antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2015 26 comments

М.Энхсайханыг огцруулахгүй бол Засгийн газрыг огцруулна гэв

нийтлэсэн Admin

Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр  Засгийн газраас төслүүдээ өргөн бариад  байгаа. Харин  их хурлын чуулганаар эцсийн шийдэл яаж гарахыг таах аргагүй болов. Өчигдрөөс  АН-ын зарим гишүүд уг  гэрээний төслийг дэмжихгүй хэмээн  зарлаж  байна. Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажилчид гэрээний төслийн ажлын хэсгийг ахалсан М.Энхсайхан сайдыг онцруулахыг  шаардлаа. Тэд гол нь гэрээг монголчууддаа ашиггүй нөхцөлөөр хийж буй болон иргэн бүрд оногдох 1072 хувьцааны талаар тодорхой зүйл тусгасангүй гэж буруутгаж байна. Шаардлагыг эс биелүүлбэл,  Засгийн газрыг огцруулах хэмжээнд тэмцэл өрнүүлнэ  гэлээ, тэд.  УИХ дахь бие даагч гишүүд ч хөрөнгө оруулалтын гэрээг  яаравчлан хэлэлцэж  болохгүй  гэв. Учир нь энэ гэрээний төсөлд Таван толгойн нүүрсний худалдаанаас  олсон  мөнгө гадаадын банканд байршиж, Монгол руу орж ирэхээргүй боллоо гэж  үзэж байна.  Үүнтэй зэрэгцээд бас “Баялгийн жинхэнэ эзэд” төрийн бус байгууллагаас “Ухаа худаг”-ийг эзэмшин олз ашиг олж буй “Энержи ресурс” компаниас 600 тэрбум  төгрөг нэхэмжлэв. Тэдний тооцоогоор Таван толгойн ордын “Ухаа худаг”-ийн  хэсгийг “Энержи ресурс” компани хууль бусаар эзэмшиж буй аж. Тиймээс  эндээс олсон ашгийнхаа тал хувийг ард түмэндээ өгөх ёстой гэж үзжээ.   “Энержи ресурс”-ийн  хувь эзэмшигчдээс  Г.Батхүү, Сү.Батболд гэх мэт  хүмүүс УИХ-д сууж байгаа. Тиймээс Таван толгойн гэрээний төслийг  хэлэлцэхэд тэдний нөлөөлөл ч мөн  хүч түрж болзошгүй ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • a (April 29, 2015 3:16:27 pm )

    eneg ogtsorson ni deer bhaa

  • ineedtei (April 29, 2015 3:30:36 pm )

    Erdenes Tavan tolgoi ajilchid yahaaraa iim erkh edelj ard olnii omnoos duugardag bna,Tavan Tolgoi tosliig zugeer ashiggui geed zogsookh chuhal,demii baahan uurhaichin nertei ninja nariig uls tejeej bna,yamar ch ashiggui jumiig yagaad ingeed bailgaad bna ve

  • Suld (April 29, 2015 4:24:43 pm )

    Ene ih huralig taraah heregtee. Daraagiin ih hurliin songuulin boikotloh heregtee tegeed erunhiilugchiig ajild oruulah heregtee bna. Erunhiilugchid hariutslaga uurueh heregtee bna

  • Зочин (April 29, 2015 4:26:58 pm )

    энэ төр засгаас авч үлдмээр уламжилмаар юм даанч үгүй болжээ. гаргасан тахир дутуу хуулиуд нь дандаа шуналтнуудаа хамгаалахад зориулагдсан булхайтай хуулиуд хуулиа мөрддөг лут улс болох гэж жүжиг тавихийг нь яана

  • Зочин (April 29, 2015 4:36:12 pm )

    Ажлын хэсэгт Сү,Батболд орчихсон байх юмаа. Болиоч дээ, Үнэн юм гэж даанч алга болжээ.

  • Anonymous (April 29, 2015 8:31:15 pm )

    Элбэгээ, Сайханбилэг, Баярцогт, Энхсайхан нарыг огцруулах хэрэгтэй, хэдий болтол бузар үйлээ хэрэгжүүлээд байх юм бэ, бид мэдсээр байж дарлуулаад байгаа нь мулгуугийх юм уу, хэзээ ойлгоно доо, шумуул хүртэл хаздаг биз дээ, ээ бурхаан, тэнэг байвал энэ насны зовлон

  • ugaglm,g (April 29, 2015 8:39:09 pm )

    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажилчид яахаараа Монголын улсын сайдыг огцор гэж шаарддаг юмб ??? цаана нь энийг зохион байгуулж , турхирч байгаа хүмүүс байна гэдэг нь тодорхойшд …

  • Иргэн (April 29, 2015 9:07:09 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (April 29, 2015 9:07:34 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

    Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/

  • Иргэн (April 29, 2015 9:08:08 pm )

    Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

    Хүнээр ямар нэг юм хийлгэх гэж биш, хийж болзошгүй зүйлээс нь хамгаалах гэж хуулийг баталдаг. /Юниус/

    Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. /Сенека/

    Хувьсгалд урт, өргөн гэсэн хоёр хэмжээс бий; гүн гэсэн ойлголт түүнд байхгүй. Энэ л чанараараа тэр хэзээ ч гүйцэд ялдаггүй, ямарваа үр дүн гардаггүй. /Василий Розанов/

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

    Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. /Антуан Ривароль/

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

    Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? /Онеро Морабе /

  • Иргэн (April 29, 2015 9:08:41 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

    Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (April 29, 2015 9:09:05 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

  • Иргэн (April 29, 2015 9:09:26 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (April 29, 2015 9:09:43 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (April 29, 2015 9:10:00 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (April 29, 2015 9:10:16 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (April 29, 2015 9:10:44 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • уншигч (April 30, 2015 9:27:51 am )

    ийм чухал гэрэн дээр нэгмуухай хүнийг тавьдаг нь яаж байгаа юм бэ хэний захиалга вэ бантан хутгачихаад нууц гээд л хуцаад байх юм чамд ард түмнээс нуух юу байгаа юм бэ хужаа нартай нийлж нуух юм байгаа юм уу

  • уншигч (April 30, 2015 9:29:32 am )

    96-2000 оны үед баталсан ашигт малтмалын хууль бүхнийг самарч байгааг мэдсээр байж өөрчлөхгүй засахгшүй байгаа чинь төрийн түшээд хоноцийн зан гаргаж байгааг харуулж байна

  • zochin (April 30, 2015 11:58:43 am )

    elbegdorj saihanbileg bayartsogt enhsaihan nariig ogtsoruul eh ornoo hudaldsan teneg yum nuud

  • tknl (April 30, 2015 4:35:50 pm )

    ene kuee mon saikaan beejin zaluu shuu ……

  • xun (April 30, 2015 4:38:07 pm )

    end setgegdele bichij bga xumuus gants udaach bolov TT-n gereeg unshad,bas mergejiliin xumuuses asuuj uzed daraa setgegelee bichij bloxgui yu??? xii setgeliin xuuruluur yumand xandax mash ayultai shuu!!!! exleed neg unshad uzexiig urialj bna!!!!

  • Anonymous (April 30, 2015 6:26:58 pm )

    Су Батболд Оджаргал Батхуу та нар болиочээ 100 наслахгуй байж яасан их шуналтай новшнууд вэ ард тумнээ мэхэлсэн арчаагуй хогнууд юмдаа.

  • Ard (April 30, 2015 8:17:28 pm )

    balagtai hunii terguulsen zasagiin gazariig ogtsruulii ene elbegdorj buur balai bolchihjee enkhsaihan gedeg hujaa yu hiih n oilgomjtoi shdee ene gereeg hiij yasan ch bolohgui

  • Зочин (May 01, 2015 9:43:22 am )

    Энэ хүн чинь нээрээ яг Луу-Хаа-н харагдаж байна шүү

  • Anonymous (May 02, 2015 2:33:32 am )

    Er ni ard tumen eh oron gej tseejee deldej shudarga tsarailj erh medeld hurchiheed huvia hucheej hunee bsan muljigchded hariutslaga tootsoh tsag bolson bmaar

antalya rent a car