antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 23, 2015 9 comments

“Эмоци” хамтлаг яасан байх нь уу?

нийтлэсэн Admin

Яасан байх нь уу? “ЭМОЦИ”-ийн тоглолт үзэж, инээдээ барьж дийлэхгүй байсан байх нь. “Тоглож болохгүй тоглоом”-оор наадаж байж хартай эхнэрээ хэрхэн баярлуулахыг, гэрийн мухар сахисан ажилгүй хүүгээ ажилтай болгох гэж яваа ээжийн хөгжилтэй явдал гээд авьяаслаг залуусын дуу бүжиг таны Эмоцийг дээд цэгт нь хүргэж, гурван цагийн турш тасралтгүй инээлгэнэ гэдгийг баттай хэлмээр байна.

Хэн Эмоцийг хамгийн отгон хамтлаг гэж басч байлаа, тэгвэл тэд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн өдөр бүр МҮЭСТОрдонд тавьж буй “ТОГЛОЖ БОЛОХГҮЙ ТОГЛООМ” шоу тоглолтоороо жинхэнэ хавар цагийн тэсрэлтийг хийж, тэр бүх асуултуудад цэг тавьжээ.

Энд бас нэг зүйлийг онцолмоор байгаа нь, энэ тоглолтоороо тэд Монголын хошин урлагийн уламжлалт сэтгэлгээнд цоо шинэ хувьсал хийж, өөрсдийн өнгө төрхөөр шинэ шатанд гаргаж ирсэн байлаа.

Жишээлбэл, тэд бүтэн гурван цагийн турш тоглолтоо хүргэхдээ дундуур нь нэг ч удаа хөшиг харанхуйлахгүйгээр тайз чимэглэлээ өөрчилж байсан төдийгүй, үзээд сууж байгаа үзэгчдэд ч зрителийн дунд байгаа биш, жүжигчидтэй хамт, өөрөө номерт оролцож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун.

Тэдэнд тайзны арын ажилчин гэж тусгай ганц ч хүн байсангүй. Хамгийн отгон хамтлаг гэдгээрээ ч тэр үү, бүх л уран бүтээлчдээ дэмжиж, хамгийн залуу жүжчигчнээ ч тайзан дээр гаргаж байгаа нь үнэхээр бахархууштай санагдсан юм……Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • ПүүжээЗочин (April 23, 2015 4:03:52 pm )

    Тоглолт үнэхээр саак бнлээ

  • эзэн (April 24, 2015 9:25:33 am )

    хошин шог гэж дээ мөнгө хөөсөн марзагнал юум уу даа үнэн элэг хатаасан үзвэр байхгүй ш дээ албаар хүчээр инээлгэх гэсэн хөдөөнийхөн л үздэг юум байна лээ боловсролтой соёлтой залуус үзээд явж байхыг лав хараагүй ээ

  • BTS (April 24, 2015 3:06:28 pm )

    Б.Хишигдэлгэр, О.Мөнхдуулга нар Монгол хэлийг ингэж гуйвуулж буруу жишиг тогоож болохгүй. Та нарын Монгол хэлний мэдлэг гудамжны жаахан хүүхдийн ярианаас хэтрэхгүй байна шүү. Яасан байх нь уу гэж нэг хөгийн нэртэй кино гарсан. Тэр киноны нэрийг дууриаж байгаа юм уу хаашаа юм. Мэдээ бичдэг сэтгүүлч нар бол монгол хэлний сайн мэдлэгтэй баймаар юм. Ийм элдэв гаж хэллэгийг даган дуурайх гэдэг бол Монгол хэлээ доромжлон гутааж, Монгол хэлийг мөхөл рүү нь чирч яваа хэрэг шүү. Хөдөөний жаахан хүүхдүүд бол ийм яриаг мэдэх ч үгүй. Бүр ядвал ийм юмыг юу гэж хэлдэгийг хөдөөний жаахан хүүхдүүдээс асууж бай.

  • ee chaawaas (April 24, 2015 9:08:04 pm )

    hamgiin chadwagvi chvjigchid gewel ene 3g heleh baih da zailuul vzdeg hvn baidagiim u

  • Tenggis (April 26, 2015 7:52:39 pm )

    Gants gaigui ywaa salbar maani xoshin urlag shuudee bvx xoshin urlagiin xamtlagataa amjilt ulam chadwarjij ard tumendee ineed belegleerei

  • tenger (April 27, 2015 5:17:28 pm )

    wo w

  • Dondog (April 28, 2015 1:07:58 pm )

    Яасан байх нь уу гэхгүй ээ. ЯАСАН БАЙХ НЬ ВЭ гэж бичнэ шүү дээ. Мэдлэг нимгэндээ ингэж бичиж байгаа бол нэрэлхэлгүй суралцах хэрэгтэй. Мэдсээр байж ингэж бичиж байгаа бол ардаа байгаа хужаа нартайгаа тонилцгоо. Биднии өвөг дээдэс малаа өсгөж, хилээ манаж, хэл соёлоо дээдэлсээр өнөөгийн бидэнд залгуулж үлдээсэн юм шүү.Одоо харин та нар ер нь яах гээд байна

  • Нарсар (April 28, 2015 1:30:29 pm )

    Энэ бүх буруу бичдэг үзэгдэл мессежээс болсон байхаа. За тэгээд тэр сонин сэтгүүл, телевизийн урсдаг зар,титр заставкууд гэж бөөн л алдаа байх юм. Үүнийг хянадаг засдаг залруулдаг хүн байдаггүй бололтой. Монгол хэл ч энэ маягаар бол удахгүй устах нь дээ.
    Уг нь хэлээ хамгаалахад сэтгүүлчид онцгой үүрэгтэй дээ. Телевиз сониныхон зөв бичээд эхэлвэл энэ асуудал цэгцрэх л дээ. Төрийн хэлний зөвлөл гэж нэг хэдэн хүн унтаад л байх юм даа. Тэд дорвитойхон ажиллавал эх хэлээ аврахсан даа.
    Ээ хайран хэл соёл, газар шороо минь дээ, харж байгаад л устгуулах нь энэ үү.

  • Нарсар (April 28, 2015 1:30:29 pm )

    Энэ бүх буруу бичдэг үзэгдэл мессежээс болсон байхаа. За тэгээд тэр сонин сэтгүүл, телевизийн урсдаг зар,титр заставкууд гэж бөөн л алдаа байх юм. Үүнийг хянадаг засдаг залруулдаг хүн байдаггүй бололтой. Монгол хэл ч энэ маягаар бол удахгүй устах нь дээ.
    Уг нь хэлээ хамгаалахад сэтгүүлчид онцгой үүрэгтэй дээ. Телевиз сониныхон зөв бичээд эхэлвэл энэ асуудал цэгцрэх л дээ. Төрийн хэлний зөвлөл гэж нэг хэдэн хүн унтаад л байх юм даа. Тэд дорвитойхон ажиллавал эх хэлээ аврахсан даа.
    Ээ хайран хэл соёл, газар шороо минь дээ, харж байгаад л устгуулах нь энэ үү.

antalya rent a car