antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2015 54 comments

Даварсан нэрийн хуудастай дарга жаал

нийтлэсэн Admin

11216500_1423743274610442_883124354_nДаргын “заяатай” Г.Тэмүүлэн “Баян хүмүүс гурван төрд нүүртэй” гэлцдэг. Иймээс ч, монголын томоохон улстөрч, бизнесмений хүүхдүүд сонгуульд “ногоон гэрлээр” нэр дэвшин өрсөлдөж, албан тушаалд хүссэн местэн дээрээ “өв залгамжлагч” мэтээр томилогддог жишиг манайд тогтоод буй. Үүний нэг тод жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн юм. Тэрээр 2012 оны сонгуулийн урд жилээс л аавынхаа төрсөн нутаг болох Архангай аймгаас нэр дэвшихээр бэлдэж байгаа сураг сонсогдож эхэлсэн. Түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг аав нь өөрийн биеэр хийж, наадмаар Архангай аймагт очиж хүүгийнхээ нэр дээр хоёр насны морь уралдуулсан бөгөөд хоёуланд нь түрүү авч байсан билээ. Энэ нь хүүгээ олонд таниулах гэсэн түүний бас нэгэн “арга” байсан бололтой. Наадмын дараахан тэрээр дахин нутагтаа зочилж, аймгийн төвийн бүх айлуудаар орж 20 мянгатын дэвсгэртээр золголт хийн “санаагаа” ойлгуулаад амжсан аж. Дараа нь, бүр сумдын айлуудаар орж “золголт” хийхээр явлаа хэмээн тухайн үед мэдээлж байсан юм. Мөн Ч.Ганзориг дарга өөрөө эсвэл хүүгээ Архангайд нэр дэвшүүлэх гээд 25, 50 кг-ын шуудайтай гурил айлуудад тараан, дадсанаараа байн байн морь уралдуулан хишиг түгээж, азтай заримд нь мөнгөн аяга тарааж байсан ч 2011-2012 он шилжих шинэ жилийн үеэр гурав хоног Ганцхудагт “морилсон” нь ихээхэн юм бодогдуулж, өөрийн санаархлаа хазаарлах хүчин зүйл боллоо гэж тодорхой хүрээнд яригдаад өнгөрсөн билээ. Гэвч түүний хүү Г.Тэмүүлэнг оюутны ширээнээс шууд даргын ширээнд залраад, бууж үзээгүй “азтай аавын хүү” гэж болохоор. Тэрээр багагүй хугацаанд “Оюутолгойн” ТУЗ-ын гишүүн байж, Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлаар ажилласан юм. Мөн Шийдлийн засгийн газар шинээр байгуулагдах үед нэлээн олон “томчуудын” хүүхдүүд дэд сайдад нэр дэвшсэн хэдий ч Г.Тэмүүлэн ганцаараа товойн шалгарч, Уул уурхайн дэд сайдаар томилогдож чадсан. Бас НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болоод амжив. Эндээс харахад, “ГОК”-ын хунтайж асан энэ залуу баргийн хүмүүсийн зүүдлээд ч хүрэхгүй өндөрлөгүүдэд залраад амжсан байх юм. Тэр үнэхээр тийм супермен юм болов уу гэхээр бас хараахан үгүй ч юм шиг. Ямартай ч, Монголын “саалийн ганц үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан эцгийн “буян” түүнд хангалттай нялздаг бололтой. Намынх нь журмын нөхөд дотор түүнээс ч хавьгүй илүү чадвар чансаатай залуус үй олноороо байсаар атал ганц түүнийг л “хотон дотор тавьсан хуц” мэт өндөр албан тушаалуудад томилоод байдаг нь цаанаа их л нарийн учир жанцантай байж мэдэхээр. Мөн 2016 оны сонгуульд Г.Тэмүүлэн хүүгээ нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг эцэг нь хийж байна гэсэн таамаглалын үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

54 Comments

  • зочин (May 04, 2015 10:20:22 am )

    Дан ганц мөнгөөр хол явахгүй шүү дээ. Тэмүүлэн өөрөө их мундаг залуу шүү дээ. Тийм болохоор л хэл ам гардаггүй биз. Эрдэм номтой, биеэ зөв авч явдаг, ухаалаг үг яриатай их л мундаг залуу шүү дээ. Ээж нь их сайн хүмүүжил олгосон гэж ярьдаг юм билээ.Бид ийм залуусаа л дэмжих хэрэгтэй

  • 12 (May 04, 2015 10:24:01 am )

    Мундаг залуу шүү дээ атаархаад яахав

    • Оboo (May 04, 2015 10:32:38 am )

      Энэ Залуугиин Оюу Толгои Рио Тинто н тухаи хэлж ярьсанЫг нь гарчиглачихаад дараа муу саинаар дугнэхээ шиид дээ Шуурхаинхаан

  • zochin (May 04, 2015 10:33:25 am )

    uul ni ajlaar taaruu baigaa neg yildveriig ch yumuu esvel neg sumiin zasag dargaar yadaj 2 jil ajluulj amidral uzuulj baigaad shat damjuulan devshuulbel mongoloo gesen ireeduitei udirdagch boloh bh aa Er ni zaluu humuusiig tugssun surguulias gadna amidraliin ih surguuliig tugsguj hen bolohiig ni harj baij devshuuldeg baisan ulamjlaliig sergeej hevshuulj baiya Odoogiin turd baigaa ahmad humuus uuniig medej l baimaardaa

  • BTS (May 04, 2015 10:45:56 am )

    Мэдээ бичигч бодвол сэтгүүлч л байхдаа. Ганц мэдээний гарчиг зөв бичиж чадахгүй байж өөрийгөө сэтгүүлч гэж бодож яваа байхдаа. Бас Админ гээд байгаа.
    Даварсан гэдгийг зөв бичээч!

    • zochin (May 17, 2015 9:37:23 am )

      chi nen be.

  • zochin (May 04, 2015 10:49:01 am )

    za ene nokhoriig khen demjikh be dee ard tumen tukhain ued ni dungee tabina shuu dee ertnees iim yum bicheed khereggui

  • Boldoo ikh taimir (May 04, 2015 11:14:24 am )

    Sain xvnii vr baigaa yum daa Xel amand ortood baidaggvi bolobsroltoi daruukhan xvv bi vneldeg mongolchuud tamiin togoonii vlgeree l yariad baixii yaxab dee 1 ch gesen aawiin xvv tvmniixee toloo yum xiigeed yabj boloxgvi yu bi l demjine UIXurald debshbel bvr ix demjine bolobsroltoi l xvn mongoliig abch yabna shvv dee mongolchuud aa Arxngaichuu daa urailj baina shvv Amjilt bvv shantar jingiin tsubaa yabj l baina jinger noxoinuud xutsaj l baig bvv shantaraarai dvv mini Ax ni100 % demjinee za

  • дэмжинэ (May 04, 2015 11:26:28 am )

    УИХ-д дэвшээрэй, хонь хотоо ялгадаг ,боловсролтой хөдөө хотын аль ч амьдралыг мэддэг ийм хүн хэрэгтэй, мөнгөтэй хүн гээд муулуулах ёстой юмуу, аав нь ч зөв хүн Архангайн зуднаар олон хүнийг хоолтой хонуулсан одоо ч бид тусаа үзүүлнэ ийм аргаар улс төр хийгээд нэмэргүй одоо хүнд хууртахаас өнгөрсөөн сэтгүүлчид харин гэгээрмээр байнаа Аргагүй л юм даа 3 шүүгдсэний дараа сэтгүүлчийн сургууль сонгодог юм чинь

  • Зочин (May 04, 2015 11:41:23 am )

    Ирээдүйтэй хүү дээ. Хулгай . луйвар ямарч байсан хийхгүй.Аав нь жинхэнэ лидер, ухаалаг хүн. Ийм улсууд их хэрэгтэй байна.ЭрдэнэтийГ УХААЛАГ УДИРДАЖ БАЙСАН.

  • Х.Алтаншагай (May 04, 2015 11:44:39 am )

    Дарга нарын хүүхдүүд бүгд энэ залуу шиг байдаг бол Монгол улс хөгжинө

  • Zochin (May 04, 2015 12:05:32 pm )

    DABARSAN geed garchigaa zub bichdeg ch boloosoi mun bolobsroldoo anhaar dvv mini. tegeed zunduu goyo yum bich

  • уншигч (May 04, 2015 12:31:26 pm )

    архангайн танк хүлдэг нөхдүүд ч ер нь их амбицтай шүү дээ дарга болох нугасгүй дуртай харамсалтай нь толгой тийм сайнгүй энэ тэнэг бацаан тэдний л нэг банйа

  • Anonymous (May 04, 2015 12:36:47 pm )

    Yu niitleed baigaam be iim mundag ahiig yuugn ch medehgui baij hiih ajilaa oloj yadaad. Hudalaa hunen ym ard tumend medeeleleed bolioch

  • bor zurh (May 04, 2015 12:45:44 pm )

    mundag zaluug aav ni ballaj bgaa um bna daa mungu uguud l darga bolgood l , tiim l mundag um bol aaviin mungunuus tatgalzaad bor zurheeree uls ornoo hugjuul l dee ugui l baihgui uy chaddaggui l baihgui uy

  • Anonymous (May 04, 2015 12:54:25 pm )

    Mundag zaluu. Ganzorig huugee zuv humuujuulsen. Byan ailiin huuhed geheer l munguur tuilj aash ni evdersen ih zantai humuus baidag gej oilgodog baisan. Getel Temuulengiin huntei haritsaj baigaa haritsaa ni uneheer gaihaltai. hun haritsaanaasaa l yamar hun boloh ni haragddag baih. Temuulen bol bolovsroltoi uhaalag zaluu. muulah gej mungu tulj hen negniig ingej bichdegee bolih heregtei saituud. ter ih hurlaa ch bilev uu ugaa ch bilee unuudur hiij baigaa gesen
    ter bugdeeree ene zuilee yariltsah heregtei sh dee

  • Энхээ (May 04, 2015 1:08:12 pm )

    Энэ залуугийн хэмжээний мэргэжил боловсрол хэл устай болчих юунд нь атаархаад байдаг байнаа хэний захиалгаар ингэж байдаг байнаа. Манайхан яахаараа гайгүй сурч боловсорсон нэгийгээ муучлах гоочлох гээд ядчихдаг юм болоо. УИХ-ын гишүүн Уянга энэ залуугийн боловсрол чадамжийг гоё үнэлсэн байдаг.

  • Архангай (May 04, 2015 1:27:25 pm )

    Тэмүүлэн нутагдаа хүрээд ирээ бид дэмжнээ Ухаалаг мундаг боловсролтой сайн залуучуудын төлөөлөл

  • дэмжинэ (May 04, 2015 1:46:49 pm )

    ДАВАРСАН-ДАВАРЦАН ЕЭ ЕЭ БӨ ВӨӨ

  • njuty-иргэн (May 04, 2015 1:49:44 pm )

    Эцэг нь хаанаас ямар эх үүсвэрээс баяжив /Эрдэнэт/ гдгийг шалгаж хэний мөнгөөр сургууль олов сурав гдг ийг тогтоо…………………… хорь , шалга ,
    ийм болмж байвал олговол захын малчны үр сад чамаас илүү болно за юууууууууууууууууу

  • Anonymous (May 04, 2015 2:45:16 pm )

    Г.Тэмүүлэн захирал мундаг шүү. Хүнийхээ хувьд ч, чадварынхаа хувьд зан аашийнхаа хувьд ч мундаг залуу шүү

  • МАН-ын удирдлагуудад (May 04, 2015 5:42:11 pm )

    Ард түмний итгэлийг хүлээж чадах хүнээ дэвшүүлээрэй дээ.

  • Ene zaluu ih hol yavnaa (May 04, 2015 7:46:18 pm )

    Mundag zaluu baina lee

  • Anonymous (May 04, 2015 8:00:17 pm )

    Аав ээж хөрөнгөтэй байна уу хөрөнгөгүй байна уу хэнд хамаатай юм. Сурч мэдсэнээ ард түмэн эх орондоо зориулах хэрэгтэй. Мэдлэг боловсролыг одоо л хэрэглэхгүй юм бол хэзээ хэрэглэх юм. Нутгаасаа нэр дэвш. Нутгийн чинь ард түмэн хүлээж байгаа шүү. Атаарахсан нэг нь их олон юм ярина битгий тоо

  • до (May 04, 2015 8:23:02 pm )

    Зарим нь эцэг хүү 2-ыг ухаалаг гэнэ. Ухаантай болоод л Эрдэнэтээс дуусашгүй алт эрдэнэстэй болоо биз ээ. Арга самбаатай нь энэ цаг дор амьдардаг болсон цаг. алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүү олон төрж байна доо гэж. Тэр эрдэнэс нь хэний ч өмч биш улсын өмч хэнч мэдэхгүй Монголын өмч өө гэж.

  • bu (May 04, 2015 8:47:24 pm )

    yamar argaar etseg eh n ene khorongoo huraasan n hamgiin gol n shuu dee. Minii sanahiin Ganzorig gedeg hun naiz nartaigaa niilj East tuviig barij tureeslesen bidnii negen adil l negen baisan shuu dee. Alban tushaaliin buyanaar hagartlaa bayajaad odoo heden jiliin daraa bol barag torohdoo l bayan baisan yum shig yarikh yum baina l daa. Ug n bidnii tatvariin mongo l toroos torson ter bumtnuudiig ingej oodruulaad baigaa yum daa haramsaltai baina daa

  • ihtamir (May 04, 2015 9:27:54 pm )

    chadaj bga yumand arga baihgui nytgaasaa dewshwel demjie arhangaichyydaa…z
    gonchigdorj zail

  • Anonymous (May 04, 2015 10:54:22 pm )

    mundag mundag geed 3 turiin ajiliig hamtad ni hiine gej yu baihawdee ymar bie 3 salgaj udur shungui ajildaggui l bailtai neg albiig ni hashwal arail ur dun garah bailguidee

  • Anonymous (May 04, 2015 10:56:24 pm )

    chadaj baigaa zuild arga baihgui genuu mungu idej uusan turiin luiwarchinguud ch chadaj baigaa ymand arga baiguiee geedl idej uugaad mongoloo doroituulj baigaa ni arggaggui ymdaa

  • zochin (May 05, 2015 8:08:58 am )

    Muu nokhoin baas etseg ni gej luivarchin bolood l khorigdood namiinkhaa nereer khuvaaj idsen khumuus ni shorongoos gargasan baikh muu oligarkhiudiid ustgaval taarna

  • mongol hun (May 05, 2015 9:23:08 am )

    bas l neg mungu idsen novsh ene ih munguur humuus yag yaah geed baidagiin bolooo tamneeeee……………. ter ih mungiin uhehdee avaad avsruugaa orohgui ni medeej bizdee mongolchuudaa hoich ue , ur huuhduuddee ,uls orondoo munguu uldeegee chdee……

  • Зочин (May 05, 2015 12:18:22 pm )

    Тэмүүлэн бол боловсролтой мэдлэгтэй залуу, ийм л залуучуудаа гаргах хэрэгтэй шүү дээ манай энэ хэдэн сэтгүүлч нар хэт туйлширдаг зангаараа л ийм зүйл бичих юм даа. Ингэж дэмий юм бичиж байхын оронд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэйн биш үү одоогийн сэтгүүлч нар гэж юмны наадах цаадахыг ойлгохоо больсон өмнөө хэвлэлийн эрх чөлөөг барьсан хэдэн мулгуу тэнэг юмнууд. Сэтгүүлч хүн аль ч салбарын тал бүрийн наад захын мэдлэгтэй ойлголттой байх ёстой байтал тийм юм юу ч алга, тийм болохоор тавьж байгаа мэдээлэл нь хүртэл ядруухан байх юм

  • Anonymous (May 06, 2015 11:14:18 pm )

    Худлаа л зүйл биш шүү дээ

  • Anonymous (May 07, 2015 10:52:04 am )

    Minii naiz shuu ! Ajliin amjilt husei hugshuun

  • Anonymous (May 07, 2015 3:20:31 pm )

    Gar utasnii dugaariig darchij boloogui ym bhdaa ! hamaagui hunii erhend hureed baina

  • Anonymous (May 08, 2015 7:42:55 am )

    ТЭНЭГ МАЛ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ

  • Anonymous (May 08, 2015 7:47:14 am )

    temuuleen bi munguu aviildaa muu luivarchaan, bi chinii 70 n bulchirhaig ilchleed ugiishuu

    • Anonymous (May 13, 2015 10:34:46 am )

      teg tegeed mongoo 2 nugalj avah bolojtoi deerhi buh hun mundag gesen bna ireedui ih hurliin gishuun gene odoo l mongoo avdag tsag shuu

  • nergui (May 08, 2015 12:48:50 pm )

    ene huniig umuuruh alba ni ymar erchimtei ajilasan bnaa undug shig uugui hun bolgoj haragduulah uureg huleejdee nuuhiig ni awah geed nudiig ni soholchihwoo

  • ZALUU (May 08, 2015 3:50:48 pm )

    mundag zaluu bishee medeh humuus ni medne

  • Anonymous (May 11, 2015 12:17:52 pm )

    bayn hund durgui hun gej baihgui bolj de mungtei bol uhaantai gej

  • Зочин (May 12, 2015 8:38:42 am )

    Атаач Монголчуудаа ! атаархаад өмдөндөө юм гаргавдаа

  • ZOCHIN 8 (May 13, 2015 11:13:26 am )

    saihan bolovsroltoi zaluu gej sonsoj bsan yum bna. aav ni huugee mash sain humuujuulsen gedeg yum bilee,deer yanz buriin yum bicheed bga humuus tuunii hemjeend bolovsol ezemsheed ene zeregtseed alhaj yavahiig hen uguisgesen yum.sain hund sadaa olon buuj ugch bolohgui shu duu mini.AMJILT

  • зочин (May 13, 2015 11:22:16 am )

    энэ эрхийн балайг магтах бүтэн грулл ард нь ажиллаж явдаг юм бишүү

  • zochin (May 17, 2015 9:42:48 am )

    helgii nushai jaal blee.tsaasan deer yum bichsniig aragshaa harj unshad,uragshaa harj gatsan barin duldardag gesn bhaa.

  • хохо (May 18, 2015 12:04:03 pm )

    эцгүүдийнхээ мөнгөөр дарга сайд болсон эрхийн тэнэг нусан буунууд олон байнаа. Өөрсдийгөө хун тайж гэдэг гэж байгаа

  • оюунаа (May 20, 2015 9:46:14 am )

    Аав нь ухаантай хүн болохоороо хүүхдээ өндөр боловсрол эзэмшүүлээд Монгол төрд бэлдэж өгсөн байна Боловсролгүй тэнэг онгироо дарга нараасаа бид залхаж бас хохирч байна шүү

  • Арын хангай (May 20, 2015 11:45:24 am )

    Битгий атаарх. сэтгүүлч хэний гар хөл вэ. Сэтгэгдлийг уншаад юу хийснээ ойлгоод, авсан мөнгөө аваад амаа тагла за. г.Тэмүүжин- ” ОДОО ЦАГИЙН ТЭМҮҮЖИН” -юм шүү. БҮҮ ШАНТАР, дэмжинэ, ирээдүй байгаа шүү

  • Anonymous (May 22, 2015 11:36:18 am )

    тэмбүүгээ эмчлүүл дарга гуай

  • зочин (May 25, 2015 4:08:01 pm )

    сайн залуу гэсээн энэ сэтгүүлчид хүний мууг л харахаасөөдтэй өнгөтэйг нь ердөөсөө харахгүй юмаа

  • зочин (May 26, 2015 10:01:16 am )

    Монголын ирээдүй ийм л залуучуудын гарт байх ёстой. Энэ бичигч гуай өөрийгөө нэг харчихаад бусдыг шүүмжил. Хэн болоод хэнийг хэлээд байгаа юм бэ. Хэвлэлийн эрх чөлөөг хязгааргүй гэж боддог бол, уучилаарай, аливаа эрх чөлөө хязгаартай байдаг юм.

  • Eej (May 28, 2015 4:59:57 pm )

    Zaluusiig demjih ni zov sh dee.Harin ted maani zov yavah heregtei.Temyylen ayataihan hyyhed.Harin zov l yavah heregtei.Zov yavbal zoolon zoolon zambuulin shyy.

  • hun (May 29, 2015 11:45:58 am )

    2 ААЛЗ

  • Зочин (June 01, 2015 11:29:27 pm )

    Нам дотор түүнээс ч хавьгүй илүү чадвартай залуус үй олноороо байтал ганц түүнийг л “хотон дотор тавьсан хуц” мэт өндөр албан тушаалуудад томилоод байгаа учир нь тэрээр албан тушаал мөнгөөр худадаж авдагт л байгаа юм.

antalya rent a car