antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2015 36 comments

Хууль бус гэрээний болзошгүй үр дагавар

нийтлэсэн Admin

66686Тавантолгойгоо алдвал бүхнээ алдна

М.Энхсайхан нарын боловсруулсан гэрээг УИХ-аар хэлэлцэхийн өмнө монгол улсын хууль тогтоомжуудтай нийцэж байгаа эсэхийг шалгаж, нягтлах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг:

– Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлаар Засгийн газраас өргөн барьсан Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замыын концессын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх;

– Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын болон холбогдох байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх;

– Гэрээ Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх;

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж байгаа эсэх;

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн саналын эрхийг хассан Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах;

– Гэрээ байгуулснаас үүсэх эдийн засгийн үр өгөөж, эерэг болон сөрөг талуудыг дүгнэх зэрэг 14 асуудлыг нягтлан харах үүрэг хүлээв.

УИХ-д ийм ажлын хэсэг байгуулах зайлшгүй хэрэгцээг үүсгэсэн хүчин зүйл нь Тавантолгойн гэрээний асуудлаар монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжуудыг мөрдөхгүй байхыг тулгасан, (“бар жилийн юмыг мөрдөх хэрэггүй” г.м), хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэхийг турхирсан үг, яриа төрийн өндөр албан тушаалтнуудаас удаа дараа гарч байгаа явдал юм. Монголын эрх ашгийг бус хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дээдлэсэн байр суурийг УИХ-ын цөөнгүй гишүүд илэрхийлсээр, хууль тогтоомжийг үгүйсгэсээр байгаа нь гэрээний хууль зүйн чадамжийг шалгахаас өөр байдалд эрхгүй хүргэж байна.

Хэрвээ Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах талтай байгуулах гэрээ М.Энхсайхан болон түүний ард байгаа нам дамнасан “нүүрсчин” бүлгийн хүслээр батлагдвал нийгэм, эдийн засаг, улс төрийн ямар үр дүн гарах вэ? гэдгийг дор бүрнээ шинжиж, таамаглах цаг болжээ.

УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн алба болон төрийн бусад институцид өөрсдийн гар хөлийг тархаан байршуулсан “нүүрсчин бүлэг” сүүлийн өдрүүдэд амь тавин улайрч, монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүсийг зүхэж, занах, гутаан доромжлох, баримтыг улайм цайм гуйвуулан асар их мөнгө, эрх мэдлээр далайлган тараах, мэдээллийн сувгуудаар өөрсдийнх нь үнэн болит нүүр царайг илчилсэн зүйлсийг гаргуулахгүйг хичээх зэргээр авирласаар байна. “Нүүрсчин бүлгийн” сүүлийн үеийн хуралдаанууд дээр гэрээ батлагдахгүй тохиолдолд цалин мөнгийг тасалдуулах, эдийн засгийг унагаж, элгээр нь хэвтүүлснээр олон нийтийн дургүйцлийг өдөөх, Үндсэн хуулийн бус аргаар Засаглалыг гартаа авах, гэрээг хүч тулган батлуулах боломжуудыг хэлэлцсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.

Ямартай ч KPMG аудит, Мoody’s үнэлгээний агентлаг зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд өртэй, бэлэн мөнгөний хомсдолд орсон болохыг нь дэлхий даяар зарласан компани энэ гэрээг батлуулахаар улайрч буйг мартаж болохгүй.  1,3 тэрбум долларын хойшлуулшгүй өрөнд унаж, хамгаа алдахад хүрээд байгаа бүлэглэлээс ямар ч авир, үйлдэл гарч болзошгүй тул олон бүгдээр сэрэмжтэй байхаас аргагүйд хүрч байх шиг.

Нөхцөл байдлын шинжилгээ

Нам дамнасан “нүүрсчин бүлэг” хэвлэл мэдээлэлд тэрбум орчим төгрөгийг сүүлийн нэг сарын хугацаанд цацаж, хэзээ ч ил гарч ярилцлага өгдөггүй Ж.Оджаргал гэж хүн өөрийн биеэр айлын хойморт залран “монголын ард түмнийг бүтэн жаргаах” үлгэрээ хүүрнэх болсон зэрэг нь сүүлийн “тулаанд” бэлтгэж, яахаас ч буцахаа больж буйн үндсэн шинж тэмдэг юм.

Энэ бүхний эсрэг хууль журмаа дээдлэдэг улс төрчид хүч дутуу ч сөрөн зогсож байна. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Гэрээг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдэх Ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-д суудалтай бүлгүүд гаргасан. Үүний дагуу Ажлын хэсэгт орох гишүүдийн нэрсийг гурван бүлэг өгсөн. Ер нь бол гэрээ манай хууль тогтоомжуудтай нийцэх ёстой. Хууль тогтоомжуудад нийцэж байж л гэрээ цааш явах учиртай” хэмээснийг өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой шийдэл хэмээн олон нийт харж байна.

“Нүүрсчин бүлэг” энэ мэт эрүүл саруул шийдэл, алхмуудыг хэрэгжүүлбэл хүсэл нь биелэхгүйг сайн мэдэж байгаа учир “З.Энхболд ТТ-г хувьдаа авах гэж улайрахдаа ингэж байгаа юм” гэх зэрэг аргаа барсан мэдээлүүдийг ч цацаж үзлээ.

Тэдний олны нийтэд төөрөгдөл үүсэх зорилгоор цацаж буй мэдээллүүдийг шинжихэд илт худал зүйлс асар ихээр байна.  Жишээ нь: 5-8 хувийн роялти төлнө гэж амлаж байна. Гэтэл гэрээн дээр юу гэж бичснийг харвал нүүрсний үнэ 85доллараас бага нөхцөлд 2 хувийн роялти төлнө гэж заасан байх юм. Одоо нүүрсний үнэ 32 доллар орчим байгаа, ойрын хоёр жилдээ өсөхгүй гэдэг олон улсын шинжээчдийн таамаглал буй. 8 хувийг төлөх нөхцөл нь нүүрсний үнэ 210 доллараас дээш гарах тохиолдолд юм. Тэгэхээр энэ бол илтэд хуурч, төөрөгдүүлж байгаа хэрэг. Лавтай ирэх 150 жилд нүүрсний үнэ 210 долларт хүрэхгүй. Оргил үедээ 145 доллар л хүрч байсан түүхтэй юм. “Шилний цаанаас чихэр долоолгох” гэж үүнийг л хэлдэг байх.

Энержи ресурс компанийн захирал Г.Батцэнгэл гэгч Эрдэнэс ТТ ТӨХК-д хандсан илт гүтгэлэгийн шинжтэй зүйлс ярьсан нь түүнийг удахгүй шүүхийн хаалга татахад ч хүргэж мэднэ. Тэрээр Эрдэнэс ТТ Цанхийн уурхайг сорчлох байдлаарх ашиглаж байгаа, удахгүй дампуурна гэсэн хоёр муу мэдээ хэлжээ. Эхний мэдээллийг  Эрдэнэс ТТ ТӨХК эрс үгүйсгэж байгаа бөгөөд энэ нь тэднийг “монгол улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт гүтгэж байгаа явдал юм” гэлээ. Эрдэнэс ТТ ТӨХК гурван жил дараалан ашигтай ажилласан байгаа нь дампуурал хол байгаагийн шинж тэмдэг. Эсрэгээрээ Энержи ресурс дампууралд ойрхон байгааг тэд Эрдэнэс ТТ ТӨХК-д төлөх ёстой 14 тэрбум 360 сая төгрөгийн өрөө төлж чадахгүй мунгинаж байгаа баримт нотлоно.

Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын төлөөлөл, оператор А.Батаа “Манай үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа. Энэ оны эхний улирлын байдлаар нүүрс борлуулалтын хэмжээгээр уул уурхайн компаниудын тэргүүнд яваа. Гэтэл “Энержи ресурс” компани аль зургаан сараас хойш сул зогсолт хийсэн. Тэдний зүгээс олон нийтийг хууран мэхлэх ажиллагаа байнга явуулж, Шадар сайд У.Хүрэлсүхийг Цогтцэций суманд ажиллах үеэр “Энержи ресурс” сул зогсолт хийгээгүй, уурхай нь ажилласаар байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх жүжиг тавьж байлаа. Биднийг хуурч болно. Шадар сайдаа хуурч байгаа компани ямархуу ёс зүйтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа байхгүй юу. Өнөөдөр Шадар сайдыг хуурч, дүр эсгэж байгаа компани маргааш Монголын ард түмнийг “1072 ширхэг хувьцааг чинь олгоно” гэж хуурахад энүүхэнд биз” хэмээн ярьлаа.

Нүүрсчин бүлгийн” зүгээс Ухаахудгийн угаах үйлдвэрийг 1 тэрбум доллараар үнэлэн хөрөнгө оруулалтанд тооцох заалтыг гэрээнд тусгахын зэрэгцээ Засгийн газар болон монголын тал үнэлэгээнийх нь бодитой эсэхийг хянах, шалгах боломжгүй байдлаар шийдвэрлэхийг хүсч буй. Үүнийг нь олж хараад, илчилсэн хүмүүсийг “МТЗ-д хийсэн булхайгаа шалгуулахгүй гэхдээ ингэж байна” хэмээх гүтгэлэгээр буруутгахыг оролдсон. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх МТЗ тай холбогдолтой асуудлаар өөрийгөө шалгуулахад бэлэн байгаагаа АТГ-т мэдэгдснээр тэдний гүтгэлэг намжсан ч 300 сая орчим долларын өртөгтэй нүүрс угаах үйлдвэрээ 1 тэрбумаар үнэлэн шахах сонирхлоо хадгалсаар байна. Хэрвээ Засгийн газарт угаах үйлдвэрийг нь авах хэрэгцээ байгаа бол тэдний тулгасан үнээр бус бирж дээр байгаа хувьцааных нь үнээр авбал 3 дахин хямд тусах юм. Эсвэл тэдний оруулсан хөрөнгө оруулалт бодитой эсэхийг аудит, шинжээчдээр нягтуулах, юуг нь худалдаж авах, юуг нь авахгүй байх эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй байх ёстой.

Гэтэл М.Энхсайхан монголын ард түмний эрх ашгийг хөсөрдүүлсэн заалтуудыг гэрээнд олноор оруулсан байгаа нь гэрээний батлагдах, хэрэгжих нөхцөл байдлыг муутгаж байна.


Болзошгүй үр дагаварууд

Жилд 50 сая тонн нүүрс олборлоход 140 жил монгол улсыг тэжээх хэмжээний аврага ордын ашиглалттай холбоотой гэрээ хэлцлийг байгуулахдаа М.Энхсайхан нар Үндэсний эв нэгдлийг бусниулах, хагарал үүсгэх нөхцлийг санаатай болон санамсаргүй байдлаар бий болгожээ.

Зүй нь ийм том хэмжээний хэлцлийг хийхдээ хатуу зарчим баримтлах ёстой. Энэ нь:

1. Гэрээний үр дүнд монголчууд юу хожихыг Засгийн газрын зүгээс томъёолж, үүнийг үзэл баримтлал болгон хэлэлцээрт тусгах УДИРДАМЖыг боловсруулж хэлэлцээрт монголыг төлөөлөх хүмүүст өгөх ёстой.

2. Удирдамжийн үзэл санааг улс төрийн голлох хүчнүүдтэй зөвшилцөж, тохиролцсон байх ёстой.

3. Удирдамжийн зорилтыг ханган биелүүлэхийн тулд хэлэлцээрт туршлагатай, хөндлөнгийн Зөвлөхүүдийг хөлсөлж, туслалцаа авах ёстой.

Гэтэл сайд М.Энхсайхан заавал баримтлах ёстой дээрхи зарчмуудыг үл хэрэгсэн, хэлэлцээрийг өөрийн дур зоргоор хөтлөн явуулсан нь ноцтой үр дүнд хүргэхээр байна.

Улс төрийн голлох хүчнүүдийн зөвшилцөлгүйгээр тийм том хэмжээний хэлцэл урт насгүй юм. Монголын ард түмэнд ашигтай, хожоотой байдлыг үүсгэх үзэл баримтлал, удирдамжгүй, туршлагатай зөвлөхгүйгээр явуулж байгаа хэлэлцээр нь засаж, залруулах боломжгүй үр дагаварт хүргэх нь тодорхой. М.Энхсайханы эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлж болзошгүй зүйл заалтыг олноор тусган байгуулах гэж байгаа гэрээ батлагдвал талцал, нийгмийн эсэргүүцлийг өдөөж, энэ нь иргэний дайнд ч хүргэж мэдэх аюултай юм. Одоогоор талцал үүсч, маргаан ширүүсч эхлэж байна. Даамжирвал хэрүүл, зодоон, үймээнд хүргэх магадлал бэлээхэн буй. 2008 оны 7 сарын 1-ний гашуун түүх давтагдвал яах билээ.

Олигархиуд, авлигаар төрийн өндөр албан тушаалтнуудыг угжигчдын эрх ашигт Тавантолгойн гэрээг зохицуулан батлабаас монгол улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх зэрэг үнэт зүйлс бүгд булшлагдаж баян, хоосны ялгаа туйлдаа хүрч, сонгууль утгаа алдах эрсдэл монголыг отож байна. Орд газраас асар их хэмжээний ашиг хүртэх нам дамнасан “нүүрсчин бүлэг” сонгуулийг бүхэлд нь худалдаж авч чадах хэмжээний боломжийг энэ гэрээ батлагдваас олж авах юм. Ингэснээр өөрийн гар хөл бологсдоор УИХ-ыг дүүргэх, Засгийн газрыг бүрдүүлэх, Ерөнхийлөгчийг чиглүүлэх зэргээр нөлөөллөө тогтоон цөөнхийн Засаглалыг урт, удаан хугацаанд тогтоон барихыг чармайх болно. Энэ нь улс орныг иргэний дайнд түлхэн оруулах үндсэн нөхцөл болж, ужиграсан самуун, үймээн дэгдэж, эмх замбараагүй байдал ноёлно. Улмаар гадаадын худалдан авагчдын нөлөөлөлд засаглал, улс төр нь шилжнэ. Энэ бол сүрдүүлэг бус Африкийн олон оронд туршигдсан, хэрэгжсэн сценарио юм.

Ийм үр дагаварт хүрч болзошгүйг нотлох тоог гэрээнээс олноор нь тодруулж болох ч ганцханыг дурдъя. Төслийн компани урьдчилсан тооцоогоор 30 жилд 2,9 тэрбум долларыг Монгол улсад өгнө гэжээ. Энержи ресурс компани гэрээний тооцоондоо өгөх мөнгөө л ачирхаж дурдаад байхаас бус өөрсдийнхөө авах мөнгийг огт дурдахгүй байгаа нь учиртай. Монголд өгөх мөнгөнийх нь хэмжээнээс баримжаалж тооцоолоход тэд 30 жилд 24 тэрбум 490  сая долларыг монголын баялгаас олох ажээ. З0 жилийн туршид 3 сая хүнд 2,9 тэрбум доллар(жилд нэг иргэнд 32,2 доллар оногдох нь) өгсөн болчихоод “нүүрсчин бүлгийн” 10 гаруй хүн өөрсдөө 24 тэрбум 490  сая доллар(нэг олигархи жилд 82 сая доллар) цуслах төлөвлөгөөг ард түмэн дэмжих үү?

Одоогоор Эрдэнэс ТТ ТӨХК гэхэд л жилдээ 8 сая долларын цэвэр ашгийг үйл ажиллагаанаасаа олчихоод байхад яагаад бид хамгийн том ордоо гадныханд өгөөд 1 сая хүрэхгүй доллар авах ёстой нь огтоос ойлгогдохгүй байгаа юм.

Ганц энэ тооноос л дүгнэхэд монголчууд бид Тавантолгойгоо алдвал бүхнээ алдах нь улам бүр тодорхой болж байна. Монголчууд бүгдээрээ хожигдох ийм гэрээг хэрхэвч батлаж болохгүй.

Монголчууд хожих ёстой, Монгол ялна !

Эх сурвалж: ТОЙМ СЭТГҮҮЛ 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • Спр (May 05, 2015 9:13:13 am )

    Энэ бухнийг олж харсан терийн зарим хумуустээ тал архаж Байна гадныхны гар хел бологсдод хариуцлага хулээлгэх хэрэгтэй ер эй компанийг ергуй гэж зутгуулж байгаа хумуус ттодорхой байгаа зарим нэгнийг нь огцруулж хариуцлага тооцох хэрэгтэй тэгж байж херенге оруулагчидын итгэл сэр гэнэ херенгегуй компанитай гэрээ хийх гэж зутгэж байгаа монгол Улс гэрээг батлуулах гэж зутгэж байгаа хумуус монгол улсаа нэгэнт бодохоо Байсанг харуулж Байна

  • oros nuursee zarlaa (May 05, 2015 9:28:13 am )

    za bolidoo iim teneg um bichhee boli orsuudad bolomj ogood oorsdoo uldlee

  • Зочин (May 05, 2015 10:16:07 am )

    ТҮМЭН ОЛОН ЗААВАЛ УНШИХ ЁСТОЙ ЗҮЙЛ БИЧЖЭЭ, БАЯРЛАЛАА. МСS ДАМПУУРЧ БОЛНО. ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ БОДОЖ УЛСАА, АРД ТҮМНЭЭ ХҮНД БАЙДАЛД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

  • АН-ЫНХААН ТА НАРЫГ ОЙЛГОХОО БАЙЛАА (May 05, 2015 10:18:41 am )

    ингэх байсан юм бол анхнаасаа өгөх компанидаа өгөхөөр бүх юмаа хийхгүй яасан бэ? одоо ч нэр нүүрээ алдаад дараагийн сонгууль горьдох юмгүй боллоодоо

  • Bolol (May 05, 2015 10:33:22 am )

    таван толгой төслийг зогсоох зорилготой улайрч байгаа з энхболд, эрдэнэчимэг, женко баттулга, ганбаатар нар бол атаа хорсолд автаж үндэсний бүтээнбайгуулагч баялаг бүтээгчдийн үйлажиллагааг мушгин гуйвуулагч хорлон сүйтгэгч бөгөөд олон мянган залуучуудыг ажилгүй,тэдний бяцхан үрс өлөн зэлмэн амьдарч байгааг өчүүхэнч бодолцож үзэхгүй байгаа нь их хурлын гишүүн дарга гэсэн албан тушаалдаа гэдэс нь цадсан новшнууд юм.

  • иргэн (May 05, 2015 11:04:53 am )

    Энэ гэрээ хийхийн тулд Элбэгдорж МАН хамтдаа Алтанхуягийн засгийг унагажээ. Элбэгээ арай ч дээ. Маш их бухамдаж байна. магадгүй энэ гэрээ хийхийн тулд ард түмний аж байдлыг зориуд муутгаж байна

  • иргэн (May 05, 2015 11:16:36 am )

    шууд зогсоо. ер нь УИХ-н захирамж гаргаад зогсоо. Батзандан харин шүүх цагдаад тэр Энхсайханыг өгч шалгуул. Эх орноосоо урвасан Энхсайханыг өршөөж хэрхэвч болохгүй. Хүмүүс энэ Энхсайханыг бүр үзэн ядаж эхлээд байна

  • Anonymous (May 05, 2015 12:17:59 pm )

    ЭРДЭНЭЧИМЭГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

  • роро (May 05, 2015 12:23:57 pm )

    Энхсайхан урд зүгийн нөхдийн байр суурийг хадгалж үндсэн хууль өөрчилж иргэний мөргөлдөөн гаргах санаатай юм бишүү Арай ч дэ эх орны баялаг эзэн байн а уу

  • arai ch dee (May 05, 2015 2:35:45 pm )

    gulugnuud 666

  • zochin (May 05, 2015 3:30:24 pm )

    MSC DAMPUURSAN CH MONGOL KOMPANI BISHEES HOISH MONGOLCHUUDAD YUNII HAMAA BAIHAVDEE.MANTUU NUURELSEN OYUNGEREL CHAVGANTCTAIGAA TCUGTAA DAMPUURVAL YASIIN. MONGOL ULSIIN YDUUGII N GAIHAAD TAVAN TOLGOIG OGOHGUI TEGEED YAHIIN SONOJIIJ GEED BAIGAA BIZDEE.BELEN GOIMONCHID.

  • zochin (May 05, 2015 5:05:15 pm )

    MSC mongol kampian bich hujaa ezentei enerjist yagaad ogch bolohgui

  • Иргэн (May 05, 2015 8:20:59 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (May 05, 2015 8:21:14 pm )

    Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.

  • Иргэн (May 05, 2015 8:21:30 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 % ард түмний өмчлөл, 100 % төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.

  • Иргэн (May 05, 2015 8:21:46 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (May 05, 2015 8:22:22 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (May 05, 2015 8:22:40 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (May 05, 2015 8:23:04 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (May 05, 2015 8:23:28 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (May 05, 2015 8:24:14 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (May 05, 2015 8:26:02 pm )

    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. Ан-ын үйл ажиллагааг цаашид хориглох нь зүйтэй.

  • Иргэн (May 05, 2015 8:26:20 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (May 05, 2015 8:26:41 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

    Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (May 05, 2015 8:27:05 pm )

    Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. /Сенека/

    Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (May 05, 2015 8:27:42 pm )

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

    Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. /Антуан Ривароль/

    Аяа! Ард түмэн гэдэг гинжилж аргамжих шаардлагатай зэрлэг араатны сүрэг биш. Үнэхээр эрх чөлөөтэй байгаа цагтаа номхон тэд өөрийг нь басамжилж тохуурхсан засаг төрийг нулимах эрхтэй байхын тулд л цухалдаж эхэлдэг. /Онеро Морабе/

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

    Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? /Онеро Морабе /

  • Иргэн (May 05, 2015 8:28:27 pm )

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

    Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский

  • Иргэн (May 05, 2015 8:28:52 pm )

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

    Бүх муу юмны үндэс-шунал. /Жефри Чосер/

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/
    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/

  • zochin (May 05, 2015 9:17:36 pm )

    MMC BUYU ENERGY RESOURCE-S ARD TUMNEES HULGAILSAN ORDIIG BUTSAAJ HURAAJ AV. MANAIH DELHIIN HEMJEENII COMPANY. MONGOLCHUUDTAI HARITSDAGGUI GDG HIRNEE ODOO MONGOld ih hairtai boloh ch gh

  • no toi mongol (May 05, 2015 9:18:37 pm )

    enxsaixaan chi bi xujaa geed xelchixeech nobsnoo

  • zochinhun mash unen yam bichjee uneheer enkhbayar shudarga hun bsan bol altanhuyagiig cheejeeree hamgaalahgui l baisan daa nuguu shudarga yos yaridag shudarga yos ebsel gej ene uu daanch dee edniig demjij baisandaa mash ih haramsaj baina (May 05, 2015 10:30:37 pm )

    ene zasgiin gazar arai dendej b aina ENE ENhsaihanyg yaraltai ogtruulah heregtei

  • Ochko (May 05, 2015 10:35:01 pm )

    З.Ээнхболд маш шударга сайн юм хийлээ. Эрдэнэчимэг гишуун сайн ажиллаа. Бугдэд нь баяр хургэе!!! Наад М.Энхсайханыг хурдан Засгаас зайлуулаачээ!!!

  • TT (May 06, 2015 8:06:43 am )

    NYYRSEE MANASAN GUILGACHIN BOLTCGOO MONGOLCHUUDAA

  • Малчин (May 06, 2015 8:19:07 am )

    Энэ гэрээний цаана урд зүгийн лобби хийгч хүмүүс нуугдаж байна. Ийм ашиггүй юм хийвэл ер нь эд нарыг эх орноосоо урвагчид гэж үзэх ч багадна.
    Яахаараа заавал ганцхан компани, бусад компани ЭТТ-г оролцох хэрэгтэй. Эсрэг байна.Ийм гэрээг баталж болохгүй.

  • Иргэн (May 06, 2015 3:46:38 pm )

    Бусад уул уурхайн олон компаниуд байна шүү дээ. Тэр компаниудаа оруулаад, хүн бүрээс хандив цуглуулаад хөрөнгө босгоод явж болон шүү дээ… Манайхан хийж чадах юмаа заавал гадныхан гэж явдаг арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй. Энержи гэдэг Өртэй компанитай гэрээ хийх ямарч шаардлага байхгүй.

  • Anonymous (May 06, 2015 11:11:11 pm )

    ene tusul heegjihgui bsanch ch ard tumen bidend hamaagui yagaad gevel enkh bold battulga nar huvitsaag min avch uguh gej bgaa uchir

antalya rent a car