БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл ирэх сарын 5-8-ны хооронд нийслэл, сум дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд явагдах гэнэ.
Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүст тавигдах шаардлага: Гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-40 насныхан байх ёстой бөгөөд өмнө нь БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй гэх шаардлагуудыг хангах ёстой юм байна.
Тус шалгалтад бүртгүүлэхдээ гадаад пасспортын хуулбар, сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг, шалгалтын хураамж 24$ доллартой очиход болох аж. Харин ирэх зургадугаар сарын 02-нд бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
-
-
жаагий (April 29, 2015 7:55:53 pm )
irgenii vnvleh baihgvi hvn yah be
-
шуурхай.мн ээ холбоо барьж юм асуух газрынх нь утсыг үлдээгээч (April 30, 2015 6:06:52 pm )
солонгос хэлгүй бол яах вэ, заавал мэдлэгэтэй байх ёстой юу яах бол
-
Kkk (April 30, 2015 10:51:57 pm )
Odoo ch Korea ru helgui gergui b barimtgui humuus l yavah uldjee
5 Comments