antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2015 10 comments

ТОЛГОЙ ЭРГVVЛСЭН ТАВАНТОЛГОЙ

нийтлэсэн Admin

1-r nuurСаяхныг болтол “Хєгжлийн банк”-нд 200 сая, “Чалко”-д 150 сая ам. долларын єрийн vлдэгдэлтэй. Ашиглах боломжгvй долоон тэрбум тєгрєгийн эд бараа складанд нь тоосонд даруулж хэвтээ. Уурхайн vйл ажиллагаа эхлэхэд ашиглах зорилгоор хvнд даацын 10 авто машиныг тус бvрийг нь 160 сая тєгрєгєєр авсан ч чанар, стандартын шаардлага хангахгvй, ашиглагдахгvй авто машинууд гэдэг нь тодорхой болсон.
Тvvнээс гадна тав орчим тэрбум тєгрєгийн vнэтэй дугуй байгаа. Эдгээр нь бvгд ашиглах боломжгvй” гэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” сvvлийн гурван жил дараалан “Чалко”-гийн єрийг тєлєєд, цаана нь ашигтай ажилласан болж таарав.
Тавантолгойн ордын нарийвчилсан судалгааг хийсэн “Норвест” компанийн Олон Улсын ЖОРК ангилалд дvйцvvлсэн нєєцийн урьдчилсан тооцооллоор 300 метр хvртэл гvнд 7.4 тэрбум коксжих болон эрчим хvчний нvvрсний нийт геологийн нєєцтэй байх боломжтой гэж байгаа. Єнєєдєр нэг тонн нvvрсээ борлуулж байгаа 30 ам. доллараар тооцвол 220 гаруй тэрбум ам.долларын баялагтай Тавантолгойн орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оор¬цог, Онч-Хараат болон Ухаа худаг гэсэн зургаан хэсгээс бvрдэж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Я.Батсуурь дурьдсан байдаг.
Цанхийн нvvрсний талбай нь коксжих нvvрс агуулсан хамгийн том хэсэг гэдэг. Зvvн цанхийн уурхайд БНХАУ-ын “TTJVCO” ХХК гэрээт борлуулагчаар ажиллаж байгаа. Харин Баруун цанхийн уурхайд монгол уурхайчид тvнш¬лэлийн хvрээнд vйл ажиллагаа явуулдаг.
Зvvн цанхийн уурхайгаас зєєж байгаа нvvрсээр “Чалко”-гийн єр vндсэндээ энэ оны тєгсгєл гэхэд дууссан тохиолдолд тус хэсэгт ч монголчууд єєрсдєє ажиллах боломж бvрдэж байгаа. Товчхондоо “Чалко”-гийн єрийг тєлж байгаа Зvvн цанхиас 2015 онд юм горьдолтгvй.
Харин Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нvvрс борлуулж, 156.6 тэрбум тєгрєгийн борлуулалтын орлого олж, vндсэн vйл ажиллагаанаас 17.5 тэрбум тєгрєгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нvvрс борлуулж, 400.7 тэрбум тєг¬рєгийн борлуулалтын орлого олж, vндсэн vйл ажиллагаанаас 23.2 тэрбум тєгрєгийн ашигтай ажилласан байна. Тус компани энэ оны эхний гурван сарын байдлаар 1.4 сая тонн нvvрс олборлож, 1.8 сая тонн нvvрс экпортлоод бай¬гаа аж. Гэтэл сvvлийн хоёр жилд зєвхєн Баруун цанхийн уурхай нь 40 гаруй тэрбум тєгрєгийн ашигтай ажилласан “Эрдэнэс Тавантолгой”-г санхvvгийн аргаар залгиж, Монголын ард тvмний эзэмшлийн 1072 хувьцааг хятадуудад шилжvvлэх хулгай, дээрмийн ажиллагааны ард УИХ-д суугаа нэр бvхий олигархиуд vгсэн хуйвалдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тэдний толгойд АН, МАН-ын хамгийн баян эрхмvvд байгаа гэдгийг ч Иргэний хєдєлгєєний идэвхтнvvд нэр заан тэмдэглэж байна.
Тавантолгойд “Шинхау Энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс”-тай Монголын талыг ахлан хэлэлцээрийн ширээний ард суусан М.Энхсайхан сайд асуудлыг “АН дотор хэн нь том бэ гэсэн єрсєлдєєн, асар их мєнгє хаашаа, хэнд хуваарилагдах вэ гэсэн зодоон” хэмээн тайлбарлаж байгаа. Цагтаа АН-ын лидер явсан, Олон улсын эдийн засагч, улстєрийн томоохон хор найруулалцаж явсан нэгний хувьд тэрээр Тавантолгойг зориуд ашиггvй болгож, хувааж авах наймаалцлыг хэн, хэн хэрхэн хийж эхлээд байгааг барагцаалж байгаа нь тодорхой.
АН, МАН-ын томоохон хєрєнгєтнvvдийн хоорондох тэрхvv “зодоон” нь тєр, засгийн тєвшинд УИХ, Засгийн газар хоорондын зєрчил болж эхэлсэн нь сvvлийн єдрvvдийн vйл явдал, улстєрчдийн хэлсэн vгнээс тодорхой харагдаж байна. Ер нь бол “Чалко”-д 350 сая ам. долларын єр тавьсан нь хэрэг дээрээ 15 жилээр Тавантолгойг барьцаанд єгєх эхлэл болж, тэрхvv ажиллагаанд гар бие оролцсон эрхмvvд ямар хэмжээний шимтгэл авсан зэрэг нь “Чалко”-гийн гэрээг УИХ-д татан авч хэлэлцээгvйтэй ч холбоотой байхыг vгvйсгэж болохгvй vйл явдал ар араасаа єрнєж эхэллээ.
Ер нь ч “Эрдэнэс Тавантолгой”-д оператор хийсэн Монголын “Хишиг Арвин”, Германы “Макмохан” компаниуд асар их ашигтай ажиллаж, бараг л тохиролцсон хугацаанаасаа ємнє дуу дуулалдан Тавантолгойг орхисон байхад толгой компани нь тийм их алдагдалтай ажиллах учиргvйг ч эдийн засагчид онцолсоор байгаа.
Хамгийн ноцтой нь нэг тэрбум гаруй ам. долларын єртэй “Энержи ресурс”-ын эзэд сvvлийн єдрvvдэд УИХ-ын нєлєє бvхий гишvvдтэй тун ч их тулж ажиллаж эхлээд байгаа аж. Магадгvй Ц.Нямдоржийг єєрсдийн “тvрээсийн байр”-анд суулгаж дєнгєєд байдаг нэр бvхий баячууд УИХ-ын гишvvдэд чухам л энэ єдрvvдэд “Татгалзах аргагvй санал” тавьж байж ч болзошгvй. Бvхнийг єнгє, мєнгєєр шийдэж сурсан Монголын улстєрчдєд нийт ард иргэдийнх нь 1072 хувьцаа, тєрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компаниас илvv Баруун, Зvvн цанхид ахиухан шиг хяналтаа тогтоох, хэдэн vеэрээ идээд барахгvй Монголын баялгийг єєрсдийн болгох дуусашгvй хvсэл, шунал оволзож байгаа гэдэг нь л маргашгvй vнэн юмдаг.
Уг нь Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн сануулснаар Тавантолгойг “улстєрчдийн хоол болгочихолгvй”, Ерєнхийлєгч асан Н.Энхбаярын дэвшvvлснээр “100 хувь ард тvмний ємч” болгож гэмээнэ Монгол Улс хєгжиж, монголчууд сайхан амьдрах учиртай. Гэхдээ тэр мєрєєдєл биелэхэд лай ч, зай ч байгаа бололтой. Толгой эргvvлсэн Тавантолгой гэж.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • СД0411 (April 28, 2015 9:20:16 am )

    зөв шийдэлд хүргэх алсын хараатай улс төрч З.Энхболд л байна даа

  • зочин (April 28, 2015 9:23:09 am )

    АН-ыг л хурдан улс төрөөс холдуулбал улс орны байдал тогтворжоод, эдийн засгийн уналт зогсож, хөрөнгө оруулагчид иргэж ирнэ дээ, энэ нам бүх шатанд хуулийг гууль болгож, хууль хяналтынхан бараг шалгаж амжихгүй болтол нь бүгд идэж ууж байна ш дээ, дахиж сонгож болохгүй

  • энгийн ард (April 28, 2015 9:24:27 am )

    ашиглагдахгүй 10 хүнд даацын машин 5тэрбумын үнтэй дугуй хэний шахааны бизнэс вэ хэнд ч хэрэггүй юм төрд шахдагаа больеоо

  • Zochin (April 28, 2015 12:39:10 pm )

    Tavan tolgoi uragshlah estoi hen neg bertegchin beltreg hudlaa hiirehsen eh oronch durtei hugjliin saadnuudiin gaigaar ene uls udruus udurt muhuj baina ene orniig undesnii Heden Tom kompanuud l avch yavna

    baina

  • Zochin (April 28, 2015 12:41:28 pm )

    Tavan tolgoi uragshlah estoi hen neg bertegchin beltreg hudlaa hiirehsen eh oronch durtei hugjliin saadnuudiin gaigaar ene uls udruus udurt muhuj baina ene orniig undesnii Heden Tom kompanuud l avch yavna

  • Zochin (April 28, 2015 1:02:46 pm )

    Za za endees kherev geree zuragdakh yum bol daraagiin songuuliar Enkhbayar gozoitol garch irekh yum bna daa. MAN budaa, AN budaa l bolokh yum bna. KKKK

  • bantan (April 28, 2015 7:00:16 pm )

    5Толгойн төслөө уг нь зөвөөр хурдан эргэлтэнд оруулмаар байгаа юм даа.хий худлаа жүжигчид хэрэггүй.улс орон туйлдаж цалин тэтгэврээ тавьж чадахаа больж байна ш дэ.

  • цогоо (April 29, 2015 7:10:22 am )

    таван толгой төсөлийг заавал хятадтай нийлж идэх хэрэгтэй юм бол ашиглах шаардлага байна уу монгол хоосон хонох болоогүй байна.ямар арилсан дотортой шуналын дэвүүд вэ.ард түмнээ юунд дорд үзнэ вэ. бид хүчтэй ард түмэн шүү.

  • Өвгөн (April 29, 2015 10:37:52 am )

    энэ тоголоомоо зогсоомоор юм бишүү.АН анхнаасаа л өөрсдийн эрх ашгийн хүрээнд тоглолт хийж эхэлсэн шүү дээ.Анх засгийн эрхэнд гараад л хянан шалгах байгууллагыг устгасан,Төрийн албанд мэрэгжил мэдлэггүй АН-ын гишүүн бол хэнийг хамаагүй хүмүүсийг томилж дадлага туршлагатай хүмүүсийг ажлаас нь хомроголон халж байсан шүү дээ.Энэ замбраагүй байдал өнөөг хүртэл үргэлжлэн төрийг улам бүр доройтуулж байна.Ямар хууль гарсан ч ард түмэн хаширсан байх хэнээр төр бариулахаа мэднэ.

  • Иргэн (April 29, 2015 10:46:49 am )

    Энержи гэж өрөнд баригдсан компани байна. Өрнөөсөө гарахын тулд ЭТТ-н ордыг гартаа оруулахаар санаархаж байгаа юм. 20 жилийн дараа 2500 төгрөгийн ногдол ашиг авах юм бол ухаад яах юм булаатай байж байг.

antalya rent a car