antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2015 5 comments

Улстөрчдийн нэрийг онлайнаар хар, цагаан дансанд бүртгэнэ

нийтлэсэн Admin

zaluchudiin holbooМонголын Залуучуудын Холбооны шинээр байгуулсан дээд байгууллага Үндэсний залуучуудын зөвлөл анх удаа хуралджээ. 339 гишүүнтэй зөвлөл өчигдөр бүтэн өдрийн турш хэлэлцэж, дотоод бүтэц, үйл ажиллагааны чиглэлээ зөвлөлдөн тогтоож. Анхаарал татсан нэг асуудал нь ирэх оны улс төрийн сонгуулийн нэр дэвшигчдээс дэмжих, дэмжихгүй хүмүүсийн нэрийн жагсаалт боловсруулах.

Жил бүрийн шинэ жилээр оны шилдэг улстөрч тодруулдаг, сонгууль бүрийн өмнө л хэн нь хамгийн мундаг вэ гэдгийг шалгаруулсан баримт Монгол Улсын сонгуулийн түүхэнд арвин бий. Гэвч улс орны нөхцөл байдал, эдийн засгийг дордуулж, доройтуулж, монголчуудын амьдрал хүндрэхэд хэн хэрхэн оролцсон, буруутай вэ гэдгийг сөхсөн нь үгүй. Энэ чиглэлд анхдагч нь МЗХ болж буй аж. Тэд гуравдугаар сарын 28-нд Их хурлаараа тогтоол гаргахдаа дээрх жагсаалт боловсруулах аргачлалыг тогтоон, нэгтгэж батлах эрхийг шинээр байгуулагдах ҮЗЗ-д шилжүүлсэн байна.

Харин өчигдөр анхдугаар хурлаараа ҮЗЗ хар жагсаалтыг ард иргэдээс онлайнаар санал авах зарчмаар бүрдүүлье гэж шийджээ. МЗХ хар жагсаалт гаргана гэдгээ зарласны дараахан нийтлэлч Баабар санаачилгыг өлгөн авч өөрөө бие дааж хар жагсаалт гаргана гэдгээ илэрхийлсэн. Гэвч МЗХ гагц улс төрд байж боломгүй хүний нэрийг зарлахаас гадна сонгуульд дэмжих хэрэгтэй гэж үзсэн нэр дэвшигчдийн жагсаалт гаргана гэдгээрээ онцлог юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ЗӨВ (April 30, 2015 4:35:19 pm )

    Иймэрхүү ажлуудыг зоригтой хийх хэрэгтэй шүү залуучууд л хийхгүй бол бүтэхгүй гэхдээ зарим хүмүүс энэ ажилыг хийж байгаа та бүхэнд гай болж мэднэ тэрийг сайн бодоорой.

  • irgen (April 30, 2015 6:06:15 pm )

    sain baina

  • 5555 (April 30, 2015 7:08:25 pm )

    зөв шүү дэмжиж байна

  • Anonymous (May 01, 2015 9:59:32 pm )

    Сайн байна. Баабар, Элбэгээ хар жагсаалтын хамгын эхэнд, эдгээрийг цаазаар авах жагсаалтанд

  • ИРГЭН (May 02, 2015 12:05:39 pm )

    ТА НАРТ ДАЙСАН ИХ ГАРЧ ИРНЭ ШҮҮ.ГЭХДЭЭ БҮҮ АЙГААРАЙ.ЦААНА ЧИНЬ АЛУУРЧИН,ХУЛГАЙЧ НАМ БАЙГАА ШҮҮ.ТЭД ХЭНИЙГ Ч АЛЖ УСТГАЖ МЭДНЭ ШҮҮ.

antalya rent a car