antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 2 comments

Кондукторыг хөнөөсөн этгээдийг баривчиллаа

нийтлэсэн Admin

Сонгинохайрхан дүүргийн V хороонд  кондуктор эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд гарсан.  Хэргийг үйлдсэн этгээдийг тав хоногийн дараа цагдаагийнхан баривчилсан байна. Сэжигтэн  1984 онд төрсөн 27 настай  Р нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Тэрбээр  2005 онд дээрмийн хэрэг бүлэглэн үйлдэж  ял эдэлж байгаад 2008 онд суллагдсан юм байна. Гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Р-ийг дээрх онц ноцтой хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ. Тэрбээр цагдаагийнханд баригдахдаа “Тэр эмэгтэйтэй 2-3 сарын өмнө танилцсан. Талийгаач эмэгтэй ганцаараа байдаг болохоор хань болдог байсан юм. Тэгээд есдүгээр сарын 26-нд очиж хонохдоо маргалдаж зодсон. Дараа нь хутгалж амийг нь хөнөөсөн нь үнэн” гэж мэдүүлжээ. Тэрбээр хэрэг хийснийхээ дараа амиа хорлохыг завдаж  Хангайн зөрлөг  дээр галт тэргэнд гурван хуруугаа тасдуулсан байна. Талийгаач эмэгтэй  26 настай, гурван настай охинтой байжээ. Гэхдээ охин нь хамаатныхаа айлд амьдардаг байсан аж.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 05, 2011 1:55:29 pm )

    uuu muu buzartai har hvvr we ohin ni bsan bol bas alah bsan bhdaa ma mongol chn ingehd yu bolood bnaa haa saigvi l deerem tonuul allaga hydlaga boloood bhiin

  • Anonymous (October 06, 2011 12:31:43 pm )

    uheh hutsuu bgaa biz tiim bj hun … XH

antalya rent a car