antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2015 9 comments

Д.Дагвадорж “Эзэнт гүрний нэвтэрхий толь бүтээх төсөл”-д хандив өргөв

нийтлэсэн Admin

68140“Тархан суурьшсан монголчууд” төрийн бус байгууллагын захирал, соёл судлаач Ц.Санчир дэлхий даяар тархан суурьшсан монголчуудтай уулзаж, аж амьдралтай нь танилцаж яваа аж. Түүний баг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий дахинд тархан суурьшсан монголчуудын талаар 2009 оноос олон нийтэд мэдээлэл хүргэж эхэлжээ. Тэртээ 2009 оноос олон улсын хэмжээний төсөл болж мэргэжлийн ажлууд эхэлж, зохих хэмжээнд ивээн тэтгэгч байгууллагууд гарч ирсэн учраас дөрвөн хүнтэй судалгаа, зураг авалтын баг аялах болсон байна.

Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж тус багийнханд мэргэжлийн камер хандивлажээ. Энэ талаар Ц.Санчир цахим хуудастаа “Монголын төлөөх үйлсэд зориулсан аваргын хишиг байлаа. “Эзэнт гүрний нэвтэрхий толь бүтээх төсөл”-ийн дэмжигч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сүмогийн Ёкозуна Асашорюү Акинори Дагвадорж билээ. Tasam-ын хувьд NIKON D4, NIKON D800, NIKON D700 мэргэжлийн аппаратуудаар зураг авалтаа хийдэг. Ийнхүү CANON 5D mark II дуран төрлүүдээрээ нэмэлт гэрэл, иж бүрнээр зэвсэглэх өдөр ирлээ. Үнэхээр Монголоо гэсэн, Монгол түүх соёлоо гэсэн чин сэтгэлтэй, бодит үйлстэй мундаг хүн юм аа. Үнэхээр их урам, зориг нэмэгдлээ, баярлалаа аварга аа! Түмэн олондоо түгээн талархъя” хэмээн бичжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Уншигч (April 24, 2015 11:21:04 am )

    Хэрэгтэй үед нь хэрэгтэй хүнд нь сэтгэлээсээ хандив өгчээ. Үүнээс сайхан юм гэж юу байхав. Аваргадаа баярлаа, ажил үйлс нь үргэлж зөв бүтэмжтэй байх болтугай

  • Зочин (April 24, 2015 12:51:02 pm )

    МУНДАГ МОНГОЛ ХҮҮ ШҮҮ

  • өө за (April 24, 2015 1:59:56 pm )

    өөрийгөө сурталчлах гээд ядчих юмаа дуугүй өгөл дөө чи монголд барбагдашгүй өртэй шүү дээ жоом минь

    • Anhaa (April 24, 2015 8:28:19 pm )

      Chi uuruu muu haramch aa bitgii ataarah ugsen yum chini. Avsan hun ni bayarld l bichuulee biz. Ene avraga chini uuriiguu chinii bodson shigreklamdah hu bish .

    • Joom genuu bas urtei gechij novsh chini. (April 24, 2015 10:20:20 pm )

      Chamd yamar ur tavisan yumee. Hun joom bolgodog ch bol hezeech uriin zaya edlehguidee …….i

  • wow (April 24, 2015 2:55:38 pm )

    баяр хүргэе, мундаг аварга шүү

  • ee chaawaas (April 24, 2015 9:03:30 pm )

    mongoliin baharhal harahad hvrtel setgel ogshood l hiimorlog er hvndee

  • Иргэн (April 25, 2015 10:32:30 pm )

    Хоёр хүүхдээ амьдын хагацал үзүүлчихээд хаана юунд өгөөмөр сэтгэлтэн болох гээд байгаа юм бэ. Эр хүн гэр бүлээ бүрэн бүтэн аваад явж чадахгүйл бол эр хүн бишээ

  • Anonymous (April 26, 2015 8:16:11 pm )

    Ene bichsen setgvvlch ni iim medleg muu ymuu 5D mark ii mergejiliin camer bish shvv dee cameruudiin ylgaag ni meddegvi ym uu

antalya rent a car