antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 4 comments

Wikimon: “Эмсийн хүрээлэн”байгуулахыг эрх мэдэлтнүүд хэзээ ч дэмжихгүй!

нийтлэсэн Admin

“Эмсийн хүрээлэн” сэдвийг Wikimon.mn сайт анх хөндсөнөөс хойш санал, сэтгэгдэл цөөнгүй ирэв. Эсэргүүцэгчид олон ч дэмжигчид нь түлхүү байлаа. Эрүүл мэндийн сайд ч дэмждэгээ илэрхийлсэн. Харин эрх мэдэлтнүүдийн дийлэнх дэмжихгүй байгаа юм. Тэр нь ч бас учиртай ажээ. Тэд эмс хүүхнүүдээр дутдаггүй учраас тэгэх нь мэдээж. Төр, засгийн томчууд, бизнесмэнүүд, нэр алдартай хүмүүс эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй болонгуутаа эхнэрээ сольдог моод дэлгэрснийг бид мэднэ.  Тэгдэггүй юм аа гэхэд  хэн нэгэн эмэгтэй буюу нууц амрагаа эхнэр, хүүхдээсээ далдуур ивээлдээ авч “энхрийлдэг” болохоор элдэв өвчин эмгэгээс айна гэх биш юундаа ч дэмжих билээ. Эхнэр, хүүхэддээ гардуулчихгүй л бол болох нь тэр шүү дээ. Тэд нуудгайнууддаа хотын төв, зуслан гээд л олны хөлөөс зайдуухан юм уу эс бөгөөс бөглүү бүсэд байр, машин авч өгчихөөд дуртай үедээ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдгээс тэр л дээ. Хувьдаа уурхайтай манай нэгэн нэрт бизнесмэн таван нууц амрагтаа бүгдэд нь байр авч өгөөд алтан торон дотор амьдруулж байгаа түүх бидний нүдний өмнө байж л байна.

Тиймээс элдэвт өртөж нэр төрөө сэвтээгээд яах билээ гэсэн атгаг бодлоосоо болоод эмсийн хүрээлэн гэх асуудлаас холуур тойрдог биз ээ. Бидний дэвшүүлсэн санаа эх орон, элэг нэгтнүүдээ гэсэн холч бодол тээж байгаа юм. “Эмсийн хүрээлэн” зөвхөн Оюутолгой, Тавантолгойн асуудал ч бус улс үндэстний хэмжээний “проблем” гэж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дуу алдан өгүүлж байсан билээ. Бид ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнээ 99 болгочихоод хэрхэн хоёр оронтой тоонд барих вэ гэхийн оронд хэзээ 100 хүрч гурван оронтой цифрт шилжих бол хэмээн тэсэн ядан хүлээдэг. Нэг халдварын ард 100 орчим далд хүн буй гэвэл хэдэн оронтой тоотой тэнцэхүйц аюул бидний дунд явааг төсөөлөхөд хэцүү биш л дээ. Хэрэв “Эмсийн хүрээлэн” байгуулаад албан ёсны газар болгож, зохион байгуулалтад оруулчихвал хэд хэдэн сайн талтай. Нэгд, ХДХВ/ДОХ болон бэлгийн замын бусад өвчин газар авахыг хязгаарлана. Олон улсын практик ч ийм байгаа билээ. Хоёрт, тэднийг ажлын байртай болгосноор хяналтад авахыг хэлсэн хэрэг. Гуравт, хүчин, танхайн хэргийг ч цөөрүүлэхэд дэм болно. Эрчүүд хүүхэн шуухан хоргоож өөрийгөө болон өрөөлийг зовоохгүй. Хэдэн төгрөгтэй байхад л болох нь тэр. Хүнээ бодсон бодлого гэж үүнийг л хэлэх биз.
Г.Мөнх (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 16, 2011 3:11:22 am )

    hen negen teneg ni uuniig demjvel tuunii ohin ur ni ter demjsen huuliin daguu tend ni ochood biye unelej suuhiig hen baig gehev!ooriinhoo hairtai ohidiin biye-g uneluulehiig husej baigaa olson mopngiig ni idej suuhiig husej baigaa ter sugentser hen yum bol???

  • Anonymous (December 21, 2011 2:54:35 pm )

    DEMJEEGUI NI DEEREE

  • Anonymous (January 01, 2012 8:10:38 pm )

    baiguulsan ni deeree. kasinog bas baiguulah heregtei

  • Anonymous (January 16, 2012 12:32:55 pm )

    hugjiltei oronuudad boldog l baih, ter n ashigtai ch baih, manaih shig erguu mahan boovon tolgoigoor duursen uls medehguiee sda gej!

antalya rent a car