antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2015 2 comments

Сонгуулийн амлалтыг сануулах ИЛ ЗАХИДАЛ

нийтлэсэн Admin

ganhygАРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З. ЭНХБОЛД
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М. ЭНХБОЛД
МАХН, МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЛИЙН ДАРГА Н. ЭНХБАЯР НАР ТАНАА

Сонгуулийн амлалтыг сануулах ИЛ ЗАХИДАЛ

Улсын Их хурлаар Тавантолгойн орд ашиглахтай холбоотой Засгийн газрын саналыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын төсвөөр хайгуул, судалгааг нь хийсэн стратегийн нэн чухал энэ ордыг эргэлтэд оруулснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч ордын ашиглалт, үр өгөөж хангалтгүй тэр дундаа хувьцаа эзэмшигч Монгол иргэдийн эрх ашиг хохирсоор байгаа билээ.

Манай Улсад хэрэгжих аливаа төсөл, хөтөлбөр нь нийгмийн шударга ёс тогтсон нөхцөлд илүү зөв хандлага, үр ашигтай байх нь тодорхой юм. Тэр дундаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогчдын дийлэнх олонхийн итгэлийг өвөрлөн, хамгийн олон мандат авсан улс төрийн намууд улам хариуцлагатай байж, сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх нь шударга ёс тогтож буйн эхний шалгуур байх нь зүйн хэрэг билээ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ” гэж Ардчилсан нам, “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно” гэж Монгол Ардын нам, “Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд байлгаж, төрийн хамгаалалтад авна. Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ” гэж МАХН, МҮАН-ын Шударга ёс Эвсэл тусгасныг энэ өдөр сануулж байна.

Монголын ард түмнийг олон зуун жил тэжээх арвин нөөц бүхий Тавантолгойн орд нь манай эдийн засагт учирсан хүндэрлийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ДАРГА

ЦЭРЭНДОРЖИЙН ГАНХУЯГ

2015 оны 5 дугаар сарын 01


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зүрх судас лекц (May 01, 2015 12:53:57 pm )

    Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас: 96665038

  • иргэн (May 02, 2015 1:25:43 pm )

    Иргэний зориг НАМ энэ удаа ард түмний талд байх шив

antalya rent a car