Ураны олборлолт явуулдаг Хан Ресурс компанийн захирал Жим Доак манай улсад нас барсан тухай мэдээлэл цацагдаад байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Жим Доак нь “Blue sky” зочид буудалд буудаллаж байхдаа өрөөндөө амиа алдсан байдалтай байхад нь түүний цогцсыг өчигдөр өглөө буудлын ажилчид олжээ.
Хан Ресурс компанийн захирал Жим Доакийг Монгол улсад нас барсан талаар гадны хэвлэлүүд хэдийнэ мэдээлж эхэлсэн бол компанийнх нь зүгээс албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байна.
Түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан уу, үгүй юу гэдгийг задлан шинжилгээгээр тогтоох аж.
Канадын Хан Ресурс компанийн хувьд 2009 оноос хойш Дорнод аймагт ураны олборлолт явуулахаар ажиллаж байсан. Гэвч 2011 оны эхээр Монголын Засгийн газар Хан Ресурс компанийн ураны ордын лицензийг цуцалсан байдаг.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
DgyАрай (April 24, 2015 2:46:08 pm )
Баялагийн хараал гэдэг энэ дээ.
-
Anonymous (April 26, 2015 4:51:37 pm )
эх нутгийн шийтгэл газар шорооны минь гэсгээлэг
-
mongol hvn (April 27, 2015 1:46:51 am )
hohino mongoliin gazart shunasan bvh yumnuud ingeed shil shileen haraad vheh heregtei gazar shoroog zarsanguud ch gesen hezee negen tsagt ingeed vhej l taaraa!!! elbegdorjoo 76 sain gazar shoroogoon zaraa daraa ni yahiigaan medej bga bizdee!!! uul us gazar delhii amitai shvvdee!!!
-
ДОЛОО (April 27, 2015 3:55:25 am )
GESGEEL BAYRTSOGTOO DARAAGIINH NI CHI DARAA NI EBI
-
Anonymous (April 27, 2015 8:34:56 am )
манай оронд нас барсанд очиж уучлал гуйх хэрэгтэй болждээ
-
ebi (April 27, 2015 10:10:45 pm )
baigal ehiin hilegnel hohi ni
6 Comments