antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Эдийн засгийн алуурчид ба монгол “банана“

нийтлэсэн Admin

Эдийн засгийн алуурчдын тухай сүүлийн үед зарим улс төрчид хааяа нэг ярьдаг болж байна. Манай уул уурхайн бизнестэй хамт тэрхүү алуурчдаас аль хэдийнээ ороод ирснийг тэд хүлээн зөвшөөрч буй ажээ. Гэхдээ эдийн засгийн алуурчдын гар хөл нь болж яваагаа улс төрчид маань шууд хэлчихэж чадахгүй байгаа юм. Арга ч үгүй биз. Хэрвээ алуурчидтай нийлж баялгаа гөвж хаяснаа тэд зарлачих вал наанадаж ирэх оны сонгуульд нэр дэвших найдлагагүй болох юм хойно доо. Цаашлаад үеийн үед хараал идсэн амьтан гэгдэнэ.

 

Дэлхийн хэмжээнд эдийн засгийн алуурчид хэмээх бүлэг хүмүүс анх бүр хоёрдугаар дайны дараахнаас л бий болсон юм. Америк орныг хүчирхэгжүүлэх нэрээр тухайн үед тус улсын санхүү, эдийн засгийг бүхэлд нь атгахыг хүссэн арваадхан гэр бүл хоорондоо үгсэн хуйвалдаж буурай орнууд руу өнгийж эхэлжээ. 1960 он гэхэд хөгжилтэй орнуудын хамгийн өндөр орлоготой хэсгийнх нь ердөө л 20 хувийн орлого нь буурай орнуудын хүн амын орлогоос 30 дахин их болсон байлаа. Энэхүү харьцаа нь 1995 он гэхэд 74 болж өсчээ. Баян чинээлэг америк хүнд 90 тэрбум доллар нь тийм ч их мөнгө биш юм шиг санагда ж байж магадгүй. Тэгвэл энэ мөнгө дал хүрэхгүй хэсгээр дэлхийн хүн амыг цэвэр ус, наад захын хүнс, анхан шатны боловсрол зэргийг хангах боломжтой. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг бараг цөмийг багцалж тодорхойлж буй зүйл юм. Ядуурал нь үнэхээр цөөн хэдэн хүний ашиг сонирхолтой холбоотой байжээ. Баялгийг хяналтандаа байлгах, ноёрхлоо тогтоох зорилготой корпораци, банк, төр, засгийн томчуудаас бүрдсэн бүлэглэлүүдийг корпоратокраци гэдэг. Корпоратокраци нь улс төрийн хүч боломжийг ашиглан өөрсдийн бодлогыг бусдад тулгадаг.

 

Тэдний эдийн засгийн бодлогын тулгалтууд сүүлдээ буурай орнуудын баялгийг залгидаг бүхэл бүтэн механизм болж хувирчээ. Корпоратокраци өнөөдөр үндсэндээ хоёр чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Нэгд, баялгийг залгидаг өөрийн тогтолцоог хэвээр авч үлдэхийг хүсч байгаа. Хоёрт, үйл ажиллагааныхаа цар хүрээг улам боловсронгуй болгож байна. Үүндээ эдийн засгийн хамтын ажиллагааг халхавч болгож ашиглана.

 

Манайд үүнийхээ дагуу мөн ч олон янзын ажил зохион байгуулж дээ, хашрууд. Гэхдээ Иран, Панам зэрэг орнуудын дэргэд бол юу ч биш. 1970-аад оны дундуур эдийн засгийн алуур чид Иранд ёстой алж өгчээ. Үүнээс өмнө тэд Саудын Араб, Латин Америк, Индонез, Тегераны хооронд холхиж байсан юм. Иран бол газрын тосны нөөц ихтэй орон. Яг манай хүрэн нүүрс шиг нутгийнх нь бараг хаанаас нь ч хамаагүй ундарч байдаг аж. Алуурчид тэнд эхлээд Саудын Арабт хэрэгжүүлсэн шигээ эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл гэгчийг тулгасан юм. Үүнд нь тус улсын улс төрийн тогтворгүй байдлаас гадна хөрш орнуудтайгаа таарамжгүй харилцаа нь илүү ашигтай болжээ.

 

Америкийн тагнуулын төв газрын дэмжлэгтэйгээр Ираны Засгийн газрыг унагаж, төрийн тэргүүнээр Шейх Реза гарч ирсэн юм. Тэр уг нь иргэдийнхээ эрх ашгийн төлөө их зүйл санаачилж байв. Эдийн засгаа өөд татахын тулд “Цагаан хувьсгал” гэгчийг эхлүүлэв. Удалгүй Шейхийн нэр хүнд ч олон улсын тавцан дээр аажим аажмаар тодорч гарч ирэв. Гэвч Шейх Реза бүс нутгийнхаа хэмжээнд хамгийн хүчирхэг зэр зэвсэгтэй улс болно гэж зүүдлээ ч үгүй явсан байж магадгүй. Хөршүүдтэйгээ шөргөөцөлдөх Шейхийн сонирхол дээр дөрөөлсөн Америкийн эдийн засгийн алуурчид буюу “соёлтой зөвлөгч” нар нь цахилгаан эрчим хүчний хангамжийн томоохон төслүүдээс гадна “Мэйн” компаниараа дамжуулан Ираны зэвсэгт хүнийг хөгжүүлэхэд тусалж байсан юм. Үүнийх нь давуу чанар байсан л биз.

 

Хамгийн сонирхолтой нь Ираны уугуул иргэд буюу персүүд өөрийн эх орны элсэн цөлийг тэр чигээр нь хадгалж үлдэхийг хүсч байжээ. Тэдний төлөөлөл болох Ямин гэгч эр өөрийн дурсамждаа “Америкчууд манай оронд ирээд цөлийг усжуулж, цэцэг, мод хүртэл ургуулах том том төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь тун аймшигтай санагдаж байлаа. Шейх бол эзэн хаан шиг байхыг хүсдэг, туйлын шуналтай хүн. Үүнд нь зарим гадаад түншүүд талархдаг. Америкчууд ч энэ чанар дээр нь хөөрхөн тоглож чаддаг байсан” гэжээ. Иранд улс төрийн тэмцлийг хурцатгах нь Америкчуудад бас л ашигтай байлаа. Аятоллах Хомейни гэгч нь Иранчуудыг Шейхийн эсрэг босгоход мулла нарыг ашиглаж, лалын шашныг эрхэмлэсэн төр засгийг байгуулахын төлөө тэмцэлд босгов. Зэвсэгт бослогын үеэр Шейх эх орноо орхин зугтсан юм. Түүнд америкчууд тусалсныхаа шанд харин өөрийн олон иргэнээ 444 өдрийн турш Хомейны барьцаанд оруулж орхисон байлаа.

 

Ингээд Америкийн Ерөнхийлөгч зөвхөн үүний төлөө урьдаас бэлтгэж байсан мэт Иранд зэвсэг хэрэглэх “команд” өгчээ. Хэдийгээр энэ нь Америкийн Ерөнхийлөгч асан Картерийн нэр хүндийг дэлхийн тавцанд навсайтал унагасан ч гэсэн эцсийн дүнд баялагт эзэн суух наймааны “хожил”-ын гол нүүдэл болсон байв. Шейхийг Панамд орогнуулсан нь ч америкчуудын тэрхүү “хожил”-ын нүүдлийн л үргэлжлэл болжээ. Өөрөөр хэлбэл Ираны дотоодын үймээн, дайн бол олз хайсан эдийн засгийн алуурчдаас үүсэлтэй байлаа. Дэлхийн хүмүүс үүнийг хожим нь ойлгож эхэлжээ. Шейхийг дэмжиж байсан Америкийн эрх баригчид түүний унах үед аажмаар харилцаагаа тасалсан байв. Өөрийгөө Ираны хаадын хаан хэмээн өргөмжилсөн Шейх нь Панамыг орхиж Египетэд очоод нас барсан түүхтэй.

 

Америкийн эдийн засгийн алуурчдын гарт өртөж нас барсан Панамын Ерөнхийлөгч Торрихос ч мөн Шейхийнхтэй тун төстэй. Нэг үгээр хэлбэл Америкийн эрх ашиг Панамын сувгийг Ерөнхийлөгч Торрихосоос салгаж авахыг шаардсан бол Ираны нефтийн цооногууд нь Шейхийг Аятоллах Хомейни гэгч өөр нэг дарангуйлаг чаар солиход хүргэжээ. Колумб улс ч бас ялгаагүй. Вашингтон болон Уолл Стритийн хараанд өртсөн Саудын Араб, Иран, Панамын уйтай явдлууд тэнд мөн давтагдсан юм. Америкийн хувьд Колумб нь стратегийн чухал ач холбогдолтой газруудын нэг болж байлаа. Колумб нь кофе, банан, хөвөн даавуу, үнэт чулуу, кокаин зэрэг Америкийн зах зээлд эрэлт ихтэй бараа бүтээгдэхүүн элбэгтэй. Тиймээс Америкийн чухал зах зээл болжээ. Өнгөрсөн зууны дунд үеэс америкчууд тэнд янз бүрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх эрх олгож байв. Зээл тусламжийг хахаж цацтал олгож, том жижиг төслүүдийг Америкийн эдийн засгийн алуурчид тэнд өөрсдөө удирдсан юм. Ираны элсэн цөлд ажиллаж байсан Америкийн “Мэйн” корпораци Колумбын дэд бүтцийн төслүүдийг бариад авсан байлаа. Энэ үеэс эхлэн эдийн засгийн алуурчдын хэлэх дуртай үг нь “Америкийн банана улс” хэмээх нэр томъёо болов. Банана гэж жимс бий шүү дээ. Монголчууд гадил жимс гэдэг. Манайхан түүнийг амтархан иддэг. Колумб улс ийм жимс шиг санагдсан хэрэг, тэр алуурчдад.

 

Бас өөр нэг “банан улс” нь Эквадор болжээ. Корпоратокрациуд тэнд дээрхийн адил төсөл, хөтөлбөрүүдээ оруулсан юм. 1960-аад оноос эхлэн Амозоны эргээс газрын тос олборлох болсон нь тэдний хорхойг гозолзуулжээ. Тухайн үед корпоратокрациудын ашиг олох аятайхан “зэвсэг” нь авлига байв. Эквадорын эрх баригчид гэж ёстой найгүй авлигачид. Авлигад өртөөгүй том албан тушаалтан гэж тэнд бараг үгүй. Гэхдээ арай гайгүй нь Жейм Ролдос гэдэг нөхөр байсан юм. Багш, өмгөөлөг чийн мэргэжилтэй энэ эр үндсэрхэг үзэлтэй тул ядууст ихэд таалагдаж байв. Мөн байгалийн баялгаа ухаалгаар ашиглана гэж хашгирдаг болохоор иргэд түүнийг төрийн толгойд гаргахыг хүсч эхэлжээ.

 

Америкийн эрх баригчид өөрсдийн “цөөвөр чоно” буюу эдийн засгийн алуурчдаа тус улсад хэлний сургалт явуулах сайн дурын нийгэмлэгүүдээр дамжуулж байсан гэж хэлж бас болох юм. Индианчууд газрын тосныхоо төлөө амиа алдаж байлаа. Жейм Ролдос тэдний эрх ашгийг хамгаалан Ерөнхийлөгч болсон боловч газрын тосоо бүрэн хэмжээгээр эзэмшиж чадаагүй юм. Тэнд Америкийн компаниуд аль хэдийнээ ноёрхолоо тогтоож амжсан бөгөөд Эквадор нь одоо болтол тэдний өгсөн хувь хэмжээгээр л амьдралаа зохицуулж байна. Америк гаралтай эдийн засгийн алуурчдын дээрх орнуудад “тоглосон” тоглоомын талаар товч тоймлоход нэг иймэрхүү байгаа юм.

 

Манайд харин тэдний зах зухаас орж ирэхдээ эхний ээлжинд Канадын компаниудаар халхавч хийжээ. Орост төлөх их өрийн асуудал яригдаж байх үед тэднээс Фрийдланд гэгч нөхөр Монголд хөл тавьсан байлаа. Манай улсын улс төрийн нөхцөл байдал Арабынхныг бодвол хамаагүй дээр байсан юм. Гэхдээ л мөнгө санхүүгийн эрэлд хатсан улс төрийн намууд, улс төрчид маань Фрийдландад нэгийг бодогдуулсан нь гарцаагүй. Оросын их өрийг тэглэх нь эрх баригчдын нэр хүндийг өсгөх гол зүйл болж байлаа. Ядуу эдийн засаг, иргэдийн тарчиг амьдрал, улс төрийн хожоо, ер аль ч талаасаа харийнханд ашигтай хувилбаруудыг санал болгох боломж ихтэй байв. Ашигт малтмалын тухай хуулийг лоббидож чадвал манайхаас ганцхан Фрийдланд биш, ашиг олох биш өөр хэн ч ирсэн юм хүртэх аятай нөхцлүүд бэлэн зэлэн байж л байлаа. Улс төрчид нь Эквадорын авлигачдаас дутахгүй шуналтай тул гадаадаас ирсэн гайгүйхэн мөнгөтэй хэн ч гэсэн хөлжих шаанс өндөртэй. Тиймээс авлига нь гаднынханд Монголыг “банана улс”-аа болгох шилдэг арга болжээ. Оюу толгойн гэрээг Монголд ашиггүйгээр хийлгэж чадсан нь Фрийдланд болон түүний хамсаатнууд энэ аргаа маш сайн зохион байгуулсны үр дүн юм.

 

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэгддэг Нинж Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдыг Фрийдландаас авлига авсан гэж хардахын буруу юу байхав. Гэвч тэр ингэж хардаж, сайд нар харийнхнаас их хэмжээний авлига авсан байх магадлалтай хэмээн хэлснийхээ төлөө өнөөдөр ял эдлээд сууж байна. Түүнээс өөр хүмүүс яг ийм агуулгатай юм зөндөө л хэлсэн ч одоо наранд алхаж байгаа. Доктор С.Авирмэд гуай Оюу толгойн гэрээг луйврын гэрээ гэдгийг олонтоо нотолсон. Тэрбээр сайд Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх нарын гадаадынханд хэрхэн үйлчилж, Оюу толгойн гэрээний төслийг Америк, Канадуудын заавраар хийснийг баримт дурьдан ярьж байгаа. Нинжийн хувьд бас өөр хардлага байсан л байх, С.Зоригийг алсан хүмүүс гэх мэт. Гэхдээ тэр Оюу толгойн гэрээн дээр эдийн засгийн алуурчдын өгсөн гээд байгаа авлигыг бусдын адил хардаж, дарга нараа шүүмжилсэн шүү дээ.

 

Уг гэрээг өөрчлөхийг шаардсан 20 гишүүний зарим нь энэ гэрээг авлигаар хийгдсэн гэрээ гэдэг. Хэрвээ тэдний шаардлага биелэгдэхгүй бол иргэний хөдөлгөөнүүд тэмцэл босно гэх яриа ч бий. Эцсийн дүнд тэмцэл нь хэнд ашигтай тусахыг одоогоор таах аргагүй. Магадгүй, Америк, Канад, Англичууд энд дахиад өөр хөрзөөр тоглож хожоо гаргахыг эрмэлзэнэ. Дотоодын үймээн самуун болвол тэдний аль алинд ашигтай биз. Харин эндээс монголчууд хохирол амсаад хоцорч мэднэ. Ерөөсөө эдийн засгийн алуурчдын хийдэг ажил нь энэ юм чинь дээ.

 

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car