antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг: Театр бол махан таташ, кино бол лаазалсан мах гэдэг

нийтлэсэн Admin

“Мандухай цэцэн хатан” киноны Даян хаан Батмөнх, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр үзэгч түмнийхээ сэтгэлд хоногшсон гавьяат жүжигчин Ж.Сүххуягтай ярилцлаа. Өнгөрсөн сард тэрбээр Монгол бөхийн өргөөнд “Тэнгэрийн хишигтэй миний дүрүүд” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо сонирхуулсан билээ.

 

-Урлагт хөл тавьсан цагаас хойш бүтээсэн дүрүүд тань бараг тоогоо алдсан байх. Та бүтээлүүдээ тодорхой мэддэг үү?

 

-Тэгэлгүй яах вэ. Би дэлгэцийн 70 гаруй, тайзны 50 гаруй гол болон туслах дүр бүтээсэн байна лээ. Дэлгэцийн бүтээлийн хувьд анх 16 настай байхдаа “Давааны цаана даваа” кинонд тоглосон. 1982 онд сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхдаа “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Кор чагинд тоглосон минь тайзны анхны бүтээл юм. Энэ дүрээрээ Ш.Доржсамбуу багштайгаа хамт Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагнал хүртсэн нь их хувь тохиол байлаа. Үүнээс хойш олон сайхан дүр бүтээж, урлаг хэмээх гайхамшигт ертөнцөд 25 жил зүтгэсэн дээ . Энэ ч утгаараа, өнгөрсөн сард “Тэнгэрийн хишигтэй миний дүрүүд” уран бүтээлийн цэнгүүнээ хийсэн юм. Ангийн нөхөд, ах дүү, хамаатан садан, багын найзууд, урлагийн андууд, ахмад үеийнхэн маань энэ цэнгүүнд ирж, надад их урам хайрласан. Сүүлийн хэдэн жил урлагаас хөндийрсөн болохоор битүүхэндээ айж суулаа. Харин цэнгүүн маань тайз, дэлгэцийн бүтээл хосолсон сайхан тоглолт болсон шүү.

 

-Үзэгчид таныг “Мандухай цэцэн хатан” киноны Даян хаан Батмөнхийн дүрээр сайн мэднэ.

 

-Тухайн үед би 27 настай байсан. Б.Балжинням найруулагч нэг өглөө “Энэ чиний цэрэг” гээд хуяг дуулга нь гялалзсан 5000 цэрэг рүү заахад нь би өөртөө ч итгээгүй. Цэргүүдийн дундуур мор ьтойгоо давхихад “Уухай” хэмээн хашгирч байсан тэр их дэмжлэг л Батмөнх даян хааны дүрд тоглох урам зориг хайрласан юм. Алтан үеийн ахмад жүжигчид билгийн нүдийг нээж, ухааныг минь тэлж өгсөн учраас тэр дүрийг бүтээж чадсан болов уу. “Мандухай цэцэн хатан” киноны уран бүтээлчдээс хамгийн залуу нь би. Гэсэн хэдий ч, бүгд л намайг хааны хэмжээнд хүндэлж байсан нь дүрдээ ороход сэтгэлзүйн их дэм болсон гэж боддог. Батмөнх даян хаанд Амгаа зааны ах Дондой гэж хүний хээр азарга, Мандухай хатанд Дамдинсүрэн гэдэг хүний шарга азарга унуулах маягаар нутгийн иргэд хүртэл биднийг дэмжиж хүндэлсэн шүү. Ард түмэн ийм том хүндлэл үзүүлж байгаа учраас хичээж ажиллах ёстой гэж зорьсон. Мөн энэ киног бүтээхэд хоёр жил зарцуулсан юм. Нэг жилд нь дүрийн судалгаа хийж билээ. Батмөнх даян хаан гэж ямар хүн байсан талаар эрдэмтэн судлаачид түүх, угсаатны зүй, зан заншил, зэр зэвсэг гээд бүх талын хичээл зааж, тухайн гарч байсан гадаадынхны бүтээсэн Монголын тухай түүхэн сэдэвт кинонуудыг бидэнд үзүүлдэг байлаа. Кино, жүжиг гэлтгүй бүгд хамтын бүтээл байдаг болохоор миний бүтээсэн дүр бол энэ киноны хамт олны бүтээл шүү дээ.

 

-Энэ кинонд тоглоход хөгтэй зүйл их тохиолдсон гэдэг юм билээ?

 

-Тийм ээ. Кинонд оролцсон 5000 цэрэг халагдах хугацаагаа сунган байж тоглосон шүү дээ. Байлдаантай хэсэг дээр би Ардын жүжигчин П.Цэрэндагва ахтай тулалдаж байгаад энгэртээ зүүсэн толио гээчихсэн юм. Додиг дээр байдаг зэсээр хийсэн, хангарьдын дүрстэй том толь байхгүй юу. Гэтэл ахиад л зураг авалттай. Аргагүйн эрхэнд морин хорооны дарга Гансүхэд хэлээд салаа цэргээр хайлгаад ч олоогүй. Тэгтэл киноны натурт хамт явсан Баттөмөр, Оргодол, Наянжин зэрэг дархчуул шөнөжин сууж байгаад яг адилхан толь хийж өгч, багшийн зэмлэлээс аварсан даа.

 

-Таныг мөн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр тань үнэлдэг. Энэ дүр уран бүтээлийн тань томоохон хэсгийг эзэлдэг байх?

 

-Батмөнх даян хааны дүрийг бодвол Чилүгэн бол уран сайхны дүр. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зохиолыг Д.Маам, Д.Батбаяр, С.Эрдэнэ гэж гурван том зохиолч бичсэн. Тэр гурван хүний зохиолыг холбож өгсөн Чилүгэн хэмээх уран сайхны дүрийг Балжинням найруулагч гаргаж ирсэн юм. Хамгийн эвгүй нь чонотой харилцах, тэгээд бас тас шувуу. Мөн бугын түүхий элэг идэх байсан. Б.Балжинням багш уг нь надад хонины элэг өгнө гэж бэлтгэсэн ч, тэр нь паарны хажууд тавиад муудчихсан байж. Тэгээд л жүжигчин хүн болохоор дотор эвгүйцсэн ч идэхээс өөр аргагүй болсон доо. Би тэр чононоо с хоёр метр гаруй зайтай, таван удаа зураг авахуулсан. Хоолыг нь сойчихсон, цусны үнэр авсан чоно бүр улангасдаг юм билээ. Цэдэн-Иш гэж хүн хоёр бэлтрэгийг үүрнээс нь суйлж ирээд тэжээж байсан юм. Би зураг авалт эхлэхээс өмнө хааяа тэр бэлтрэгийн өмнө очдог байсан. Амьхандаа өөртөө дасгаж байгаа нь тэр. Жүжигчин хүн дүрд тоглох бус тухайн дүрээ судалж, биеийн болон сэтгэлийн үйлдэл, үгийн үйлдэл зэргийг цогцлоож байж л амьд дүр бий болдог. Хоёр жил гаруй хийсэн энэ кино бас л олон уран бүтээлчийн хамтарсан том уран бүтээл.

 

-Театрын тайзан дээр дахин гарахад тань үзэгчид халуун дотноор хүлээж авсан. Гэтэл удалгүй харагдахаа больчихсон, яагаад тэр вэ?

 

-Уран бүтээлээсээ хөндийрөөд долоон жилийн дараа тайзан дээр гарсан нь тэр. “Суудал” жүжигт Нирун улсын хаан Чунугийн дүрд тоглоход үзэгчид тун сайхан хүлээж авсан шүү. Алга ташилт, урмын үгс, цэцгийн баглаатай хамт баярын нулимс минь өөрийн эрхгүй урссан. Тэр агшныг эргээд санахад сэтгэл хөдөлдөг юм. Театрынхан маань намайг баяртайгаар угтаж авсан ч би удаагүй. юм. Гурван жилийн өмнө цус харваад театрын уран бүтээлд оролцож чадахаа больсон доо.

 

-Таны хувьд, хамгийн хайртай дүр ямар жүжиг, киноных байдаг бол?

 

-Би бүтээсэн дүр болгондоо хайртай. Дүр бүхнээ эргэн харж алдаа оноогоо дүгнэдэг . Киноны алдааг засах аргагүй байдаг бол театрын тайзан дээр алдаагаа засч тоглох боломжтой. “Театр бол махан таташ, кино бол лаазал сан мах” гэж нэрт жүжигчин Ульянов хэлсэн байдаг. Энд л кино, театрын ялгаа байгаа юм. Хамгийн хайртай дүр минь анхны гол дүр болох Павел Корчагин. Г.Доржсамбуу багш миний хөлөнд шүүрний мод уяад театрыг гурав тойруулсны дараа тайзан дээр сургуулилт хийлгэдэг байсан. Таяг тулаад, хазгар болж нэг хөлийн булчингаа чангалдаг учраас тоглолт болгоны дараа хөлийн шөрмөс татчихдаг байж билээ. Нэг нүд нь сохор, таяг тулсан тахир дутуу хүний дүрд тоглосноо ээждээ үзүүлэхэд “Би чамайг бүрэн бүтэн төрүүлсэн юм үү” гэж гомдоллож байсан юмдаг. Харин аав минь Б.Балжинням багшийн найруулсан “Ацаг шүдний зөрөө” киноны Сорвитод хэрцгий байдлаар егүүтгүүлдэг хэсгийн зохиолоос уншчихаад “Миний хүү найруулагчдаа хэлээд энэ хэсгийг арай өөрөөр харуулж болохгүй юм уу” гэж аргадах, гуйх хослуулж хэлсэн удаатай. Жүжигчин хүн дүрийг сонгодоггүй юм шүү дээ. Харин тухайн дүрд тоглох жүжигчнийг найруулагч л сонгоно.

 

-Урлагт хөл тавиулсан багш нар тань бүгд л алтан үеийн уран бүтээлчид байж ээ?

 

-Тэгэлгүй яах вэ. 16 настай байхдаа кинонд тоглосноос хойш урлагтай холбогдсон юм чинь. Аравдугаар ангиа төгсөөд 1978 онд УБДС-ийн кино драмын ангид элсч орсон. Намайг анх кино драмын ангид оруулж байсан хүн бол Доржийн Сэдэд гуай. Анх этюд гэж юуг ч хэлдгийг мэдэхгүй хүүхэд байхдаа бүх л зүйлийг багшаараа заалгаж авсан түүхтэй. Хүүхэд залуу чуудын театртай намайг холбож, жүжигчин болгосон хүн маань ч гэсэн Сэдэд багш. Сургууль төгсөөд ирэхэд багш маан ь тэтгэвэрт гарч надад будаг, толио өгч байлаа. Тэгээд энэ театрт есөн жил ажиллахдаа олон сайхан дүр бүтээсэн дээ. Оюутан байхдаа кинонд тоглож, туслах ажилчин хийж явсан болохоор урлагийн томчуудтай ойр дотно байх нь мэдээж. ЧимэдОсор, Лувсан, Дэлэгбуян, Нямсүрэн, Бунтар зэрэг томчууд намайг урлагт хөл тавиулсан хүмүүс.

 

-Одоо танд ямар уран бүтээлийн санал ирж байна вэ?

 

-“Судар нээсэн цаг” киноны гол дүрд тоглох санал ирсэн, зохиолыг нь судалж байна. Өнгөрсөн зун “Богд хаан” кинонд тоглосон. Одоо дууных нь бичлэг дээр ажиллаж байгаа. Олон ангит киноны хувьд, өнгөрсөн хугацаанд “Хэцүү анги” болон “Чонын алтан шагай” зэрэг кинонд тоглолоо. Кино, клипэнд тоглох санал зөндөө ирэх юм. Тэр бүхнээс сонголт хийж байж л ажиллана даа. Бас урлагийн сургуульд багшлах санал ч цөөнгүй ирнэ. Би захирлуудад нь шуудхан л хэлдэг. “Жүжигчний мэргэжил ширээний цаана сууж, хүн удирдахаас тэс өөр. Хүний оюун ухаантай илүү ойртож ажилладаг болохоор их хэцүү. Би үүнийг чадахгүй байж бусдын хүүхдийн авьяасыг эвдээд яах вэ” гэж.

 

-Урлагийн салбарт шүүмж их дутагдаж байгаа юм шиг санагддаг. Ялангуяа сүүлийн үед чанартай, чанаргүй олон кино гарах болж?

 

-Тийм ээ, үнэн. кино урлагт шүүмж их дутагдалтай байна. Театр судлаач, шүүмжлэгчид нь амьдралын эрхээр өөр ажил хийгээд явчихсан. Шинэ кино гарав уу, үгүй юу л магтаад унадаг болж. Хэрэв кино урлагийг хөгжүүлье гэж байгаа бол заавал судлаач, шүүмжлэгч байх ёстой. Гэтэл өнөөдрийн хэмжээнд хэдэн сэтгүүлч л шүүмжилж байх шиг байна. Магтаал гэдэг чинь авилга байхгүй юу. Харин шүүмжлэл бол хүнийг хурцалдаг юм.

 

-Хэрэв та жүжигчин болоогүй байсан бол?

 

-Намайг таван настай байхад аав минь үеийн хүүхдүүдтэй барилдуулаад “Хүүгээ бөх болгоно” гэдэг байлаа. Бүр гурван зодог шуудаг өөрийнхөө гараар оёж өгч байсан нь мартагддаггүй юм. Гэвч би жүжиг чин болно гээд зүтгэчихсэн хүн. Угаасаа дунд сургуульд байхаасаа эхлээд л урлагаар “амьсгалсан” хүүхдийг яаж ч ятгаад нэмэргүй биз. Гэхдээ би жүжигчин болохоосоо өмнө слесарь байсан шүү дээ. Магадгүй, тэр чигээрээ ажилласан бол жолооч болох байсан болов уу. Харин жүжигчин гэдэг мэргэжил эзэмшсэнээрээ үргэлж бахархдаг. Тэнгэрээс надад заяасан мэргэжил учраас энэ бол миний омогшил.

 

Р.МӨНГӨН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car