах гэж оролдсоор л байж. Тэднийг ийн зууралдаж байх хооронд охиныг нь ороосон хөнжил газарт унасан байлаа. Энэ удаад яасан ч гараасаа салгаж болохгүй гэсэн бодолтой Ц.Очирсүх эхнэр, хүүхэдтэйгээ чаргууцалдсаар байв.

Салхи татуулан ирэх түймрийн дөл тэднийг тулж,  тэсэхийн аргагүй болгов. Бүр эрчтэй салхи тэдний толгойн дээрх өвлийн малгайг тоос сорогчоор сорж байгаа мэт хуу татаад хөөргөжээ. Ц.Очирсүх эхнэр хүүхдээ газарт суулгаад, өөрөө дээрээс нь даран хэвтэв. Яах ийхийн зуургүй түймэр тэднийг нөмрөөд авах нь тэр. Хэдийгээр цээжээрээ үстэй дээл, зузаан хувцас өмссөн ч толгой нүцгэн байсан тэднийг аюулт гамшиг тойрсонгүй. Харагдсан болгоноо залгидаг ширүүн гал тэр гурвын нүүр, гар, үс зэргийг нь хуйхлаад оджээ. Юу юугүй залгих гэж байгаа юм шиг улалзан дүрэлзэх гал тэднээс аль хэдийнэ холдсон байв. Олон мал, айл, хунар, шим сортой талбай гээд замдаа таарсан бүхнийг хамсаар улаан гал чигээрээ цааш хурдлах нь тэр. Аймшигт галыг сөрж, гэр бүлээрээ үхлээс ийн мултарч чадсан нь яах аргагүи Ц.Очирсүхийн баатарлаг үйлс юм. Эхнэр, нөхөр, охин гурав хэдийгээр амьд гарсан ч толгой, гар нь тэр чигтээ түлэгдсэн байлаа. Хэдхэн хормын өмнө дулаан гэртээ халуун хоолоо идэж, бяцхан охиноо өхөөрдөн баясаж сууж байсан тэд шөнө дөлөөр, эзгүй зэлүүд талд, хаачихаа мэдэхгүй цурам самардан сууж байлаа. Өөрсдийнхөө өвдөлтийг үл тоон, түлэнхийн шархандаа уйлж шаналах охиноо цээжиндээ тэвэрч өглөөг хүлээх цаг хугацаа тэдний хувьд олон сар жил шиг удаан байлаа.

Үргэлжлэл бий

М.МӨНХЦЭЦЭГ

www.DNN.MN

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (May 08, 2015 10:13:11 am )

    ямар зоригтой залуу вэ ёстой монгол эрийн яс зааж амь нас эхнэр хүүхдээ аварчээ манай эрчүүд жаахан зориг тэвчээртэй байх нь их чухал байна даа

  • Anonymous (May 08, 2015 10:39:37 am )

    zorigtoi mundag umaa hurdan edgeerei

  • davaa (May 08, 2015 11:47:49 am )

    Vneheer baatarlag zorigtoi mongol er hvn bol Ochirsvh yum bna hurdan edgeerei ger bvld ni az jargal hvsie

  • baagi (May 08, 2015 12:50:42 pm )

    ymar orovdmoor ymbe nulimas garaad arai l gj unshla

  • haxfkv (May 08, 2015 12:55:07 pm )

    үнэхээр манай монголын эрчүүд зортигтой шүү эрчүүдээ хайрлъя ок

  • Anonymous (May 08, 2015 2:01:45 pm )

    Жинхэнэ эр хүн монголын минь тал нутагт л байдагиймда

  • ZOCHIN (May 08, 2015 3:21:22 pm )

    Mundag zaluu bnaa.Iim auyltai nuur tulj amid uldsen uym chin alzahgui ee az 60-gal umnu chin bgaa.Tuimeriin uuduus sursun shigee amidraliin uuduus temtseerei.Buh uym saihan bolno zaluusaa..

  • aa (May 08, 2015 4:18:58 pm )

    Зоригтой, бас маш авхаалжтай залуу байна.
    ЭР ХҮН л гэж магтахаас өөр хэлэх үг олдохгүй байна.
    БАЯР ХҮРГЭЕ танай гэр бүл аз жаргалтай сайхан, эрүүл энх амрах болтугай

  • Anonymous (May 08, 2015 6:43:54 pm )

    iim l humuustei ter er zorigiin shagnal tuslamjaa uzuuleh heregtei er hun shuu teseed garaarai

  • Anonymous (May 10, 2015 5:59:44 pm )

    yasan uruwdmuur bas hetsvvg tuulaawe jinhene er hvn .ta nart urt udan jargaj ervvl saruul baihiig eruue

  • zochin (May 10, 2015 7:17:37 pm )

    Унэхээр ийм байдалд орвол еерийхоо емнех газрыг шатаах хэрэгтэй шатаад салхинд туугдаж байгаа галынхаа араас цурмыг нь жаахан дагаад явхад хойноос чинь ирж байгаа гал нэгэнт шатчихсан цурманд тулаад шатах аюулаас аварагдана харин угаартаж унахаас сэрэмжлэх хэрэгтэй задгай газар туймэрийн емне орж зугтах хамгийн эрсдэлтэй

  • тэтгэврийн өвгөн (May 10, 2015 8:25:44 pm )

    мөнгөтөйсөн бол гэр ядахдаа хувцас хунар авч өгөх юмсандаа

  • аагий (May 10, 2015 9:19:58 pm )

    бахархаж байна хурдан эдгээрэй эрүүл энхийг хүсье

antalya rent a car