antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Замын түгжрэлийг шийдэх мэргэн арга

нийтлэсэн Admin

Өчигдөр орой ажлаа тараад ганц удаа ямар ч түгжрэлд оролгүйгээр гэртээ харьж үзлээ. Урьд нь дор хаяж цаг 30 минут явдаг байсан бол энэ удаа ердөө 30-хан минутын дотор гэрийн бараа хардаг байна шүү. Зам түгжрэлгүй, замын хөдөлгөөнд оролцогсод, автобусны жолооч, кондукторууд уур уцааргүй ямар сайхан байсан гээч. Хүн бүр баярлаж байгаа нь илт. Өнөө өглөө ч бас хэн нэгэнтэй хэрэлдэж, муудалцалгүй тун аятайхан яваад ирлээ.
Асар их ачаалал, бухимдал дагуулдаг энэ зам ганц өдөр яагаад ингэж огцом өөрчлөгдөв гэсэн чинь тун сонирхолтой хүчин зүйлээс болжээ. Яагаав, ардын багш нар ажил хаясан учраас ачаалал ийн буурсан байна. Тэдний хэдэн хувь нь автобусаар зорчиж, хэд нь хувийн машин хөлөглөдгийг одоохондоо яг таг хэлэх боломж алга. Гэхдээ нийслэл дэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар ажилдаа явахгүй бол хотын замын ачаалал үндсэндээ алга болох юм байна. Мэдээж сургууль, цэцэрлэг ажиллахгүй болохоор хүмүүс хүүхдүүдээ хүргэж өгөх гэж хөдөлгөөний ачаалал үүсгэхгүй байгаа нь тодорхой.
Хотын удирдлага, дарга даамлууд “Замын түгжрэлийг яах вэ” гээд л толгойгоо гашилгаад байдаг. Зохицуулах гэж сэдсэн аргууд нь дорвитой үр дүнд хүрдэггүй. Жишээ нь, төрийн албан хаагчдын ажлын цагийг өглөө 08.00-аас болголоо л гэсэн. Нэг хэсэг жаахан сүржигнэж байгаад одоо эргээд мартсан. Эрт босох дургуй монголчууд угаасаа тэр зарчмыг барьж чадахгүй юм билээ. Монголын хууль гурав хоног гэдэг нь л юм уу даа.

Сүүлийн үед бага зэрэг цас орсноос болоод хальтиргаа гулгаа нэмэгдэж, замын хөдөлгөөнд оролцоно гэдэг аз сорьсон, амь дүйсэн хэрэг болсон. Нэгэнт олон эгнээ, чиглэл бүхий өргөн зам байхгүй болохоор замын цагдаа нар шүгэлтэйгээ царцтал зам дээр зогсоод ч нэмэргүй. Мөн ачааллыг бууруулахын тулд хүмүүсийг “машин битгий уна” хэмээн загнаж болохгүй. Ингээд л нийслэлчүүд бид яахаа мэдэхээ байчихаад зам дээр хамаг амьдралаа өнгөрүүлж байлаа. Харин сохорсон биш завшив гэдэг шиг багш нар ажил хаяж, тэмцэл хийсэн биш энэ том проблемыг шийдэх гарц тов тодорхой боллоо шүү.
Одоо УИХ, Засгийн газар, хотын удирдлага эргэлзэж тээнэгэлзэлгүй ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн цагийн хуваарьт зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй. Мэдээж хүмүүс нэг сумаар хоёр туулай буудах гээд одоо мөрдөж байгаа хүүхдээ хүргэж өгчихөөд ажилдаа явдаг цагийн хуваарийг өөрчлөхөөс татгалзах л байх. Гэвч тэглээ гээд ямар ч үр дүн гарахгүй бүх нийтээрээ бухимдаж, нервтэж, халаасаа хоосолж байснаас огт өөр хувилбарт шилжихээс өөр арга байхгүй. Тэгээд ч үр дүн нь яаж гарах нь мэдэгдэхгүй арга турших гэж байгаа биш. Асуудал ойлгомжтой байна шүү дээ.
Багш нарын тэмцэлтэй холбоотой асуудлыг шийдэж чаддаггүй юм гэхэд цаг үеийн шинжтэй янз бүрийн өөрчлөлтүүдийг олж харж, овжин ашигла л даа, дарга нар аа.

Ч.Дашдэлэг
time.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car