antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2015 10 comments

Хууль бус Оюутолгойн гэрээг ил болгохыг шаардаж байгаа гэв

нийтлэсэн Admin

baterdeneutangatsogtУИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Оюутолгойн Эвлэрлийн гэрээний талаар тодруулахаар асуулга хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ нар дээрх асуулгынхаа талаар мэдээлэл өглөө.

 Энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 УИХ-ын гишүүн Г.Уянга: Ерөнхий сайдаас тодруулга авахыг хүссэн
-Бид Оюутолгой үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хичнээн хэмжээний ашиг олж хөрөнгө оруулалт хийсэн, тэр нь гэрээн дээрх үүргээ биелүүлж чадсан уу гэдгийг тодруулахыг хүссэн. Мөн Засгийн газраас Рио Тинто компанитай Эвлэрлийн гэрээ б
айгуулж 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, татварын 30 сая ам.долларын өр зэргийг цайруулах санал тавьсан гэдэг мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Үнэхээр харилцан бие биедээ буулт хийхээр болсон юм уу гэдэг талаар Ерөнхий сайдаас тодруулга авахыг хүссэн  юм. Үүнээс гадна баялгийн нөөц ашигласны татвар буюу рояалти татварыг Оюутолгой компани Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин бага төлдөг. Энэ татварыг ижил болгох талаар өмнөх Засгийн газраас эхлүүлсэн ажлыг Шийдлийн Засгийн газар үргэлжлүүлж байна уу гэдгийг асуумаар байна. Олон нийтийн эрх ашгийн төлөө тавьж байгаа энэ асуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт бас тавьсан. Бидний амьжиргааг дээшүүлнэ гэж итгэж найдаж байсан Оюутолгой гэх мэт гэрээний асуудлыг олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэж байж цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийн төлөө бусдыг хохироох асуудал бага гарна.

 УИХ-ын гишүүн Л.Цог: Оюутолгойн гэрээ, газар, ордыг ч барьцаалж магадгүй
-Тавантолгой болон Оюутолгой бол Монголын эдийн засагт том нөлөө үзүүлж байгаа гэдгээрээ болон луйвардаж байгаа аргаараа яг ижилхэн. Оюутолгойн гэрээ бол хууль зүйн утгаараа хүчин төгөлдөр бус гэрээ. За энэ нь дүүрч гэж бодохоор одоо явж байгаа гэрээнд баримтын шалгалт хийсэн чинь гурван том багц зөрчил илэрсэн. Нэгдүгээрт хөрөнгөө илүү оруулсан, баримт байхгүй хэрнээ нэг миллиард 500 сая төгрөг илүү оруулсан. Хоёрдугаарт хайгуул хийсэн баахан зардлаа ийш нь оруулчихсан байгаа юм. ТЭЗҮ батлахаас өмнө хайгуул хийхэд гарсан зардал бол тэр компанийн эрсдэл болж явдаг. Гэтэл 700 сая доллар хийчихсэн байгаа. Гуравдугаарт ТЭЗҮ баталснаас хойш хайгуул хийсэн гэсэн баахан мөнгө байгаа. Борлуулалтын бүх мөнгө дандаа гадагшаа явж байна. Тэгээд энэ баримтын шалгалт хийсэн материалаа хоёр жил гаруй нуусан. Бид нуусан чигээр нь олоод Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгөөд гурван сар болж байгаа ч одоог болтол хэлэлцээгүй байна. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ гэрээг нууж байгаагийнхаа цаана тэр орд, газар, гэрээгээ барьцаалж магадгүй байдал үүссэн. Яагаад гэхээр ийм санал тавьсан юм байна лээ. Тэгэхээр энэ бүхэнд үнэхээр болгоомжтой хандах хэрэгтэй болж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хоёр тэрбум долларын хэтрэлттэй нь тогтоогдсон
-2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг Оюутолгой компанийн зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгасан. Энэ бол тухайн ажлын хэсэгт амаргүй байсан гэдэг нь ойлгомжтой. Энэ шалгалтаар хоёр тэрбум ам.долларын хэтрэлттэй гэдэг нь тогтоогдсон. Үүнээс 1.4 тэрбум ам.доллар нь ямар ч баримт байхгүй. Наашаа Монголоор орж ирээгүй, хаашаа хэний дансанд хийсэн нь ч тодорхойгүй. Энэ мэт зөрчлүүд гарсан байтал үүнийг хэлэлцүүлэхгүй ингээд хав дараад байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь зөв хийж, зөв голдрилд нь оруулах ёстой гэсэн байр суурьтай байсан гишүүд одоо энд сууж байна. Тиймээс ард түмний эрх ашгийн төлөө энэ гэрээний асуудлыг яаралтай шийдэж ил болгох ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: MNB.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Сар (May 06, 2015 4:36:54 pm )

    Дэмжиж байна

  • ЗӨВ (May 06, 2015 5:24:58 pm )

    Та нарыг дэмжиж байна. Яахаараа гэрээг нууцлаад байгаа юм. НО байгаа учраас нууж байгаа. Баярцогт мэнтийн луйварчид ёсоороо бол шоронд байх хүн сайд болчихсон байдаг. АН ын гай их байна. Энэ луйврын гэрээг болиулах хэрэгтэй. Ёстой ард түмний санал асуулга явуулж асуудлыг шимйдэх ёстой

  • Иргэн (May 06, 2015 7:53:03 pm )

    Та нарын зүрх сэтгэл эх орныхоо төлөө байдаг гэдэг нь олон зүйлээс харагддаг шүү. Та нараараа бахархдаг шүү. Ийм эх оронч хөвгүүд, охид УИХ-д байгаагийн хүчинд эх орноосоо урвагчид, олигархиуд бузар булай зүйлсээ дураараа хийж чадахгүй байгаа шүү. Та нар эх орноосоо урвагчид, гадаадын түрэмгийлэгчид, олигархиудын эсрэг сөрөн зогссон өнөө үеийн жинхэнэ баатрууд шүү.

  • Иргэн (May 06, 2015 7:54:05 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (May 06, 2015 7:54:24 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (May 06, 2015 7:56:07 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (May 06, 2015 7:56:22 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • 1234 (May 07, 2015 7:06:04 am )

    demjij bna

  • tenger (May 07, 2015 10:05:32 am )

    GAZAR NUTGIIG MINE ZARSAN BUSDAD UGSUN BUHNIIG HATUU YALAL!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • l (May 07, 2015 10:11:12 am )

    hudlaa shaaj ard tumnii tolgoig ugaasaar baigaad oyu tolgoi tavan tolgoig hujaa nart uguh gej bauna ard tumend yu ch onogdohgui n

antalya rent a car