Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын 50 хувь нь хохирлоо барагдуулж чадаагүй байгаа. Тухай үед нийт 22 хоршооны 53 хүн шүүхээс ял сонсон, шоронд сууцгаасан. Тэдгээрээс санхүүгийн хувьд хамгийн томоохон нь “Глоб” групп байлаа. Саяхан, арваад хоногийн өмнө тус группын ерөнийлөгч асан Мэндбаяр шоронгоос гарчээ. Тэр 10 жил чанга, жирийн дэглэмтэй шоронд хоригдсон юм. Хоригдох хугацаандаа санхүү, хадалгамж зээлийн харилцааны талаар хуулийн төсөл боловсруулж, өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, хоршоог нь хэн, хэрхэн дампууруулж, өөрийг нь ялтан болгосон тухай ном бичиж нийтлүүлсэн юм. Анхнаасаа тэр өөрийгөө буруугүй, төр засгийн буруутай ажиллагаанаас болж хохирсон гэж байлаа. Энэ бодол дүгнэлтээсээ одоо ч ухраагүй яваа ажээ. Өнөөдөр /2015 оны 5 сарын 4-нд / “Зууны мэдээ” сонины байранд хэвлэлийн бага хурал хийх үедээ мөн тэр энэ тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаж байлаа.
“Глоб” групп нийтдээ 1233 хохирогчтой. Хөрөнгийн хувьд 27 тэрбум төгрөгт хүрч байсан гэдэг. Гэтэл төрөөс тэр үед санхүүгийн уналтнад орох дөхсөн банкуудаа аврах, үүний тулд ХЗХ-дод эргэлдэж байсан асар их мөнгийг банкуудад татахдаа хуулийн муу нөхцөлийг далимдуулж, хоршоодыг хоморголон дампууруулах их аяныг эрх баригчдын зүгээс эхлүүлсэн нь өнөөдөр нэгэнт нууц биш болжээ. “Глоб”-ын Мэндбаяр мэдээлэл хийдээ үүнийг нотолсон юм. Тэр хэлэхдээ “Намайг 10 жилийн өмнө шөнийн 2 цагийн үед шүүхийн шийдвэргүйгээр баривчилж хорьсон. Эхлээд албан тушаалын хэрэг, татварын хэрэгт тулгасан. Дараа нь залилангийн хэрэг болгож, зохиомлоор золиосолж шийтгэсэн. “Глоб”-ын гэх энэ хэрэг угаасаа эрүүгийн хэрэг биш байсан. Манай гурпп санхүүгийн хувьд дампуураагүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Бүтээн байгуулалтын олон ажил санаачилж, Нарны гүүрийг хүртэл анх шинээр барьж байгуулах төлөвлөгөө, төслийг хийж байлаа. Бид 25 давхар байр барьж зээлдэгч харилцагч нартаа өгөх гэж байсан юм. Гэвч намайг хүчээр эрүүгийн хэргээр ялласан. Би ялыг биеэр эдлээд гарсан тул одоо хохирогч нарт төлөхөөр үлдээд байгаа 10 тэрбум төгрөгийг төлөхгүй ч байсан болно. Гэхдээ надад тийм ёс зүй, хүмүүжил байхгүй. Би одоо бүгдийг судалж үзээд бүх эд хөрөнгөө буцааж олж авна. Бидний өмнө хариуцлага хүлээх хүн ч бий” гэсэн юм. Дараа нь түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд бүгд зарагдсан уу?
-Зөвхөн манайхаас гэхэд 30 гаруй машин хураан авсан. Гэтэл Амгалангийн хорих ангийн хашаанд бусад хоршоодын машинтай хамт аваачиж хадгалсан нэртэй байлгаж байгаад 50 машин галд шатсан гэдэг юм. Ер нь бүтэн 10 жил гадаа хөсөр хаягдаж хэвтсэн машиныг хэн худалдаж авах вэ дээ. Дөрвөн давхар байрыг нэг давхар болгож үнэлээд зарчихсан тохиолдол ч гарсан. Энэ мэт маш их эд хөрөнгө завхруулж хаясан байдаг юм. Үүнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ч өөрсдөө оролцсон. Энэ бүгдийг бид буцааж олж авна. Төр арга хэмжээ авахгүй бол би өөрөө хаалгыг нь өшиглөж ороод буцааж авна, би эзэн нь юм чинь. Үндсэндээ манай группын хөрөнгөнөөс 2 тэрбумыг төр авч завхруулсан юм.
-Одоо та хохирогчдынхоо төлөө эхний ээлжинд юу хийх бодолтой байна?
-Би бүгдийг эхнээс нь судалж байна. Шоронгоос гарч ирээд арав гаруй л хонож байгаа шүү дээ. Ямар замаар эд хөрөнгө алдагдсан, үрэгдсэн юм. Яаж хөрөнгүүдээ олж авахав гэдгийг судалж төлөвлөж байна. Хууль хяналтын зарим байгууллагууд “Бид дахиж танай асуудалд оролцохгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс өөрөө л тэмцэнэ.
-Үлдсэн хохирол чинь яг хэдэн төгрөг юм бэ?
-Үлдсэн хохирол гэвэл 10 тэрбум төгрөг. Энэ мөнгөө төлөхгүй байлаа гээд намайг яах юм. Би ялыг нь биеэр эдэлсэн. Гэхдээ би төлөх ажлыг зохион байгуулж хийнэ. “Глоб”-ыг дампуурсан гэж хэн ч тогтоогоогүй. Дампуурлыг шүүх зарладаг. Гэтэл шүүхийн шийдвэрт ийм үг үсэг байхгүй. Үйл ажиллагааг нь төр засгийнхан зогсоосон.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
зөв зөв (May 04, 2015 5:31:33 pm )
Бат-Эрдэнэ аварга ШШГБ-тай хуйвалдан нэлээн хэдэн обьект, тоног төхөөрөмж завшсан. Сэтгүүлчид энэ тухай асуулт асуухаар л учиргүй хүрлийж уурлаад дектофоныг нь булааж авах шахдаг гэж сэтгүүлч нарийн дунд жиргээ нисдэг байсан. бас Зуунай гишүүн, Ганхүү генерал нар маш их зүйл хувьдаа шилжүүлсэн.
-
xaxax (May 05, 2015 7:59:30 am )
уурлалгүй яахав дээ, :))) булхайг нь илчлэх гээд байхад нь , уг нь сэтгүүлчид биш мөрдөн байцаагчид асуух ёстой байх л даа …
-
-
иргэн (May 04, 2015 5:44:35 pm )
Ай даа дийлэхгүй л болов уу? Тэр үеийн жижиг гарууд чинь одоо том том тул болсон.
-
ZALUU (May 04, 2015 6:54:25 pm )
uls sanhuugiiiiiin baiguulaguudiig albaar dampuuruuldgiin jisheeee shuuh ene asuudlii g yagad avch bolhgui gej shuuhed dahin shalgah uureg ni bga shuuu
-
ИРГЭН (May 04, 2015 6:55:15 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Anonymous (May 04, 2015 8:57:12 pm )
Idsen eruu huvhairch iduulsen but sergene gedeg dee!
-
Noa (May 05, 2015 12:47:40 am )
MENDBAJRT AMJILT XUSJE!
-
МАНАН (May 05, 2015 7:01:06 am )
Хулгайч нар олон хvний амь амьдралаар тоглосон доо Мэндбаярт амжилт хvcье
-
Mongol (May 05, 2015 7:57:00 am )
хадгаламж зээлийн хоршоонд тэгж ихээр мөнгөө хадгалуулсан хүмүүсийн тэнэгийг гайхаад барахгүй юм даа, шунал л юм даа, хүний шунал дээр л тоглож байгаа асуудал, банкнаас хамаагүй өндөр хүү амлаж байгаа хадгаламж зээлийн хоршш мэт газрууд , дараа нь тэр их мөнгийг өндөр хүүтэй нь хамт буцааж төлөх чадвар яагаад ч байхгүй гэдгийг ойлгоход тийм хэцүү гэж үү дээ ??? яахав хажуугаар нь төр засгийн буруутай ажиллагаа байсан байж ч болно л доо
-
боби (May 05, 2015 11:16:02 am )
Ёстой зөв. муу луйварчдаас хөрөнгөө авах хэрэгтэй
-
oxhin (May 05, 2015 4:30:17 pm )
mend bayar ugaasa buruul ym hiij olon huni amidralaar togolson shu de tuhain ued manai ah 50 sayig uguul avch chadaagui hohirson shu de mash undur huu amlaad baisan bugd hudla bsan shu de ter munguuru baahan obekt gazar hudaldaj avsan hun shuu de harin tur bidend tal huviin ugsun ni ih ym tiimes ene huniig harsan bol yuch ch bhgui l baih baisan shu de odoo dahij l balai ym hiihbe,
-
Зочин (May 18, 2015 11:06:49 am )
Чиний бичсэнтэй санал нэг банйна. үнэхээр л ийм муухай залилан байсан юм
-
-
Оогий (May 05, 2015 7:13:31 pm )
Үнэлгээ тийм их зөрөөтэй бол ёстой баларсан юм байна л даа эд нар бантангаа аргалах л байлгүй дээ.Бүгд луйварчид
-
zochin (May 06, 2015 8:51:47 am )
Setgegdel bichsen Mongol.n zuv bi ch bas gaihaad gaihaad bardaggui yum tiim teneg shunal baij boloh u er n bol hohino sh de tiimhen yumiig oilgoj chadahgui
-
zocin (May 06, 2015 1:09:35 pm )
bi bol bair avah gej mongoo ogson shuu dee..
15 Comments