Өнгөрсөн оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Таван буудлын зам дээр цагдаагийн автомашин урсгал сөрж зам хөндлөн гарч явсан 12 настай охиныг дайрч аминд хүрсэн ноцтой осол болсон. Тэгвэл уг хэргийн шүүх хурал БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүн хэлэлцээд 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон шүүгдэгч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдууллаа.
Тэрээр Ц.Ууганбаатар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Энэхүү зүйл ангид “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 06, 2015 2:12:18 pm )
asdasdsadsadasdaddasdasdsadasdsadasd
-
Anonymous (May 06, 2015 2:12:50 pm )
asdasdsadsadasdaddasdasdsadasdsadasd 1
-
Anonymous (May 06, 2015 4:16:24 pm )
тугаал өгч урсгал сөрүүлсэн дарга нь гэмгүй өнгөрдөг тэнэг шүүх шүү
-
Anonymous (May 06, 2015 6:32:40 pm )
tushaal ogson saranbaatar 2n 2 ailiin amidarliig vgvi hiicheed yalaas multraad shudraga shvvh gej bnuu saranbaatar yal edleh yostoi
-
chuhal (May 06, 2015 7:01:50 pm )
pizda shig shuuh…pizda shig tor…pizda shug niigemd amidrah ym daa bid….
5 Comments