Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулах тухай” А/352 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан оршуулгын газруудын хил хязгаар, хамгаалалтын бүсийн зурвасыг нийслэлийн газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав.
Энэхүү Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 30, 2015 1:30:27 pm )
Хүний хүүрийг шатаа эсвэл ил тавь Ил тависан шарил хорин жилийн дараа юуч байхгүй болдог юм
-
baasan (April 30, 2015 8:57:04 pm )
Odo vxexed xvrtel xetsuu bolchix ymbnlechde aytaixan xaruul xamgaaltai gazar l gexed 8sayaas 15 say ymbish vv
2 Comments