antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2015 15 comments

Л.Эрдэнэчимэг: Энержи Ресурс их өртэй учир уг төсөлд оруулж болох уу гэдгийг судалж байна

нийтлэсэн Admin

erdenechmgmedeellУИХ-аас өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, гишүүнээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд ажлынхаа явцыг талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс товчхон яриа авлаа.

Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг шийдэх ажлын явц аль шатандаа явж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Тавантолгойн асуудлыг УИХ-аар оролцуулах эсэх дүгнэлтийг гаргаж өгөх ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт бүх намын төлөөлөл болсон 10 гишүүн орсон. Өнгөрсөн баасан гарагт ажлын хэсгийн зургаан гишүүн хуралдаж дэд хэсэгтээ даалгавар өгсөн. Бямба, ням гарагт дэд хэсэг ажиллаж энэ долоо хоногт Засгийн газар Монголын төмөр зам, Зам тээврийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт хэд, хэдэн байгууллагуудаас лавлагаа авахаар албан бичгийг илгээж эхэлсэн байгаа.

“Энержи Ресурс” компанийг гэрээнд оролцуулах эсэх талаар яригдаж эхэлсэн гэсэн мэдээлэл гараад байна?
– Энержи Ресурс компани нээлттэй компани учраас интернэтэд бүх мэдээлэл нь байдаг. Та бүхэн өнгөрсөн 2014 оны санхүүгийн тайланг нь интернэтээс олж харах боломжтой. Тэнд бичигдсэнээр тухайн компанийн өнөөдөр энэ төсөлд оруулах гэж байгаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа гэдэг нь бичигдсэн байгаа. Жишээ нь, өнөөдөр Тавантолгойн төслийн танилцуулга дотор Өмнөговь аймагт Энержи Ресурс компаниас хийгдсэн нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн талаар бичсэн байгаа. Энэ дотор байгаа нүүрс угаах үйлдвэр мөн уурхайн байгууламж, усан хангамж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа. Дээрээс нь 600 сая долларын бонд босгож хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэр 600 сая долларын барьцаанд MMC корпорацийн Люксенбург болон Хонгконг дахь компани, Монгол Улс дахь Энержи Ресурс гээд бүх оролцогч компаниудын хувьцаа бүгд байгаа. Тийм учраас бид өнөөдөр Тавантолгойн төсөл дээр 2017 он гэхэд төлбөрөө дуусгах ёстой байгаа. Ийм өртэй компанийг оруулж болох эсэхийг тодруулах шаардлагатай байгаа. Энэ тодруулгыг авахаар тодорхой экспертүүдийг ажиллуулж, Энержи Ресурс болон бусад компаниудаас энэ мэдээллийг ирүүлээч гэсэн хүсэлт илгээсэн байгаа.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Ш.Цэцэгдэлгэр (May 04, 2015 1:10:38 pm )

    Энержи ресурсын өр монголын ард түмэнд хамаагүй. Тэр хэдхэн гэр бүлд чинь хамаатай байх. Монголын ард түмэнд монгол ажилчид ажиллаж амьдарч байгаа, мөн 1072 хувьцааг амилуулах гэж тэмцэж байгаа Эрдэнэ таван толгой компани л бидэнд хэрэгтэй. Бидний ирээдүйн үр хүүүхдүүдэд ч хэрэгтэй..

  • зочинЗочин (May 04, 2015 3:25:00 pm )

    п.очирбат авсан хахуулиа монголын баялагаар талүүлэхээр золжаргал энержиийн шуналтнуудтай хийсэн хувилдааны үр дүн монголын олигархуудын шуналын тэмцэл хэн ч гэрээ хийсэн ард түмэнд ашиггүй байх болно.

  • Bold (May 04, 2015 5:07:52 pm )

    энхсайхан бол толгой эдийн засагчдийн нэг мөнөөс мөн. боповсролгүй женко баттулга хортой эм зарж хүүхэд багачуудыг хордуулагч эрдэнэчимэг сезоприний гажигтай ганбаатар нар бол хорлон сүйтгэгчид бөгөөд 50-60-аад оны үеийн маоист улаан хамгаалагч нартай яг адилхан харагдаж байна.

    • enkhe (May 05, 2015 3:25:18 am )

      Ter Enkhsaikhantaigaa hujaa ruugaa yavsan baidaa

  • Bold (May 04, 2015 5:13:04 pm )

    энхсайхан бол толгой эдийн засагчдийн нэг мөнөөс мөн. боповсролгүй женко баттулга хортой эм зарж хүүхэд багачуудыг хордуулагч эрдэнэчимэг сезоприний гажигтай ганбаатар нар бол хорлон сүйтгэгчид бөгөөд 50-60-аад оны үеийн маоист улаан хамгаалагч нартай яг адилхан харагдаж байна. Xoron canastai z enkhbold xorlon cyitgegchdiin tolgoilogch boljee

  • зочин (May 04, 2015 6:20:25 pm )

    төсвийн мөнгөөр хайгуул нь хийгдсэн Эрдэнэс таван толгойг тендерт оруулах хэрэгтэй,ард түмэн ,төр яагаад эрх мэдлээ Оджаргалд булаалгаад байна.Даахшөрвөлүй нохой булуу хураана гэгчээр М-Си -Эс өмнөх ажлаа хийж өрөө төл, ард түмний өмч рүү бүү шуналт

  • зочин (May 04, 2015 6:22:27 pm )

    төсвийн мөнгөөр хайгуул нь хийгдсэн Эрдэнэс таван толгойг тендерт оруулах хэрэгтэй,ард түмэн ,төр яагаад эрх мэдлээ Оджаргалд булаалгаад байна.Даахгүй нохой булуу хураана гэгчээр М-Си -Эс өмнөх ажлаа хийж өрөө төл, ард түмний өмч рүү бүү шуналт.Шунал ихэдвэл шулам болно гэж үнэн үг байдаг даа.

  • зочин (May 04, 2015 9:09:22 pm )

    Монгол компани МСS-д өгөөд хурдан ажлыг нь эхлүүлээч ээ.

    • Зочин (May 05, 2015 6:05:03 am )

      Монгол компани биш гэдэг нь ааль хэзээний ил болсон шүү дээ найзаа, хаагуур явж байгаад гэнэт ороод ирвээ найзаа?

    • Зочин (May 05, 2015 6:07:14 am )

      Монгол компани биш гэдэг нь ааль хэдийнээ ил болсон шүү дээ найзаа, хаагуур явж байгаад гэнэт орж ирвээ найзаа.

  • oros nuursee zarlaa (May 05, 2015 9:33:22 am )

    Bolio ta nariin hen ni MCS shig buteen baiguulalt hiisen um be hen chadaj bgaagaa haruulsan um MCS haruulsan ajil hiij chaddagt ni naadhaa og

  • өрөвдөлтэй (May 05, 2015 11:17:36 am )

    тамын тогооны ард түмэн 🙁

  • Bolol (May 05, 2015 11:38:22 am )

    улс эх орныхоо хөгжилд саад болж гадны хөрөнгө оруулагчдын хөөж гаргасан хорлон сүйтгэгч фенгшү ганбаатарыг шар хадны эмнэлэгийн эмчийн үзлэгт оруулж эмчилмээр байна.

    • Anonymous (May 05, 2015 11:46:13 am )

      Yun ch gadnii mungund durtai yum be dee

  • Anonymous (May 06, 2015 10:00:25 am )

    odjargaliin avilaga heel hahuulid tcutgsan mungiig ard tvmen tuluh estoi gejvv.

antalya rent a car