antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2015 12 comments

Орос дарга нарт барих хадаг тань “МТЗ” ТӨХК-ийн орлого байсан юм уу, Л.Пүрэвбаатар дарга аа!

нийтлэсэн Admin

7fe85a4895389e41originalОрос дарга нарынхаа аманд багтаж Монголын талын тээвэрлэх эрхийг боомилж, “МТЗ” ТӨХК-ийн орлогын эх үүсвэрийг соёлтойгоор “дээрэмдэх” болсон монгол даргын сүүлчийн хариугаа өгөх өдөр нь өнөөдөр билээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү 2014 оны дөрөвдүгээр сарын 21-нд “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Л.Пүрэвбаатарт Замын-Үүд дэх шилжүүлэн ачих цогцолборын 2-р талбайг хүлээлгэн өгөх тухай сануулга бичиг илгээжээ. Үүнд: “Энэ оны нэгдүгээр сарын 23-нд Зам, тээврийн сайд болон ТӨХ-ны даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаас өгсөн үүрэг чиглэл болон ТӨХ-ны даргын 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны, мөн 2015 оны гуравдугаар сарын 5-ны удаа дараагийн үүрэг даалгавруудыг Та үл тоомсорлон огт биелүүлээгүй байна. Иймд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөний шилжүүлэн ачих хоёрдугаар цогцолбор байгууламжийг 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний дотор “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид актаар хүлээлгэн өгч уг цогцолборын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад шаардлагатай арга хэмжээг “МТЗ” ТӨХК-тай хамтран авч ажиллахыг” ззрэг болгожээ. Энэхүү албан бичгээр Замын-Үүд дэх шилжүүлэн ачих цогцолборын хөрөнгийг 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний дотор хүлээлцэж, үйл ажиллагааг энэ сарын 1-ний дотор шилжүүлж хоёр тал холбогдох гэрээгээ байгуулаад өнөөдөр буюу 2015 оны тавдугаар сарын 4-нд Сайдын шуурхай хурал дээр гүйцэтгэлээ мэдээлэхийг анхааруулсан байна.

Гэтэл уг бичгийг “УБТЗ” ХНН, хувийг ТӨХ, “МТЗ” ТӨХК-нд илгээснээс хойш өнөөдрийг хүртэл талууд удаа дараа уулзалт хийх бүрт наанаа хамтарч ажиллая гэх албан ёсны үгээр ам таглах авч цаанаа элдэв шалтаг, шалтгаан хэлээд салбарын сайдын үүргийг биелүүлэхгүй байгаа аж. Эдгээр “шалтаг, шалтгаан” гэдэг нь юуны өмнө олон улсын гэрээ хэлэлцээрээр халхавчлахаас эхэлж буй ч холбогдох гэрээ хэлэлцээрт энэ тухай огт дурьдагдаагүй аж. Харин хилийн хэлэлцээрээр шалтаглах гэж буй бол “УБТЗ” ХНН-ийн эрхийн асуудал гэдгийг тэнд тодорхой тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Замын дарга Л.Пүрэвбаатар л хүсвэл саад тотгор үгүй билээ. Гэтэл “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга А.И.Домборовский, Хууль зүйн албаны дарга Е.Р.Яковенко нарын амыг харж, тэдэнд таалагдахуйц шийдвэр гаргах гэсээр ийм байдалд хүрэв. Уг нь энэ асуудал дээр Монголын талаас хууль зүйн зөвлөгөө ч өгөх эрхэм баймаарсан. Гэвч “УБТЗ”-д монгол хүний үг нь үг биш болоод удаж байгаа юм байх.

Нөгөөтэйгүүр Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д  айлчлах үеэрээ  “КЖД” буюу Хятадын төмөр замын ерөнхий компанийн Ерөнхий захиралтай энэ талаар ярилцаж, хятад дарга Монгол Улсын онцлогоос шалтгаалж байгуулагдсан “МТЗ”, “УБТЗ” аль алинтай нь харилцан эрх тэгш хамтран ажиллахаа илэрхийлсэн байдаг. Тэгээд ч Замын-Үүдэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ложистикийн төв байгуулж шилжүүлэн ачих үйл ажиллагааг өрсөлдөхүйц болгож, ачих-буулгах-ачих үйл ажиллагааг төрийн нэрийн өмнөөс “МТЗ” ТӨХК хариуцахаар болсон билээ. Үүнд “УБТЗ” дахь орос дарга нар уриалгахан хандахгүй байгааг ойлгож байна. Гэвч Монголын төрөөс давсан эрх мэдэл эдлэх нь юу л бол. Угаас тэд Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх аливаа төсөл, арга хэмжээнд чагт тавьсаар ирснээ эцэслэх цаг нэгэнт болжээ. Тэгвэл Замын-Үүд дэх шилжүүлэн ачих 2-р ангийг  “МТЗ”-ын талд өгөхийн цаана ямар ашиг сонирхол байна вэ. Бид юуг алдах гээд байна вэ гэдэг нь хамгийн сонирхолтой. Өрсөлдөх хүсэлгүй, тийм боломжийг хаах гээд байна гэдэг нь өөрөөсөө хараат байх гэсэн ашиг сонирхол биш гэж үү. Өнөөгийн цаг үе, нөхцөл байдал, олон улсын чиг хандлагын хувьд зөв арга барил мөн үү, тэд үнэхээр “УБТЗ” ХНН-ийг ашигтай ажиллуулах гэсэн бол ийм хаалт хийх үү. Эсвэл “Муу тусмаа сайн” гэсэн тактикаар “дүү орноо” хараат, харьяат байлгах сонирхолын ээлжит илэрхийлэл үү гэдгийг бодууштай.

Замын-Үүдийн шилжүүлэн ачих анги гурван талбайтай. Үүнээс 1-р талбайг 1994 онд, 3-р талбайг 2008 онд “УБТЗ”-ын хөрөнгө оруулалтаар, 2-р талбайг 1995 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулжээ. Энд зөвхөн 2-р талбайн тухай ярьж байгаа хэрэг. Японы Засгийн газраас 2.1 сая иен буюу тэр үеийн ханшаар 8.6 тэрбум төгрөгөөр Замын-Үүдийн шилжүүлэн ачих 2-р ангийг байгуулсан нь Эрээн хотын хөгжлийн эхэн үетэй холбоотой. Хэрэв уг ангийг байгуулаагүй бол шилжүүлэн ачих бүх ашиг орлого Хятадын талд дангаараа ашигтай байсан. Тиймээс “УБТЗ” ХНН-ийн эрх мэдлээс ангид төр шийдчих боломжтой байгаа биз.

Та бүхэн санаж байгаа бол 1997 онд Дэд бүтцийн сайдаар Г.Батхүүг ажиллаж байх үед гаргасан Сангийн яам, Дэд бүтцийн яамны хамтарсан тушаалын дагуу, бүр 2007 оныг хүртэл бүтэн арван жил Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан энэ ангийг “УБТЗ”-д түрээсээр ашиглуулсан юм шүү дээ. Сард 28 сая төгрөгөөр түрээслүүлж байсныг олсон ашигтай нь харьцуулаад үзэхээр чамлалттай биш гэж үү.

Ингээд 2008 онд “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани байгуулагдсан. Тэр тусмаа тухайн үед “төмөр замын вант улсын эзэн” хэмээн цоллуулж олон жил даргалсан Р.Раш, ТӨХ-ны дарга Д.Сугар нар санаачлан Замын-Үүдийн шилжүүлэн ачих зөвхөн хоёрдугаар ангийг л Монголын төрд ашигтайгаар ажиллуулж “УБТЗ” хамтарсан байгууллагын эрүүл бус ашиг хонжоо, монополь байдлаас ангид болгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч “МТЗ” ТӨХК-ийг байгуулсан.

Үүний дараа Мянганы сорилтын сан ч хөрөнгө оруулж болохоор байсан ч “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэх алдарт үгээ “РЖД”-ийн ноёнтон В.Якунин айлдаад үргээчихсэн. Дараа нь Төрийн өмчийн хороо “МТЗ” ТӨХК-ийн эд хөрөнгийг бүртгэж, төдөлгүй тус компани “УБТЗ” ХНН-тэй гэрээ байгуулан таван жилийн хугацаатай, сард 38-хан сая төгрөгөөр түрээсэлдэг болов. Тухайн үед учир мэдэх хүмүүс “Кран хөлсөлдөг мөнгөөр хамаг орлоготой хэсгээ гэрээгээр ашиглуулах гэж” хэмээн халаглаж байсан ч тэдний дууг хэн ч сонссонгүй, үнэн хэрэгтээ “УБТЗ” ХНН жил бүр энэхүү шилжүүлэн ачих байгууламжаас 5.5-6 тэрбум төгрөгийн орлого олдог болохоор аргагүй л дээ.

Харин 2011 оноос  энэ түрээсийн мөнгийг хэт бага байна, мөн засвар арчлалт хийхгүй байна гэхчлэн шүүмжлэл тавьж, “100 хувь төрийн өмчит “МТЗ” компанидаа “Шилжүүлэн ачих цогцолбор-2”-ыг өгөөд бүх үйл ажиллагааг монголчууд өөрсдөө аваад явъя. Төсөвт орох ашгийг ч нэмье” гэцгээн зоригтой дуугарч эхэлсэн. “МТЗ” ТӨХК өнгөрсөн онд 802 сая төгрөг төсөвт төвлөрүүлсэн бол энэ онд 900 гаруй сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна хуулийн дагуу төлөх ёстой бүх татвараа төлдөг, цалингаа хэзээ ч хоцроож тавьж байгаагүй гэхчлэн “УБТЗ” ХНН-тэй ашиг орлого, ажилчдын ахуй хангамж, байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн нөхцөл байдал доголддоггүй гэхчлэн өрсөлдөхүйц чанар олон бий. Гэвч “дассан газрын даавуу зөөлөн” гэдэгчлэн цалингийн илүү гэхээсээ дассан сурсан газраа ажиллая гэсэн сэтгэлтэй Замын-Үүдийн шилжүүлэн ачих бусад ангийнхан ч “МТЗ” ТӨХК-ийн давуу талуудыг олж харж сэтгэл хөвсөлзөж эхэлсэн сурагтай.

Нөгөөтэйгүүр яагаад ядаж ачаа тээвэрлэлтээсээ монголчууд ашиг олж болохгүй гэж гэсэн асуудал тэднийг түгшээх болсон нь улс орноо гэсэн сэтгэлийнх болохоор хямрахгүй гээд яалтай билээ. Орос дарга ирэх бүртээ, манай төр, засгийн том дарга нартай уулзалт хийсэн гэх албан мэдээлэл гарах болгонд “яагаад ачаа тээвэрлэлтээс их мөнгө олж ашигтай ажиллаж чадахгүй байна вэ” гэдэг улиг болсон асуултын хариуг эрсээр…Гэвч хариу үл олдох бөгөөд монгол дарга нь орос дарга нарынхаа амыг харж, орос дарга нар нь монгол ажилчдыг дуугүй байх даалгавар сэм өгөх аж. Уг нь Л.Пүрэвбаатар монгол хүн мөн бол Монгол төрийн төлөөлөл болсон салбарын сайдынхаа даалгаврыг биелүүлэх учиртай. Орос орлогчид, хэлтэс албадын дарга нартайгаа баг болж ажиллахдаа ч эцсийн шийдвэрийг бие даан гаргах чадвартай баймаар юм.

Ингээд 2015 оны нэгдүгээр сард Зам, тээврийн сайд, ТӨХ-ны дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргын хамтарсан тушаал гарснаар “МТЗ” ТӨХК шинэ өнгө төрхтэйгээр, тэр тусмаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ложистикийн төвийг байгуулснаар эдийн засгийн түр зуурын хямралтай энэ цаг үеийг доголдолгүйгээр туулж, ажилчдын ахуй хангамж, улсын төсөвт төлөх татвар, татвараас гадуур төвлөрүүлсээр ирсэн орлогоо улам нэмэгдүүлэн ажиллахад эх оронч сэтгэл, ажил хэрэгч хандлагатайгаар үнэмлэхүй үр дүнд хүрэх зорилттойгоор ажиллаж байна. Харин үүнд гадаадын хийгээд дотоодын нөлөөлөл, улс төрийн факторыг саад тотгор болохгүй байх гэж найдаж буй хүн олон байгаа бөгөөд энэ нь эцсийн дүндээ улс орны нийтлэг эрх ашигт л тустай юм.

Тухайлбал, “далан барих”, “шороо овоолох” гэхчлэн гоочилж доромжилдог энэ ажлыг хэрэв зориглон хийгээгүйсэн бол өнөөдөр бүхнийг тэгээс эхлэх байв. Өнөөдрийн байдлаар ийнхүү гоочлуулсан ч газар шорооны ажил 90 хувь, төмөр бетон дэр барих барилгын ажил мөн 90 хувь, буталмал чулуу бэлтгэх ажил 90 хувьтай явна. Одоо шаардлагатай хөрөнгө бэлэн байсан бол дохиолол холбооны болон хөдлөх бүрэлдэхүүний тендерийг зарлахад бэлэн байна. Шаардлагатай хөрөнгө гэснээс Чингис бондын мөнгийг яасан бэ гэж олон хүн асуудаг. Алдарт 82 дугаар тогтоолоор шийдчихсэн 400 сая ам.доллараас 200 сая ам.долларыг нь л өгсөн, түүнээс бүр нарийвчилж яривал 197 сая ам.доллараар дээрх ажлуудыг гүйцэтгэснийг аудитаар шалгуулахад бэлэн гэдгээ холбогдох хариуцлагатай ажилтнууд нь хэлсэн билээ.

Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замыг барихад нэг тэрбум ам.доллар хэрэгтэй гэдгээс 40 хувийг нь төрөөс гаргаж, 60 хувийг нь хөрөнгө оруулагчдаас ол гэсэн. Ингээд нэг тэрбум ам.долларын 40 хувь буюу 400 сая ам.долларыг шийдээд 200 саяыг нь л өгсөн хэрэг. Одоо 600 сая ам.доллар шаардлагатай. Уг нь Замын Үүдийн шилжүүлэн ачих 2-р анги буюу Оросоос үл хамаарах Японы Засгийн газрын өгсөн буцалтгүй тусламжийн хөрөнгө бүхий дээрх хэсгийг  Монголын төрийн мэдэлд буюу Төрийн өмчит “МТЗ” компанийн мэдэлд өгчихвөл тэд улсын төсөвт төвлөрүүлэх, хөрөнгө босгох тал дээр тархиа ажиллуулах эрх чөлөөтэй болох юм. Үүний төлөө ч Засгийн газрыг төлөөлж Зам тээврийн сайд нь тушаалаа гаргасан хэрэг. Ганцаараа ч биш Төрийн өмчийн хороотой хамтран тушаал гаргаж ажлын хэсэг байгуулж, үр дүнд нь арга буюу албан тоотоор “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Л.Пүрэвбаатарт хаяглажээ. Харин Л.Пүрэвбаатар Замын дарга мөн үү, Монголын талын эзэмших Засгийн газрыг төлөөлж буйн хувиар хамтарсан байгууллагынхаа багийнхантай зөвлөлдөн бие даан шийдвэр гаргаж чадах уу гэдгийг харах цаг ирлээ. Дашрамд дурдахад “УБТЗ” ХНН нь 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл шилжүүлэн ачих түрээсийн мөнгөнөөс нэг төгрөг ч өгөөгүй байна. Зөвхөн энэхүү шилжүүлэн ачих 2-р ангийн “МТЗ” ТӨХК-д төлөх өр нь 608 сая төгрөгт хүрчээ. Ингээд түрээсийн мөнгөө ч төлөхгүй, эзэн улс нь байгуулсан компаниаа өгөх гэхээр шахалт үзүүлж хааж боогоод байгааг эсэргүүцэж төрөө төлөөлчих дарга тэнд алга уу. Сануулахад Замын-Үүд дэх шилжүүлэн ачих 2-р ангийг байгуулсан хөрөнгөд “УБТЗ” ХНН болон тэдний орос дарга нар хүртээлгүй, Японы Засгийн газар буцалтгүй тусламжаараа өгсөн болохоор дээрх байдлыг дээрэм ч гэхэд хилсдэхгүй биз дээ.

Өнөөдөр 2015 оны тавдугаар сарын 4. Та салбарын сайддаа ямар хариу өгөх вэ. Зөвхөн барилгын материал, хэдэн чингэлэг бус, хамгийн ихээр анхаарал татаж буй нүүрсний тээвэрлэлтийн хувьд “Ядаж тээвэрлэх эрхээ Монголын Засгийн газар авч үлдэж чадах эсэх” нь зөвхөн Таны шийдвэр гаргах чадвараас хамааралтай болчихоод байна. Эсвээс “Оросуудын аманд багтсан Монгол дарга” нэр зүүж албан тушаалын ч, ажилд оруулж өгсөн хүмүүсийнхээ ч чихийг халууцуулж суухын хэрэг алга. Түүнд холбогдох чих халууцуулж, сэтгэл гундаасан олон баримт буйг энэ асуудалд төдийлөн холбогдолгүй гэж үзээд хойш тавихаар шийдлээ.

orgilmaa


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zochin (May 05, 2015 9:26:56 pm )

    tolgoigui hun.amigui albat.muu yvahaar sain uh gedeg ug medehgui bizdee.nusgai.

  • bat (May 05, 2015 9:56:15 pm )

    luivarchid atg yu hiij baigaa yum be

  • boloogui bnda (May 06, 2015 5:57:29 am )

    shorond uruugiichin beldsen gej bne shuu

  • Доржоо (May 06, 2015 10:31:21 am )

    Захиалгаар юм бичдэг янхан авгайн үгээр УБТЗ сүйрчихнэ гэж юу байхав дээ. УБТЗ гэдэг энэ том айлд 16000 мянган төмөр замчид тэдний гэр бүл үр хүүхдүүд ажиллаж амьдарч байгаа гэдгийг мэдэхүү авгай минь Пүрэвбаатар дарга бол УБТЗ-ыг шинэчлэхийн төлөө 90 оноос хойш зүтгэсэн өргөн мэдлэг, арвин туршлагатай ясны төмөр замчин хүн гэдгийг төмөр замчид сайн мэддэг. Хэнд толгойгоо мэдүүлэхээ чам шиг тархины тураалтай хар авгайгаар заалгахгүй. Зүгээр ажлаа хийж байгаа сайд дарга хоёрын дунд яс хаяаж хэдэн халтар төгрөг олох гэж байгаа бол санасны чинь гарз…..

  • ганбаа (May 06, 2015 11:36:04 am )

    zov shyydee hyniig ajiliigen zygeer hiilgeech hymyysee mongolchuud bid dandaa hyniig uliin shagaidagaa bolioch

  • Orgilmaagiin nuhur ni baina (May 06, 2015 5:13:05 pm )

    Manai Orgilmaag yanhan gene uu.tiin shdee minii Orgilmaa Yanhan shdee kkkk

  • Jagaa (May 06, 2015 5:23:47 pm )

    Ooriigoo setguulch geed nerelchisen ene har huuhen ichir uheech. huniig muulah argaa olj ydsan hogiin ym bichdeg awgai we

  • төмөр замчин (May 06, 2015 5:44:52 pm )

    УБТЗ бол орос монголын хамтарсан үйлдвэр. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашихаа энэ хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хороо мэддэг. 70 гаруй жилийн түүхтэй энэ үйлдвэр 2 орны эв найрамдлыг газарт ган зам төмрөөр дархалж, тэнгэрт нартай хамт мөнхөлсөн юм. Захын нэг сэтгүүлч нэр зүүсэн авгай 2 орны дунд болчимгүй юм ярьж яс хаяж байгаа нь яав ч сайн зүйл биш. Л.Пүрэвбаатар дарга олон мянган төмөр замчдаа бодсон олон ажлыг эхлүүлж байгааг сайд нь мэдэж байгаа. Аливаа асуудлыг улстөржүүлэн намаар нь талцуулах нь хэнд ашигтай вэ?.

  • зочин (May 07, 2015 12:10:49 am )

    Хийх ажил нь ч байхгүй болж, цалингаа ч тавьж чадахаа больж. Одоо эцсийн найдвар сар шинэ.

  • tumur zamchi (May 07, 2015 5:55:22 am )

    Ene purevbaatariig magtaj bichsen humuus bol ternii ehner huuhed n l biz.ternees uur magtah hun bhgui za.ubtz-d unendee purevbatart sain hun 16000-s 2-3 l hun bga bh.dampuuruullaa shdee…zugeer l zailaad ug.odoo bhan halaa selgee hj bga.ehleed urd bga tomoohon ajluudaa hiigeech ee.mungu oloh ajil hiihgui zarah ajil hgeed bn.zugeer zail daa

  • ӨРГӨН ТӨМӨР ЗАМ (May 07, 2015 8:47:38 am )

    АЧАА Ч БАЙХГҮЙ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ӨРГӨН ТӨМӨР ЗАМ БАРЬЖ ЛУЙВАР ХИЙГЭЭД ХЭРЭГГҮЙ БАЙХАА НҮҮРС МЭТИЙН БАРААГАА ГАНЦХАН НАРИЙН ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭНЭ ӨӨР ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ ШҮҮДЭЭ ЧИНГИС БОНДЫН МӨНГИЙГ ӨРГӨН ТӨМӨР ЗАМД ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ЮМАНД ХИЙ ХООСОН ЗАРЦУУЛЖ ХООСОН ХИЙСГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА

  • төмөр замчин (May 07, 2015 9:01:03 am )

    Баруун гараараа хувийн бизнесээ хийдэг, солгой гараараа төмөр замын ажлыг оромддог, төмөр замаас өндөр цалин авдаг мөртөө ажил хийх ямарч сонирхолгүй болсон, тэгсэн мөртлөө салаа салбар замуудад гардаг ажлын тендерүүдийг булааж авч өөрийн хувийн компаниар хийлгэж төмөр замд орох орлогыг хаадаг ийм хувалз шиг хурган дарга нараас салах бодлогыг УБТЗ-ын шинэ удирдлагууд барьж байгаа нь сайшаалтай. Энэ нь хүн болгонд таалагдах албагүй. Энэ муулаад байгаа хүмүүс тэр хувалзнуудын нэг байгаа нь тодорхой. Л.Пүрэвбаатар бол энэ их эрсдлийн дундуур туулж гарч байгаа цорын ганц удирдагч. Үүнийг салбарын сайд нь битгий хэл оросын тал ч хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа.

antalya rent a car