Монгол Улсын Эрүүл мэндийн салбар хэрхэн доройтсоныг ганцхан эмнэлгийн жишээгээр авч үзье. Хүн амын дунд чимээгүй тахал болсон хавдрын өвчлөл манай улсын нас баралтын хоёрдугаар шалтгаан болтлоо “өсөн дэвжжээ”.
Улсын ганц эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төвд яг өнөөдөр нөхцөл байдал, эмнэлгийн үйлчилгээ ямар байгаа талаар сурвалжиллаа.
Иргэд нэгдүгээр шатлалын эмнэлгээсээ 13А маягттай ирдэг ч очер дугаар хүлээж цаг алдах нь хамгийн энүүхэнд гэдэг нь эмнэлгийн хаалгаар ороод л мэдрэгдэв.
Хагалгаанд орох заалттай өвчтөн бүх төрлийн шинжилгээ өгөх хэрэг гарна. Тодосгогч бодистой компьютер томографын аппаратанд орох шинжилгээ хамгийн чухал нь. Гэвч хавдрын улсын ганцхан эмнэлэгт тэр аппарат нь байдаггүй. Тийм ч учраас шинжилгээ өгөх гэж хөдөө гадаанаас ирсэн хүмүүсийг хувийн эмнэлгүүд рүү явуулна. Тэр шинжилгээ нь хувийн эмнэлэгт 290-300 мянган төгрөгийн үнэтэй байдаг байна.
Бас болоогүй ээ, эмч нар, цахим дээр ажилладаг хүмүүс нь дор бүртээ өөрсдийн хувийн эмнэлэгт зуучлах аж. Гранд мед, Люкс мед, Интер мед сайн гэхчлэн мэдэхгүй нэгэнд нь зуучлаад зарим нь бүр өмнөөс нь утасдаж цаг авах нь холгүй байх аж.
За тэгээд асуудал мундахгүй, нэг цахим дээр дугаарлаж хүлээж суусаар арайхийн цагаа авахаар очиход нөгөө цахим бүртгэл рүү хөөнө. Намайг очиход хөдөөнөөс яваа юм гэсээр таяг тулсан нэг өвөө цахим бүртгэлд өдөржин шахуу дугаарлаад арайхийн цаг авах гэхэд энэ бүртгэл рүү ир гэлээ гэсээр дахин хоёрдугаар цахимын дугаар авч байгаа харагдав. Мэдэхгүй зүйлсээ цахим бүртгэлийн ажилтнуудаас асуухад ихэнхдээ уур уцаар, ундууцтай хариулт өгөх аж.
Зарим шинжилгээнүүд тухайлбал зүрхний бичлэг, эхо зэрэг шинжилгээнүүдийг өгөхөд дор хаяж 7-10 хоног хүлээх хэрэг гарна. Хэвтэн эмчлүүлэх, хагалгаанд ороход орны очер дугаар хүлээж бас 10-14 хоног хүлээхээс өөр аргагүй байдаг байна. Гэвч мөнгөтэй, танилтай л бол энэ асуудал амархан шийдэгдэнэ. Цахим бүртгэлээс 10000 төгрөгөөр төлбөртэй цаг авч болох юм. Бас тэр хүлээх шинжилгээнүүдийг төлбөртэйгээр өгчихөд л хариу нь маргаашдаа гарчихдаг байна. Энэ мэтчилэн улсын эмнэлэгт баян, ядуугийн ялгаа заагийн үйлчилгээ хүртэл “цэцэглэчихэж”.
Мэдээж хэвтэх, орны асуудлыг эмнэлэгт танилтай л бол сэм шийдчихнэ. Эцэст нь хэн хохирох уу, хөдөөнөөс ирсэн, эмнэлэгт танилгүй, бас мөнгөгүй ядруухан иргэд нь “бухын доодохыг харж үнэг турж үхэх”-ийн үлгэрээр очер дугаарын цаг харж явсаар хугацаа алдана.
Хугацаа алдахын хэрээр хавдрын үе шат нь чимээгүйхэн ахисаар.
Наанадаж улсын эмнэлгийн хаалгаар ороход сайхан инээмсэглээд хавдар гэсэн оноштой хүнд сэтгэлзүйн дэм өгөхүйц зөвлөгөө өгчихдөг, тэр шинжилгээний очерийг тэр цахимын тэр цонхонд өгнө гэхчлэн сайхан тайлбарлаад өгчихдөг “хөтөч-зөвлөгч” тун хэрэгтэй нь анзаарагдав. Басхүү хавдрын өвчлөл улсад толгой цохисоор атал улсын ганц эмнэлэгтээ хэрэгцээт тоног төхөөрөмжийг нь хангаад өгч чадахгүй “алтан дээр суусан гуйлгачин улс”-ын чадруухан төртэй иргэд бид юм.
Насаараа ажиллаж хөдөлмөрлөхдөө юунд хэрэгтэй гэж эрүүл мэндийн даатгал төлдөг вэ? Эрүүл мэндийн даатгал төлсний үр дүн юунд оршино вэ?
Г.Эрдэм
Холбоотой мэдээ
-
anu.gaas (April 28, 2015 4:58:25 pm )
Ene emch nar emnelgiin ajiltnuud jinhene avilgad idegdsen gazar. Zovj yavaa hun l ochdog gazar. Tehed arai denduu. Uursduu uvduhgui yum shig soliorno. Hamgiin hotsrogdoltoi archaagui uhamsargui salbar manaid eruul mendiin salbar bgan.
-
anu.gaas (April 28, 2015 4:59:55 pm )
Yamar ch said garsan eruul mendiin salbariig hogjuulj chadahguimaa. Gadaadiihan mongoliin eruul mendiin salbariig delhiin 70 oniihtoi ijil gj yaridag unen shu.
-
zocin (April 28, 2015 6:28:40 pm )
yneheer dendyy gehed dendyy zawaan,yah geed eryyl mendin daatgal tyldeg,ter daatgaliin mungiig yaz uind zardag tailangaa zil saraar gargah heregtei.asziggyi daatgalaar yadag um be,tylhee boliy,bysad uls byh uilcilgeeni daatgaldaa bagtdag,mongold yagaad esregeeree be
-
zochin (April 28, 2015 8:49:22 pm )
Togtoltsoonii gajuudliig oilgoh heregtei. end ajillaj bgaa emch subilagch busad ajilchid uursdiin bolomjoor ajilaj bgaa,em taria hurehgui bagaj tonog turuurumj dutagdaltai tsalin ni amidraliin naad zahiin heregtsee hangahgui iim ued setgeliin dem heregtei sh dee.hun buhen tsagaa bariad bie bie ee hundetgeed yabahad l bno shuu dee. manaikhan tsag barij suraagui tsagiig tulgaj ubchnuu hundruulchiheed emneleg iim bolgoson met aashlah yum. tur zasag urgutgul barilgiig ni hurdan ashiglalatand oruulaad uguh heregtei sh dee. emch shuugch nariig adilhan l abch uzmeer sanagdah yum. Emch hun tiim ch setgelgui bish dee. ubchin tusahaar emchiig abaraach gedeg guigaad l edgeed garahaar haraagaad l yamar ch sonin tsag ue yum dee. Ard tumend ch tur zasagt ch eruul mendiin salbariinhand ch dutagdal bgaa shuu dee
-
zochin (April 29, 2015 12:58:14 am )
Yag unen 4 sariin 1 nd 3-r emnekegt uzuulheer ochson tsahimaad dugaar avsan 680 hunii daraa oochir t orson ugluu 7 tsag 30 d ochiod ter daraa niemchid uzuuleed tomograiin zurag avhuuk geed 300 myangaar todosgoch bodistoi shinjelgee hiilegsen ulsiin emnelegt shu de3-r ennelegt shuiim l bna da zurehnii
-
зочин (April 29, 2015 8:47:26 am )
хүүхдээ өрхийн эмчид үзүүлчихээд муудаад байхаар нь ЭНЭШҮТ -н д/к эмчид үзүүлхэд Б гэдэг настай эмч үзээд харшилын эм бичиж өгсөн,Тэгээд цэцэрлэгийн эмчид нь үзүүлсэн чинь Одоо яаралтай харъяа эмнэлгийнхээ хүлээн авхаар очоод шууд хэвт, хатгаатай ларенгиттай байна. энэ эмийг уугаад өнөө шөнө хоновол улам хүндэрнэ гэсэн.Тэгээд БЗД-н эмнэлэгт хүлээн авхаар нь очтол хүлээн авхын эмч ийм хүүхдэд ийм эм бичээд байхдаа яаадагын гээд их уурласан тэгээд шууд хэвтсэн., Энэ мэт гар харсан өөрийгөө хэт үнэлсэн өрхийн болон цэцэрлэгийн эмчээс дор 3 дахь шатлалд ажиллаж байгаа хүмүүс мэр сэр байдагийн байна лээ.
-
зочин (April 29, 2015 8:54:39 am )
ер нь эмнэлгүүдэд хөтөч баймаар хөдөө хотынх гэлтгүй эмнэлэгт орход хаана юу нь байгаан хаанаас очер дугаар авах нь тодорхойгүй асууж сурхаар нэгл их яарсан ааш зан барагтайхан л хүмүүс зарим нь дотроо ажиллаж байж хаана юу байгааг тодорхой хэлээд өгчих мэдлэггүй хүмүүс байдаг шүү, тиймээс аль ачаалалтай хэсэгтээ хөтөч зөвлөн туслагчтай байвал зүгээр.
-
999999999 (April 29, 2015 9:20:19 am )
Уг нь бол тэр цахим инээ тэрээ хөтөч гэж байхаар эмч өглөө 09 ажилдаа ирээд үзүүлэх хүмүүс нь үүдэнд нь хүлээж сууж байгаад үзүүлдэг хүнд нөхцөл гэж үзээд 15 цагт эмч ажлаасаа тардаг байхад л болох юм байгаа юм НААГУУР НЬ ЦАХИМ БҮРТГЭЛ ГЭЖ ХҮНД СУРТАЛ ОРОН ТООНЫ БӨГЛӨӨС , ажилтай хүн үзүүлэхэд хэцүү юм байна лээ цахимд нэг өдөр эмчдээ үзүүлэхэд 5-15 өдөр хүлээнэ өвдөөд үзүүлэх гэж байгаагаас ямар аргаа бараад эмнэлэгээр явах хүн байхгүй дээ
-
Зочин (April 29, 2015 9:59:41 am )
МӨН Ч БИЧИХ ГАЗРАА ОЛОВ ОО. ХАРИН Ч ХАМГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ САЙТАЙ НЬ ХАВДАРЫН ЭМНЭЛЭГ ШҮҮ ДЭЭ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ НОЙР ХООЛОО МАРТАН ЗҮТГЭГЧИД ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ НАРЫГ ХУДЛАА МУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ. ХАРИН ТӨР ЗАСАГ НЬ ХӨРӨНГӨӨ ГАРГААД ӨРГӨТГӨЛИЙГ НЬ ДУУСГААД ӨГВӨЛ САЙН САН.
-
bat (April 29, 2015 10:01:53 am )
эмч нар мэдлэг муутай тэгсэн мөртлөө их зантай харьцаа муутай чадваргүй хүнд сурталтай юмнуудыг ажлаас нь халах хэрэгтэй дээд албан тушаалтан доод албан тушаалтнууд нь яг адилхан бүхнийг мөнгөөр хэмждэг ийм хүмүүсээс жил болгон шалгшалт авч тэнцсэн хүнийг л ажлуулдаг байх хэрэгтэй хүний амь настай холбоотой ажил хийж байж хариуцлагагүй ханддаг ухамсар муутай
-
зочин (April 29, 2015 11:41:42 am )
ер нь аль ч эмнэлгээр үйлчлүүлэхэд очер дугаар хэцүү шүү дээ. эрүүл мэндийн салбар өмнөх үеэсээ үйлчилгээ нь жил жилээр дордоод байх шиг санагдах юм. хэдэн жилийн өмнө аль ч эмнэлэгт дуртай үедээ очоод үзүүлэхэд болдог байлаа. Одоо мэдэхгүй. шүдний төв гэхэд л хэдэн цагт ч гэсэн очоод очерлож байгаад үйлчлүүлээд гардаг байсан чинь одоо очер авах гэж гэхээр 2 сарын дараа л үзүүлэх очер байх юм. 1-р эмнэлэгт хэн дуртай даатгал төлдөг л бол очоод үзүүлдэг байсан. одоо бол бүтэхгүй заавал анхан шатны эмнэлэгт үзүүлж маягт авна. анхан шатны эмнэлгүүд бас л цахимаар цаг өгнө тэр нь бөөн чирэгдэл очер. Даатгалтай иргэн аль ч эмнэлгээр үйлчлүүлдэг болмоор байна. Эмнэлгүүдэд эмч нарынх нь тоог нэмж ажиллуулмаар байна. Эмч нарыг чадваржуулж сургах гэх мэтчилэн арга хэмжээ авмаар байна. Алийн болгон очер дугаар бичиг баримт гээд л бөөн чирэгдэл. Юм хөгждөг байтал үйлчилгээ нь улам дордоод байдаг. Судалгаа хийж шинэчлэл хийх цаг болсон байна аа. Эрүүл мэндийн салбар….
-
naranbat (April 29, 2015 8:01:33 pm )
2007 ond havdriin rentgen deer ajillaj bsan zevuun bor tsaraitai eregtei emch sanaanaas gardaggui yom,, uheh gej bgaa huniig ad uzeed ymar evgui haritssan geech,, odoo uilee edledd uuruu ch uhsen baij magad,, zevuun emch nar haa saigui. songdogiin narya gej emch bas baina,, uvchtei hun gadaa n huleej bhad aruinaa emchteigee uruunduu 40 minut chalchij bgaamdaa
-
-
Нараа (April 29, 2015 12:20:52 pm )
Хавдарын эмнэлэг чинь бусад эмнэлэгүүдийг бодвол үйлчилгээ нь хамгийн сайн санагдсан ш дээ
-
zochin (April 29, 2015 12:35:59 pm )
harvdariin emneleg chn harin uilchilgee saita gaigui l emnelg shg sanagdsan harin achaalal ihte ym bn le ulsda gants emneleg baij orgotgolig n hurdhan ashiglaltand ruulad ogchihosei amanda orsnoro ingj bichij bolohgui bhada
-
zochin (April 29, 2015 1:00:18 pm )
bi harin ih setgegdel ondorte butssan shu uilchilge saitai emch ajilchdin ch haritsa saitai sanadgsan oochir ihtei ni unen tegehde ene niitlelees bol uneheer esreg sanaltai baina
-
монгол (April 29, 2015 4:24:28 pm )
хавдрын эмнэлэг үйлчилгээ сайтай. ганц нэг хүний буруугаас бусдыг нь муулж болохгүй.
-
зочин (April 29, 2015 5:56:52 pm )
яг үнэн. үзүүлэх гээд очихоор хувийн эмнэлэгт очиж эхэлж зөвлөгөө ав гэж байсан. тэгсэн тэр нь эмчийн өөрийнх нь хувийн эмнэлэг байсан. бөөн мөнгөний шуналтай хүмүүс.
-
naranbat (April 29, 2015 7:58:07 pm )
2007 ond havdriin rentgen deer ajillaj bsan zevuun bor tsaraitai eregtei emch sanaanaas gardaggui yom,, uheh gej bgaa huniig ad uzeed ymar evgui haritssan geech,, odoo uilde edledd uuruu ch uhsen baij magad,, zevuun emch
-
zochin (April 30, 2015 4:17:12 am )
Urdnii hahuul avch sursan hogshin emch nariin haldvariig zaluuchuud buu ovloosoi.Odoonii zaluu emch nar ovchinii talaar oilgomjtoi helj hoolnii deglem em tariag tailbarladag ni saihan baisan shuu.Urdnii emch nar iim baigaaguiee.Minii meddegiig hun medej bolohgui gesen bertegchihguud baisan shuu dee.Tegeed l humuus ovchinoo hundruuldeg baisan bizee.Havdart uzuulhed emchiin hajuud suudag suvilagch har huuhen estoi hahuuliin huudii bainalei dee. Tsehelzsen nudnees ni aisan yum uu dugaargui oroh geed teruu hodooniihon tor duuren tsagaan idee ogch baisan kk hotiinhon yugaa ogoh ve dee talh ogoltoi bish
-
uneeen (May 02, 2015 5:40:14 pm )
Mongogui bol hen ch bish yum bna bi 1 r torhod hagalgaand orson chin gants dusal hiigeed l odoriin 8n tsagaar tsipotsliin 3shirheg owchin namdaah em ogood 2honood garah bolloo gej bga yum arai aimaar hajuu taliin hun mongo ogson chin dolooh dohoj bna le dashka emchee
20 Comments