УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэг хэсэг цоо шинэ “Бенз S-500″ машинаа твиттер хуудаснаа гайхуулж твиттерчдийн атаархалыг багагүй хүргээд авсан билээ. Түүний авсан “Бенз-500″ тухайн үед үйлдвэрээсээ 86,400 ам.доллараар гардаг байсан. Харин зах зээл дээр 92,0 ам.доллараар буюу 156 сая төгрөгөөр зарагддаг гэж байгаа. Бенз S-65-MG загварын хувьд үйлдвэрээсээ 197 мянган ам.доллараар гарч, зах зээлд 297 мянган ам.доллараар борлогддог. Хатагтай гишүүн маань шинэхэн машиндаа их л сэтгэл хангалуун баахан магтаад авсан нь тийм ч удаагүй. Гэтэл түүний гайхуулаад байсан үнэтэй машин нь “Хөрөнгө орлогын мэдүүлэгт” багтах нь битгий хэл сураг нь ч байсангүй. Гишүүдийн дунд “Бенз Л.Эрдэнэчимэг″ хочтой, нөгөө гайхуулаад байсан үнэтэй машин нь гэнэт алга болсон нь бас л гайхмаар шүү. Хамгийн хачирхалтай инээд хүрмээр зүйл нь мань бүсгүй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ямар ч машингүй хэмээсэн байгаа юм даа. Энэхүү хөрөнгөө нууж хаасан мэдүүлэгт итгэх хүн хэр байх бол доо…
“Бенз” гишүүн маань “Монос”-ын харьяа компаниудаас 1.9 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг тэрбээр жилд ердөө л 480 сая төгрөг олдог. Нөхөр нь 23 сая төгрөгийн орлоготой бөгөөд тэднийх хоёр орон сууцтай. Дансандаа 55 сая төгрөг хадгалдаг гэж ХОМ дурджээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэдийн төлөөлөгч (April 22, 2015 6:28:14 pm )
ЗА БОЛЬ ИЙМ ХГДАЛ ХУУРМАГ МЭДЭЭ АВЧ ЦААС ЦАГ ЗАВАА ҮРДГЭЭ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА АТГ ГЭЖ ИЙМ ХУДАЛ ЗҮЙЛ БМТГИЙ ХИЙЖ БАЙ
-
Zochin (April 22, 2015 9:11:16 pm )
Za ene solitoi hudalch huurmag zaltai geed hamag yum ni burdsen muuhai hun be? Hamgiin gol ni hurunguu nuuh ni yamar hun bn gedeg ni haragdaj bn
-
zochin (April 23, 2015 8:15:22 pm )
ulsiin ih hurliin geshuun mashingui blaa yu hen ene d chin itgeh yum be tegwel ard tumneesee yaduu yum bna gej oilgoh yum bna tee kkkk estoi ene ni shig hudlaa yum haach bgui hudalch luiwarchid yaaj ichehgui……….
-
Anonymous (April 26, 2015 8:09:51 am )
zaa teneg xvh xurj baiga yum shig muusain baychud ard tvmnee bodhoo baijee muusain hujagin shesnvvd alandaa harj baigara muu yavhar sain vh gej medhvv
-
Anonymous (April 26, 2015 8:12:32 am )
zaa teneg xvh xurj baiga yum shig muusain baychud ard tvmnee bodhoo baijee muusain hujagin shesnvvd alandaa harj baigara muu yavhar sain vh gej medhvv ard tvmnee boddgvi muusai hvvhedvvd chin saihan baidag baih da olshig medehgvi bantan idej vzegvi
5 Comments