antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоригдол Д.Нинжид уучлал үзүүлсэнгүй

нийтлэсэн Admin

Ардчилсан хувьсгал ялсны 22 жилийн ойг МоАХ болон АН өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. СТӨ-нд баярын хурал хийж, бөх барилдуулж, МоАХ-ны дарга Х.Баттулга ядарсан зүдэрсэн амьдралтай хөдөө орон нутгийн анхдагч 22 гишүүнд орон байрны түлхүүр гардуулав. Ойн хүрээнд Монгол улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй ардчилагчид эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын сүүлчийн ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ж.Батмөнх болон ардчиллын алтан хараацай С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр төрийн гурван өндөрлөг гадаадад айлчилж байсан явдал давхацсаны зэрэгцээ бүтэн нэг өдрийн туршид Монгол улс эзэнгүй байлаа. Саяхан нэгэн өдөр тутмын сонин дээр ардчиллын 13-ны нэг Д.Нинжийн хүүхэд нь хүнд өвчтэй байгаа тул түүнд хандив өргөхийг хүссэн бяцхан зар тавьжээ. Тун саяхан тэрбээр МАХН-ын Хяналтын зөвлөлийн гишүүн болчихсон С.Зоригийн амь насыг бүрэлгэхэд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар оролцсон гэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа мэдэгдэж, эцэс сүүлд нь хүн гүтгэсэн хэргээр шүүхээс дөрвөн сарын ял авч өдгөө шоронгийн дөрвөн ханан дотор хорвоогийн бор өдрийг өнгөрөөж байна.

Ямартай ч ардчиллын төлөө хамтран зүтгэж асан анд нөхдөө онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн түүнийг улс төрийн явуулга хийсэн гэж ажиглагчид үзжээ. Харин төрийн тэргүүн маань Д.Нинжийг уучилж Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойг хуучин партизануудтай нь хамт тэмдэглүүлсэн бол жинхэнэ хүн чанар гаргасан хэрэг болох байлаа. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед эзгүй байсан боловч тэрбээр цаазын ялыг Монголд халж, 2008 оны долоодугаар сарын нэгний хэрэгт холбогдсон гэх хүмүүсийг өршөөлд хамруулан шоронгоос суллаж байсан цаг саяхан. Тэгвэл увайгүй муухай хандсан нэгнийгээ өршөөх сэтгэл түүнд төрсөнгүй. Тиймээс ардчиллын 13-ын нэг болох Д.Нинж суллагдах хоногоо хүлээж суухаас өөр аргагүй болжээ.
С.Баяр (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car