Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 30 гаруй метрийн урттай модон гүүр өчигдөр дахин нуржээ. Өмнө нь уг гүүр 2013 оны 9 дүгээр сард нурж “Хово” маркийн хүнд даацын, 30 тонн цемент тээвэрлэсэн автомашин цөмөрч тулгуур баганууд хугарч байжээ. Мөн 2014 оны гурвадугаар сард “8142 УНТ” улсын дугаартай шаланз маркын ачааны автомашин тус гүүрээр зорчиж явах үед гүүрний тулгуур багана хугарч, модон гүүр дундаасаа цөмөрсөн байсан байна.
Тэгвэл тус гүүр гурав дахь удаагаа нурж байгаа бөгөөд хүнд даацын автомашин гүүрээр зорчих үед гүүрний мод хугарч цөмөрсөн байна. Аймгийн Онцгой байдлын газраас шуурхай баг гарган ажиллаж байгаа бөгөөд машины жолооч гэмтэж, бие нь сайнгүй байгаа аж. Энэ байдлаас үүдэн тээврийн 50 гаруй машин, хот хоорондын нийтийн тээврийн автобуснууд саатаад байгаа гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (April 27, 2015 8:02:23 pm )
Энэ шинэ гүүрийн ажил эхлээд 8 жил болж байна Энэ хугацаанд Завханы 2 гишүүн зам тээврийн яам ямар нэгэн арга хэмжээ авч ашиглалтанд оруулахгүй байсаар байж ийм явдалд хүрч ард түмэн эд хөрөнгөөр хохироод байна. Цаашид хэдэн хүн хохирох нь тодорхой бус байна. Хаврын шар ус ихэдсэн үед гарах гарц байхгүй тэр модон гүүрээр гарахгүй өөр хаагуур явах вэ САЙДАА!!!!!!!!
-
de (April 28, 2015 10:50:21 am )
аль эрт бетонон гүүр эхэлсэн. тэр нь бушуу ашиглалтанд ороосой
2 Comments