antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2015 18 comments

Л.Эрдэнэчимэг гишүүн “сурвалжлагч асуухаар нь балмагдсандаа худлаа хэлчихсэн” гэжээ

нийтлэсэн Admin

jpg204882641201504270003Эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзсаны дараа

Монос эмийн сангийн түгээдэг Фенобарбитал эмэнд найман сарын өмнө 16 нярай хордсон тохиолдол гарсан. Уг асуудал энэ хуга­цаанд шийдэгдээгүй бөгөөд хүүхдүүдийн хорд­лого өнөөдөр ч тайлаг­даагүй байгаа аж. Эмэнд хордсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй Моносын эзэн буюу УИХ-ын ги­шүүн Л.Эрдэнэчимэг өчиг­дөр уулзав. Уулзалт сэтгүүлчдэд хаалттай бол­сон учраас эмэнд хорд­сон хүүхдүүдийн аав Ч.Энхжаргал, В.Амараа, Г.Ганзориг болон өмгөөлөгч Г.Мягмардоржоос дараахь тодруулгыг авлаа.

-Фенобарбитал эмэнд хордсон хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ. Өнөөдөр Моносын эзэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэгтэй уулзлаа шүү дээ?

В.Амараа: Нэг хүүхэд саажилттай болчихоод байна. Тодруулбал, оюуны хомсдолтой болчихлоо. Хоёр хүүхэд тархины усжилттай болж байгаа нь оношилгоогоор илэрсэн бол бас нэг хүүхэд тархины шохойжилттой гэсэн оноштой байна. Хоёр хүүхэд элэгний өөрчлөлттэй болсон шинжилгээний дүн хоёр сарын өмнө гарсан. Илэрч байгаа шинж тэмдгүүд бүх хүүхдүүдэд адилхан байна. Ахиад зургаан сарын дараа шинжилгээ өгөхөд хүүхдүүдийн биед дахиад өөрчлөлт гарах вий гэхээс бид айж байна. Тийм учраас даруйхан шинжлүүлье гэсэн хүсэлтийг тавиад байгаа. Гэтэл Монгол Улсад ийм шинжилгээ хийдэг газар байдаггүй юм байна.

-Хаана хийх боломжтой бол. Л.Эрдэнэчимэг гишүүн яаж тусална гэх юм?

В.Амараа: Хамгийн наад зах нь Орос, Хятад руу явах шаардлагатай байна. Тэр Солонгос, Япон руу явж шинжлүүлдэггүй юм аа гэхэд хөрш улс рууявж нарийн шинжилгээ өгөх бодолтой байгаа. Эрдэнэчимэг гишүүн Монголд байгаа сайн эмнэлгүүдээрээ үзүүлж, харуулъя гэсэн юм ярьж байна. “ДЦП” буюу тархины бор давхаргын саажилттай хүүхэд маань Эх нялхас дээр эрчимт эмчилгээнд хэвтээд долоо хонож байна. Биеийн байдал маш хүнд байгаа. Эрдэнэчимэг гишүүн өөрөө маргааш тэр хүүхэд дээр очиж уулзаж анхаарал хандуулна гэсэн.

Г.Ганзориг: Эрүүл мэндийн яаман дээр бидэнд туслалцаа үзүүлье гэсэн хүн алга. Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Зэндмаа гэдэг хүнтэй гуравдугаар сарын 12-нд уулзаад хүсэлт тавьсан. Эрүүл мэндийн яам Монос, Эх нялхас, Хүүхдийн төлөө Үндэсний газарт эцэг эхчүүдийн төлөөлөл орж уулзаад ярилцлага хийе гэсэн хүсэлт тавьсан ч бидэнд хариу хэлэхгүй байна. Ю.Атармаа сайд уг нь нэг удаа уулзсан. Тэрнээс хойш бид нартай уулзаж ярьж хэлсэн юм алга.

-Одоо Л.Эрдэнэчимэг гишүүнд ямар шаардлага хүргүүлж байгаа юм?

Г.Ганзориг: Эмчилж өгөөч ээ гэсэн шаардлага тавьж байна. Монос группийн ерөнхийлөгчзахирал Л.Хүрэлбаатар, Алтанцогт захирал нар ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг үзүүлэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэдгээ мэдэгдээд удаж байгаа. Шүүх 16 хүүхдийн хоёрыг нь хохирогч гэж үзнэ гэснээс хойш тэд биднийг үл тоох хандлагатай байна. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзлаа. Эрдэнэчимэг гишүүн “Манайхан буруу ярьсан байна. Хоног хугацаа алдаж болохгүй” гэлээ. Сонгууль дөхөөд дахиад худлаа ярьсан ч байж мэднэ. Хүүхдүүдийг эмчлээд явж байхын оронд шүүхээ хүлээсээр байтал найман сар өнгөрлөө гэдгийг ч бид хэлсэн.

-Дахиад худлаа хэлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

Г.Ганзориг: Л.Эрдэнэчимэг гишүүн эх нялхсын эндэгдэл байж болохгүй гэж байнга ярьдаг хэрнээ өмнө нь бидэнд анхаарал хандуулж байсангүй. Эрдэнэчимэг гишүүнтэй яагаад уулзах болсон бэ гэвэл өөрөөс нь болсон. Тэр нөхөр телевизээр хоёр удаа ярихдаа “Хохирогч хүүхдүүдийг бүх насаар нь эмчлэх гэрээ хийчихсэн” гээд худлаа ярьж бид түүнийг нь үзчихсэн юм. Тэр хүн хоёр удаа ингэж хэлсэн.

Ч.Энхжаргал: Сурвалжлагчид гэнэт тийм зүйл асуунгуут нь балмагдсандаа худлаа хэлчихсэн юм гэж байна. УИХ-ын гишүүд сэтгүүлчдийн асуултад балмагдаж, худлаа, үнэн ярьж болдог ч юм уу үгүй ч юм уу.

В.Амараа: Моносын эмийн сангаас эм аваад хохирсон 16 хүүхэд байгаа юм. Яг тэр өдөр яг тэр эмийг Эх нялхсын эмч нар гурван хүүхдэд бас хэрэглүүлээд бидний үр хүүхдүүдтэй ижилхэн болгочихсон. Түүнийгээ Эх нялхас хав дараад нуучихсан байгаа. Одоо биднийг хохирогчид гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрөөд шүүх дээр дуугарчихвал Эх нялхсын тэр хэрэг бас сэдрэх гээд байгаа юм билээ. Хордсон 16 хүүхдийг тэр эмээс болоогүй гэж хүүхдийн эмч нар байнга ярьж байгаа нь үүнтэй л холбоотой. Эх нялхсын Энхзул гэдэг эмч бүтэн найман сарын турш ингэж ярилаа. Өөрсдийнхөө бурууг хаацайлахын тулд 16 хүүхдийн хувь заяаг гаргуунд нь гаргаж байна. Шүүх хурал дээр “Та манай хүүхдүүдийг үзэж хараагүй байж яагаад худлаа яриад байгаа юм” гэж асуухаар таг дуугүй болчихно. Одоо хүүхдүүдийнхээ биеийг үзүүлээд хамгийн дээд шатных нь эмнэлэгт очъё гэвэл нөгөө Эх нялхас л байж таарч байгаа болохоор үнэндээ хаачихаа, яахаа мэдэхгүй болчихоод байна.

-Анхан шатны шүүх ямар шийдвэр гаргасан юм бол?

Өмгөөлөгч Г.Мягмардорж: Жор баригчид хоёр жилийн ял оноогоод хойшлуулчихсан. Лавлах дээр сууж байсан зөвлөгөө өгдөг эмчид нь нэг жилийн тэнсэн харгалзах өгсөн. Монос компани цэвэрхэн үлдсэн. Мөн шүүхийн шинжилгээний газар бодитой шинжилгээгээ гаргаж өгөхгүй байна. Шинжлүүлэх гээд очихоор хүүхдүүдийн хөл гарыг нь өргөж үзээд, нүдийг нь хараад алхуулж үзээд зүгээр байна гээд явуулчихдаг. Бид нар нарийн лабораторийн шинжилгээг яагаад авахгүй байгаа юм бэ гэхээр бидэнд тийм эрх, боломж байхгүй гэсэн тайлбар хэлдэг.

-Өөр газарт та бүхэн хандав уу?

Г.Ганзориг: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьсан. Нярай хүүхдэд энэ эмийг ийм их тунгаар уулгасан тохиолдол дэлхийд ховор байна. Мароккод нэг удаа ийм тохиолдол гарсан. Тэнд олон хүүхдүүд энэ эмэнд хордоод найман хувь нь тархины хорт хавдартай болсон байна гэсэн тодорхойлолтой хариу ирсэн. Бид хаашаа л хандана ингэж хана мөргөчихөөд үнэндээ хэцүү байна.

-Бусдад сэрэмжлүүлэхэд энэ эм ямар үйлчлэлтэй вэ. Үйлдвэрлэх, худалдаалах зөвшөөрлийг нь шалгаж үзсэн үү?

-Өмгөөлөгч Г.Мягмардорж: Фенобарбитал эм нь хамгийн түрүүнд тархинд нөлөөлнө. Тэгээд элэг, уушги, бөөрөнд нөлөөлдөг гээд байгаа юм. Бага насандаа хүүхэд өндөг, хиамнаас хордсон бол бүх насаараа л юмнаас хорддог. Бидний хүүхдүүд эмэнд хордоод эд эрхтэн нь өөрчлөгдчихсөн. Одооцусанд үзэхэд тэр эмийн найрлага байхгүй ч тархи, таван цул эрхтэн нь өөрчлөгдөж амь нас, эрүүл мэндээрээ хохирчихлоо. Хамгийн гол асуудал нь тэр эмийг үйлдвэрлэх, худалдаалах тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихсан байсан юм билээ. Хэрэг гарангуут тэд улстөрчдөөрөө, танил нөхдөөрөө ярьж хөөцөлдсөөр байгаад л хэд хоногийн дараа зөвшөөрлөө эргэн сэргээсэн. Угаасаа Монголд үйлдвэрлэх зөвшөөрөлгүй байхад л Мон эм импекс үйлдвэрлэж, Монос эмийн сан худалдаж хууль зөрчсөн байдаг. Гэтэл өнөөдөр жор баригч, зөвлөгөө өгсөн эмч хоёроор энэ том компаниуд туг тахиад өнгөрөөх бодолтой байна.

Л.МӨНХӨӨ

Эх сурвалж: www.dnn.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • zochin (April 27, 2015 9:25:41 am )

    novsh ym da amirdal deer iim l baigaa.

  • зочин (April 27, 2015 9:36:08 am )

    3 сая дахь иргэн нтр гээд хол хоорцог шоу болоод байсан яг яс юман дээр ингээд л хаячихдаг л байхгуй юу их хуралд нь томхон компаний толоогч маягаар л компанийхаа эрх ашгийг хамгаалж булхай луйварыг нь булж хаацайлах л хэдэн хун суудаг

  • зочин (April 27, 2015 10:50:21 am )

    Нарийнаараа хатсан балай авгай юмаа. Их хуралд дахин сонгогдоно гэж бодож байгаа байх даа зайлуул. Ийм зүйлээс болж өөрөө огцордог байхгүй юу

  • Anonymous (April 27, 2015 11:16:09 am )

    Uhej baisan huur ve shaimii avgai sda nylh huuhduud shu de

  • Anonymous (April 27, 2015 11:57:23 am )

    Delhiin shuuhed handaach

  • zochin (April 27, 2015 1:00:44 pm )

    ene erdenechimeg shidet shuurtei bolchihwol shulmasiinhaa ajiliig hiisen deeree shulmasnuud hezeech hunii toloo l bish

  • зочин (April 27, 2015 2:20:49 pm )

    Ан-ыг сонгоод л байвал эмх замбараагүй байдал бүүр газар авахаар боллоо, ЕС нь хүргэнтэйгээ, хотын дарга нь хүүтэйгээ нийлж байгаад улсын мөнгө иднэ, идэхгүй уухгүй албан тушаалтан алга энэ намд

  • Anonymous (April 27, 2015 3:03:12 pm )

    daanch dee hairan huuhed

  • unen (April 27, 2015 3:34:41 pm )

    Bid iim l humuust huurtan edniig torg songoj oorsdiigoo boomilj b.na shuudee

  • uZochinnshigch (April 27, 2015 4:10:19 pm )

    Ene bol ardchilsan namiin ynen torh.Meneg zavaan avgai.Toriin ordnoos soyoltoigoor zailaad ogooch

  • novshid (April 27, 2015 4:44:40 pm )

    ene arai dendenee . naad huuhduudiin ireeduig bodood hudlaa shaalgui tuslaach . balau avgai ve

  • zochin (April 27, 2015 8:47:14 pm )

    ERDENECHIMEG GEDEG ENE EMEGTEI ZUGEER L ENE AJLAA HII.YUN IH HURLIIN GISHUUN.NARIIN DEEREE YRIH YM BOL MONOS EMIIN SAN UR HUUHDEER TOGLODOG SHUUD UTGAARAA TURSHILT HIIGEED BAIGAA YMUU.ENE HETERCH BAINA BISH ENE CHINI L AYUL BAIHGUI YU.HUUHDEER BUHEL BUTEN HUNEER TOGLONO GEJ YU BAISAN YM BE.HUNEES DEED OOR YU BAIDGIIN.HOGIIN SHAARNUUD.

  • Zochin (April 27, 2015 9:08:51 pm )

    Etseg ehchuudee 16 huuhdee bugdiig zereg shinjilgeend oruulsan deer tailand ba singa d sain shinjilgee hiideg yumaa tiishee yavsan deer. Buh emchilgeenii zardal busad zardaluudiig monos. 100 huvi daah estoi shuu ard tumen ene. Erdenechimegiig yamar avgai bolohiig medej avlaa huuhduui ureeduig bodoj. Erthen shinjilgeendee. Orooroi Oroitoj bolohgui shuu

  • Ачу (April 28, 2015 12:09:51 am )

    Сурваллжлагч асуухаар сандраад ингээд хариулцан гээд мэлийж эргүүтэн тэнэгтэж байгаа ногоон авгай сонгогчидыг яаж эргүүтүүлж байж гишүүн болсон юм бол? Хэн нэгний бөгс долоосонч байж мэдэх. Эсвэл хэн нэгэн цаанаас нь хүчилж гаргаад цаана нь байж болох юм байна. Ардчилал бол хуурмаг солиорол гэдэг нь өнөөдрийн үнэн байдлаар ийм л харагдана??Ирээдүйгүй амьдаар нь олон хүүхэд алчаад байгаагаа анзаарахгүй байдаг нь ерөнхийлөгч хэмээгч нь дэмжээгүй л байлтай!! Чимээгүй хядлага цагаандаа гараад баригдаж эхлэхлээр эргүүнүүдээ өөр тийш нь хошигруулаад байгаа юм бишбиздээ!! Энэ бол багачуудыг маань хядаж байна гэсэн үг!! Хөөрхий энэ хэдэн хүүхдээр хязгаарлаж болохгүй!Монголчууд бүгд нийлж тэмцэх ёстой!!Цаг ямагт доромжлуулж маанайгаад инээж байхаа больмоор юмдөө!!Ийм эм уусан хүүхдүүд ирэх жилээс өвчин нь илэрвэл наад ногоон чинь хүлээдэг гэж байхуу???Уусан хүүхэд болгон өнөөгийнх шиг эрэмдэг зэрэмдэг болоод эхэлвэл дуугүй байсан амиа хичээгчид юу болох вэ? бодооч малнуудаа!!Монгол хүн сонсхоос зэвүүцмээр далдуур дотоодын дайснуудын хийсэн ажилгаа гэмээр байна!!Уучилаарай үүнийгээ санамсаргүй гэж ардчилдаарай алуурчид!! Хорлогчид эм бол хор гэдгийг хэнээсч илүү мэдэж байгаач өнөөдөр үл мэдэгч царайлж хавийн хүнлүү нялзаана!Энэ бол ардчилал…Угаасаа эм алдаа гарагвал ял болон хувирах ёстой!!! Ёсоороо байвал миллграммаар ашиг олдог бизнес!!!Хордсон байдлыг тогтоож чадахгүй бол гадаадруу явуулаачдээ тэнэгүүдээ!! Цаана чинь хүүхэд амьдаараа тарчилж байгааг мэдэж ухаархааргүй болтлоо ардчилдуулцан үхдлүүд юмуу??Ирээдүйгээ ингэж амьдаар нь тамалчхаад сурвалжлагчид сандраарай тэнэг авгай!! Өөрий чинь хүүхэд биш болхоор тайван цаг хожиж байна уу??Ардчилал бол ерөөсөө ийм л ядуусийг хуурч алж хордуулж түмэн олныг шулж баяжсан хэдхэн хүмүүсийн жаргалын өлгий харин ард түмний тамын улайссан халуун тогоо!! Худлаа гээд хэнч яаж ч зүтгээд хунхууз биш л бол хүлээн зөвшөөрхөөс яалтай !!!

  • Ачу (April 28, 2015 1:20:06 am )

    Балмагдсандаа худлаа хэлж бас чаднаа???!

  • Bolor (April 28, 2015 9:29:00 am )

    Arai denduu yumaa ichij zovj zurh setgel ni shanalj sharhalhaa bolitsiin ve Yasan sonin yum ve Dee Hun amaa nemj ba demjij ba geed l baidag unen heregtee heden 10 aar ni l alj ba shdee hatuuhan helehed unen heregtee onoshilj chadq emchilj medq hund surtal gargadgaas bolj mash olon hunii ami uneguidej bgaa shuu neg yum bodmoor l yum huvia hicheej karmagaa Duurgehee bolitsgoo l doo 🙁

  • Гагнаа (April 28, 2015 10:09:00 am )

    Балай авгай Сүхбаатарчууд сонгоогүй байхад солих цамцгүй Сонгинохайрханчууд сонгосон шүү дээ. Ер нь бол Сонгинохайрхан дүүргийн баруун талынхан ядуу тарчиг амьдарч байна тийм ч болохоор ийм балай юмнуудад /Батбаяр,Алтанхуяг, Тэрбишдагва / саналаа өгдөг өгдөг ч гэж дээ өөр сонголт байхгүй эд нарын нэр л орж ирдэг шүү дээ. Өнөөдөр Монголд Архи, Эм 2 л хамгийн их ашигтай гүйлгээтэй байна. Архи уулаа өвдлөө эм авлаа. Яасан ч ханаж цаддаггүй балиар аьгай байдаг юм. Хүний нялх үрийг ийм болгочихоод яаж УИХ сууж элийтэж чадаж байна аа хаана байна нөгөө эмэгтэй гишүүд өр зөөлөн асуудлыг чухам л эхийн сэтгэлээр шийдэх юм яриад байсан тэгээд ч дахиж энэ хүнийг сонгохгүй байхыг СХД-хэнд уриалмаар байна аа. Ядуу тарчиг байж болно оо ирээдүйгээ гэрэлтэйгээр хармаар байна. Энэ Эрдэнэчимэг бид нар шиг биш мөнгө хөрөнгөтэй хүн юу алзах вэ. Хэдэн нялх хүүхдүүд л дэндүү харамсалтай байна даанч дээ

  • Жаал (April 28, 2015 11:09:31 am )

    Наад Эрдэнэчимэг чинь АН- ийн луйварчин юм чинь яаж ч чадахгүй л дээ. Харин эртхэн мөнгө олоод, хүүхдүүдээ оношлуулж, эмчлүүлсэн нь дээр дээ. Ер нь энэ АН гэж ямар чөтгөр шүглэсэн, шулмасын, бузрын нам бэ? Улс орон, төр засгийг дампууруулна. Дээр нь хортой эм өгч ирээдүй, хойчийг маань хордуулна…. Ёстой ёо ёо ёо

antalya rent a car