antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2015 1 comment

Ж.Мэндбаяр: 27 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг хоёр тэрбум болгон үрэгдүүлсэн

нийтлэсэн Admin

enby“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр 10 жил чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлэн суллагдаад байгаа юм. Түүнийг бусдаас хадгаламж авах, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн зэрэг хэрэгт буруутгасан юм. Ж.Мэндбаярын хувьд өөрийнх нь хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахдаа багаар үнэлсэн, дөрвөн давхар барилгыг ганц өрөөнийх нь хэмжээгээр үнэлсэн. Иймд одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлж, хөрөнгөө төлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Ж.Мэндбаярыг залилагч, луйварчин, Глобыг луйврын үүр уурхай мэтээр ойлгуулж, өөрийг нь 10 жилийн хорих ялаар шийтгэснийг үгүйсгэж хэлж байлаа. Мэндбаяртай холбоотой хүмүүсийн хөрөнгийг хивс хөргөгчөөс нь авахуулаад унаа тэрэг, хашаа байшин, байр, газар, байшин барилга гээд бүх хөрөнгийг хураан авч нийт 27 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг хоёрхон тэрбум болгон үрэгдүүлсэн учир тэрбээр уг асуудлын араас хөөцөлдөж, хөрөнгөө авна гэдгээ хэлэв.

Т.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 05, 2015 2:26:47 pm )

    ЭНэ хүн буруутайч хөрөнгийг нь ингэж хувааж авсан хүмүүсийг шалгах ёстой

antalya rent a car