УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишvvн Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун нар ээлжит мэдээллээ хийв. Харин Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт томилолтоор ажиллаж байгаа С.Ганбаатар гишvvн Улаанбаатарт хvрэлцэн ирээгvй байгаа тул байсангvй. Оюутолгойн гэрээг анхнаас нь тууштай эсэргvvцсээр өнөөдрийг хvрсэн бие даагчид энэ удаа аргагvй л ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишvvн С.Баярцогтыг хэлэх vггvй болгосон ноцтой vгс унагасан юм. Ялангуяа Оюутолгойгоос олж байгаа нийт ашгийн зургаан хувь нь зөвхөн удирдлагын зардал буюу Рио Тинтогийн хэдхэн дарга нарын цалин, шагнал урамшуулалд зарцуулагдаж байхад өөрийнхөө энэ их баялгаас Монгол Улс ердөө л тав хvрэхгvй хувийн татвар, хураамж авч байгаа нь vнэхээр туйлын хорлонтой. Монголчуудыг гурван vеэр нь тэжээх энэ их баялгаа Рио Тинтод сул хаяж өгч, асар их алдагдалтай гэрээ байгуулсан хамгийн энгийн дээрх жишээг дурдахдаа Ц.Даваасvрэн гишvvн дуугаа өндөрсгөж байсан. Vнэхээр дуугаа өндөрсгөх байтугай хор хохирол Оюутолгойгоос өдөр болгон урагшаа урссаар байхад УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгойн далд уурхайн асуудал vндсэндээ шийдэгдэж байгаа” гэж ярьж байгааг юу гэж ойлговол зохилтой.
Мэдээллийн дараа УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэнгээс дараах асуултад хариулт авсан юм.
-Таны хувьд УИХ-ын Төсвийн байнгын хороог толгойлж явсан, Оюутолгойн гэрээг анхнаас нь мэдэх хvний нэг. Оюутолгойн талаарх тоо баримт, мэдээлэлд итгэхэд хэцvv болоод байна. Танд бодитой мэдээлэл байна уу?
-Миний хэлэх дараах тоо баримт бол Сангийн яаманд Татварын ерөнхий газраас гаргаж өгсөн мэдээлэл учир бодитой тоо юм. Эхлээд Оюутолгойн 2014 оны гvйцэтгэлийн талаар хэдэн тоо баримт хэлье. Оюутолгой бол Монголын ард тvмний амьдралд мэдрэгдэхvйц нөлөөлөх, нэг ёсондоо дэлхийн хэмжээний том төсөл шvv дээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад “Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл. 2014 онд Оюутолгой 805,7 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байна. Vvнээс цэвэр зэс нь 189 мянган тонн. Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр зэсийн дундаж vнэ 6500 ам.доллар байсан. Энэ ханшаар тооцвол 1.2 тэрбум ам.доллар болж байгаа юм. Цэвэр алт 19.5 тонныг олборлосон тоо бий. Нэг килограмм алт өнгөрсөн онд 45000 ам.доллар байсан гэж тооцоход 880 сая ам.доллар болж байна. Нийлээд хоёр тэрбум ам.доллар. Нэг ам.доллар 1800 төгрөгтэй тэнцлээ гэж бас тооцъё. Ингэвэл 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Vvнээс татварт тооцсон дvн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 111 тэрбум төгрөг. Гэтэл Оюутолгойнхон удирдлагын зардалдаа vvнээс их мөнгө авдаг юм билээ.
-Оюутолгойн удирдлагын зардал гэж нөгөө зургаан хувийг хэлээд байна уу?
-Тийм. Рио Тинтогоос Оюутолгойн удирдлагын багт томилогдсон хэдхэн хvний цалин, шагнал, нааш цааш сvлжихдээ гаргасан нийт зардлыг л удирдлагын менежментийн зардал гэж тооцоод байгаа юм. Тэр зардалд Оюутолгойн нийт ашгийн зургаан хувь буюу Монгол Улс Оюутолгойгоос татвар, хураамж хэлбэрээр авч байгаа мөнгөнөөс илvv ихийг хэдхэн ноёд хуваагаад авч байгааг хэлээд байна. Тэд нар зургаан хувийг хувааж авдаг бол Монгол Улс тавхан хувийн татвар, хураамж авч байгаа. Энэ их баялгийнхаа 40-50 хувь биш бvр дөнгөж тавхан хувийг алдаг, оног олж авч байгаа нь дэндvv дээрмийн гэрээ болсныг харуулж байна.
-2014 онд Монгол Улс Оюутолгойгоос татвар хураамж хэлбэрээр яг хэдэн төгрөг төвлөрvvлж авсан юм бол?
-Нийт татварт тооцсон дvн нь 300 тэрбум төгрөг юм билээ. 300 тэрбум төгрөгийг ам.долларт шилжvvлвэл 166 сая ам.доллар болно. Энэ нь Оюутолгойн нийт борлуулалтаас олсон хоёр тэрбум ам.долларын дөнгөж 8.3 хувь нь болж байна. Энэ бол нийт татварт тооцож байгаа хувь нь шvv. Гэтэл 166 сая ам.долларынхаа 50 хувийг Рио Тинто өрөндөө буцаагаад авчихаж байна. Энэ нь яагаав нөгөө урьдчилгаа зээлний, мөн Монголын Засгийн газрын эзэмшдэг гээд байгаа 34 хувийнх нь өр зээл гэж байгаа юм. Ингээд Монголд хоёр тэрбум ам.доллараас тавхан хувь нь ч орж ирэхгvй байгаа.
-Тэгвэл 2015 онд энэ байдал дахиад л давтагдаад явах нь ээ дээ?
-С.Баяр, С.Баярцогт нарын байгуулсан энэ балагтай гэрээг засч, өөрчлөхгvй бол өнөөдрийнх шиг л Монголын баялаг урсаж, бидний аманд ч vгvй, хамарт ч vгvй хохироод л суугаад байна. Оюутолгойгоос энэ 2015 онд 800 мянган тонн зэс олборлохоос 200 мянган тонн нь цэвэр зэс байх юм билээ. Алт нь мөн л 19 орчим тонн байна гэсэн таамаглал байгаа. Vvнээс мөн л дээрх хэмжээний мөнгө олох бол нийт борлуулалтынхаа 4-5 хувийг л Монголд vлдээнэ. Энэ хэдхэн тооноос харахад л Оюутолгой Монголчуудад ямар ч ашиггvй байна. Ашгаа нэмэгдvvл гэж бид байнга ярьж, шаардаж байна. Vvнийг харилцан ашигтай болгож байж хоёр дахь шатны хэлэлцээрийг явуулах ёстой. Одоогийнх шиг 34 хувийг нь Монголын тал хариуцана гэвэл бид өр, зээлээ төлсөөр байтал 2030 он хvртэл ногдол ашиг гэж авахгvй. Энэ хэвээрээ яваад байвал Монголын говьд булаатай байгаа энэ их баялгийг далайн цаана байгаа хөрөнгө оруулагч нэртэй тонуулчид цөлмөөд дуусгана.
-Саяхан УИХ-ын дарга З.Энхболдыг байлцуулан “Эрдэнэт vйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК-ууд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын vсэг зурлаа. “Эрдэнэт” vйлдвэр өнөөдөр 100 мянган хvнтэй хотыг авч яваа бол Оюутолгой яваандаа 15 мянган хvнтэй тосгон байгуулах vvрэг хvлээж байх шиг байна. Энэ талаар танд юу бодогдож байна?
-Тэр санамж бичгийн талаар мэдээлэл аваагvй байна. Зvгээр Оюутолгойгоос хоёр дахин бага баялагтай Эрдэнэт vйлдвэр өнөөдөр 100 мянган хvнтэй хотын бvх асуудлыг шийдээд, улсын татварт Оюутолгойгоос их мөнгө төлөөд явж байгаа нь л маргашгvй vнэн. Эрдэнэт vйлдвэр өнгөрсөн онд 515 мянган тонн зэс vйлдвэрлэсэн. Энэ нь Оюутолгойн зэсний олборлолтын 63 хувьтай л тэнцэж байгаа юм. Нөгөөтэйгvvр Эрдэнэтийн зэс алтгvй. Гэтэл Эрдэнэт өнгөрсөн онд 432 тэрбум төгрөгийг Монголын эдийн засагт нийлvvлсэн. Ирэх жил 590 мянган тонн зэс экспортлоод эдийн засагт 448 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй байгаа. Товчхондоо Оюутолгойгоос хоёр дахин их хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагт хийж байна. С.Баярцогт нар Оюутолгойг дагаж vйлдвэрлэл хөгжиж, хvмvvс гутал, хувцас зэргийг худалдан авч байна гэдэг. Тэгвэл “Эрдэнэт” 100 мянган хvнтэй хотыг чирч явж байхад Оюутолгой өнөөдөр 10 мянган хvнтэй сумыг авч явж чадахгvй байгаа. Өнөөдөр Рио Тинтогийн хэдхэн ноёд нь сэндвичин байшинд шигдчихээд Монгол ажилчдыг гэр баазад л шавааралдуулаад байгаа. Тэд ерөөсөө ингэж байгаад л Оюутолгойн бvх баялгийг ухаж, сэндийлж аваад Монголын говийг vхмэл, ангамал нvх болгоод арилж өгөх төлөвлөгөөтэй гэдэг нь өнөөдрийнх нь vйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна. Монголчууд бид баялгийн эзэд мөртлөө Оюутолгойгоос хусам нь л ногдож, өрөм, сvv нь гадагшаа урсаж, гадныхныг л хагартал баяжуулж байгаа нь нууц биш.
-Ерөнхий сайд “Хоёр толгойгоо хөдөлгөж байж Монгол Улс урагшилна” гэснээр удахгvй Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх гэж байна. УИХ-ын дарга “Оюутолгойн далд уурхайн асуудал vндсэндээ шийдэгдэж байгаа” гэсэн. Та тэдний дээрх мэдэгдлийг юу гэж дvгнэж байна?
-Оюутолгойн хоёр дахь санхvvжилтын асуудал өнөөдөр хамгийн их анхаарал татаж байна. Ерөнхий сайд Оюутолгойг хөдөлгөнө гэж яриад байгаа. Гэтэл Оюутолгой чинь явж байгаа төсөл шvv дээ. Хамгийн гол нь бидний хvлээсэн, тэдний яриад байсан vр дvн гарахгvй байгаад асуудал байгаа юм. УИХ-ын Төсвийн байнгын хороог ахалж байсан хvний хувьд одоо бол Оюутолгойн гэрээ, С.Баярцогт хоёр амьдралын vнэнд гvйцэгдсэн гэдгийг л харж байна. Тухайн vед vр дvн гараагvй учраас бид урьдчилж ашигтай төсөл биш гэж хэлсээр байсан ч хэн нь ч тоож сонсоогvй. Хэдийгээр энэ том төсөл, цаашаа явах ёстой, өнөөдрийн Эрдэнэтийн чирж яваа ачааг хоёр дахин хуваалцах ёстой байсан боловч харамсалтай нь, тийм vр дvн гарсангvй. Бидэнд ямар ч ашиггvй, туйлын хохиролтой гэрээ болсон.
-Сvvлийн vед vvсээд байгаа нөхцөл байдалд дvгнэлт хийвэл “Тавантолгойг шулуухан “Энержи ресурс”-д өгчихье. Тэд нар л учрыг нь олоод цааш нь аваад яваг” гэсэн байр суурьтай улстөрчид нэмэгдэж байх шиг. Энэ талаар УИХ дахь бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?
-Тавантолгойг ямар ч ашиггvй ажиллаад байгаа юм шиг, энэ нэг лайг “Энержи ресурс”-д нvдэн балай, чихэн дvлий өгчихөөд азаа vзье ч гэх юм уу, улайм цайм “Энержи ресурс”-ыг лоббидож байгаа улстөрчдын дуу хоолой чангарч байгаа нь vнэн. Гэтэл vнэн хэрэг дээрээ Тавантолгой дампуурах хэмжээнд, ямар ч vр ашиггvй, алдагдалтай ажиллаад байгаа юм байхгvй. Өнгөрсөн 2014 онд л гэхэд 5.8 сая тонн нvvрс урагш нь гаргасан. Энэ нь Монгол Улсаас БНХАУ-руу экспортлосон 14 сая тонн нvvрсний 40 хувь нь шvv дээ. Тавантолгойн нvvрсний экспортоос 200 гаруй сая ам. доллар улсын төсөвт төвлөрсөн. Vvнээс гадна “Чалко”-гоос зээлсэн өрийг төлөөд л яваа хэрнээ 30 тэрбумын ашигтай ажилласан газар шvv дээ, Тавантолгой чинь. Магадгvй сурсан зангаараа “Ашиггvй, алдагдалтай ажилладаг” гэж тал талаас нь дайрч байгаад “Энержи ресурс”-д найр тавиад өгөх дайралт эхэлсэн байхыг vгvйсгэхгvй.
УИХ дахь бие даагчдын зөвлөл “Эрдэнэс Тавантолгой”-г хэвээр нь ажиллуулж, ард иргэдийн 51 хувийг өнөөдрийн бvтцээр нь цааш явуулах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Харин борлуулалтын гэрээг нь “Шинхуа Энержи” ч юмуу, “Сумитомо”-д хариуцуулаад явж болох юм гэж дvгнэж байгаа. Тавантолгойд Монголын ард тvмний эзэмшиж байгаа 51 хувийг ямар ч тохиолдолд, юугаар ч сольж, зарж vрж болохгvй гэдэг дээрээ бид хойшид ч хатуу зогсоно. Нөгөөтэйгvvр иргэдийн 51 хувь байгаа гэсэн ч өнөөдөр зөвхөн лиценз эзэмшиж байгаа нь нөгөө 51 хувь маань мөнгөн vнэлгээгээрээ “0” болчихоод байгаа юм. Тэгэхээр vнэлгээ нь байхын тулд заавал баялгийнхаа эзэн нь байх ёстой.
-Хэдийгээр бие даагчид байнга ярьж, шvvмжилсээр байгаа ч Оюутолгойн гэрээг сайжруулах ямар ч боломжгvй болчихсон юм бишvv. УИХ-ын дарга “Далд уурхайн асуудал vндсэндээ шийдэгдсэн” гэж байгаа нь хоёр дахь шатны хэлэлцээрт тун удахгvй гарын vсэг зурахад бэлэн болсныг нотлосон хэрэг гэж ойлгогдож байна?
-Тийм байж яагаад ч таарахгvй. Эхний гэрээгээ сайжруулж, Монголын ард тvмэнд жаахан ч гэсэн хаялгатай болгож байж, хоёр дахь шатны санхvvжилтийг ярих ёстой. Жишээлбэл өнгөрсөн онд 3.6 их наядын борлуулалт хийчихсэн хэрнээ Монголд 300-хан тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилснаас талыг нь Засгийн газрын 34 хувийн өр зээлд суутгаад авчихсан. Хоёр тэрбум ам. долларын борлуулалт хийчихээд 166-хан сая ам. доллар Монголын талд татвар хэлбэрээр өгч байгаа нь vнэхээр биднийг муухай доромжилж байгаа хэрэг шvv.
С.Баярцогт УИХ-ын чуулган дээр “Оюутолгойн татварыг бууруулаагvй, тогтворжуулсан” гэж нэг удаа ярьсан. Найман төрлийн татварыг тогтворжуулсан юм билээ. Гэтэл vнэн хэрэгтээ Оюутолгойн гэрээ батлагдахаас хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмалын хууль, Аж ахуйн нэгжийн татварын хуулиудад өөрчлөлт оруулаад Рио Тинтод туйлын ашигтай болгочихсон юм шvv дээ. Жишээлбэл Оюутолгойн гэрээ батлагдахаас 41-хэн хоногийн өмнө Аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулж, Рио Тинтод өнөөдрийн ихээхэн давуу байдлыг олгочихоод өөрсдөө хоосон сууцгааж байна.
Эх сурвалж:
Эх сурвалж: www.morningnews.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 22, 2015 8:46:18 am )
Ta nar odoo bolioch dee. Dandaa populizm shantaaj hiij haraar budaj yavah yum. Yumiig sainaar harj uragsh ni hodolgo l doo. Ard tumnii ner barisan novshnuud
-
Ард (April 22, 2015 11:02:07 am )
Урагшаа хөдлөх бүрдээ монголд эрсдэлтэй байгааг ойлгосон юмуу та нөгөө Баярцогтын 20 мянган хувьсагчаар уу? Эдийн засгийн анхны боловсрол гэдэг чинь хий сэтгэлийн хөөрөл улс төрөөс ондоо шүү?
-
-
Taтгар (April 22, 2015 8:48:00 am )
Даваасурэн улсын тосвийг балласан хун шуудээ. Нуурс, оюу толгой гэсээр байгаад гишуун болсон одоо бас тэгэх тактик барьж байх шиг байна. Тууний увайгуй занг болон болорчулуунтай шужирч хогийн зуйл хийцгээж буйг чинь ард тумэн мэдэж байгаа. Одоо битгий горьд!
-
zuv yarihgeed bgaa yum shig (April 22, 2015 9:16:34 am )
Davka ard tumnii tarhiig 2016 ond turd garahiin tuld tarhi bitii ugaagaad bai. ashig ur 2 hoorondoo yamar hamaaralgui ee uruu tuluud 30 terbumiin ashig olson ch geh shig. Yostoi ediin zasgiin medleggui esvel ingesgeed yarihad ard tumen nariin uchriig oilgohgui gej doromjlood baina uu.
-
ard tumen (April 22, 2015 9:21:19 am )
setgegdel bichsen ene 2 hun yu yariad bgaa usan tolgoitnuud ve? tsaasan deer ch unen chanar ni haragdaad amidral deer ch haragdaad baihad yun populizm geed balairaad baidag dunkhuu durakuud ve? zovhon onoo margaash l bolj baival busad ni hamaagui yu,ulaan tsagaan gadnii luivarchid deerem tonuul hiigeed baihad Bayar,Bayartsogt nar ulsaasaa urvaj chonotoi niilsen geriin tejeever nohoi shig aashilj baihad ta nar ard tumen ingej bolohgui.HATUU ANHAARUULJ BAINA!!!!! urvagchdiig hatuu tseerluuleh yostoi. mongol uls baihgui bolohod oirhon baina.Gants mundag sain lider garaad irdgui yum baih daa.burhan mini .
-
Монгол (April 22, 2015 9:42:07 am )
Үнэнийг нь хэлсэнд боож үхлээ юу луйварчдаа. үнэнд гүйцэгдээд ирэхээрээ амь нь тэнцээд ирж байгаа нь энэ дээ. энэ бол популизм биш. Эх орноо гэсэн болгоныг популист болгочихдог АН-ын луйварчдын бас нэгэн ээлжит шалгарсан арга мэх нь юмуу даа
-
зочин (April 22, 2015 9:49:57 am )
ер нь анхнаасаа яагаад Ашигт малтмалын хуулийг Монголд ашиггүй байдлаар баталсан юм
-
zochin (April 22, 2015 10:19:12 am )
davaasuren zuvhun songuulid zoriulj ard tumend taalagdah gej hden toogoor hunii tolgoi erguulehee odoo bolio chinii tenderees idsen uusan chini barimt notolgootoigo bgaa shuu eh oronch durtei hun muutai adgiin shaar mni
-
zochin (April 22, 2015 10:51:58 am )
Unen ug helsen ba
-
Мон (April 22, 2015 10:53:14 am )
Даваасүрэн баталсан хууль биш олонхоороо хүч түрэн баталсан хууль С.Баяр,С.Баярцогт ,Уул уурхайн сайд асан Зориг нарын балаг С.Баяр их хурлаар оруулалгүй ерөнхий сайдын хэмжээнд гарын үсэг зурж гэрээгээ баталсаншүүдээ хэд хоногын дараа хаяагаа манаж буруу юм хийснээсээ бултаж эмнэлэгт очихгүй бол үхлээ хатлаа гээд өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд гадаадын иргэншил хүсээд алга болсон нь гарцаагүй үнэн. Юмыг мэдэж байж нийтлэх хэрэгтэй сэтгэлий хөөрлөөр хүнийг харааж ерөөж байхаар мэддэг юм бол баримт нотолгоогын нийтлэх ёстой шүүдээ? Хэн ч баримт нотолгоо байгаа гэж хэлж чадна.Харин эх орноо идэх хоолны чинь мөнгийг гадаад дотоодын луйварчидаас авах гэсэн хүн юу нь буруу байнаа? Энэ боож үхэх гээд байгаа улсууд юунд сандраад байгаа юм болоо?
-
Ард (April 22, 2015 10:57:25 am )
Өөрөө ямар байна тэр л хэмжээнд хүнийг хардаг юмдаа тэгэхлээр Zochin та бүр адгийн шаар байх энэ бол хараал биш өөрийн чинь хэлсэн үг шүү?
-
Ард түмэн (April 22, 2015 11:21:43 am )
С. Баяр, Баярцогт, Зоригт та 3-г бурхан удахгүй шийтгэх байлгүй дээ. Та 3 хагартлаа баяжаад үхэхдээ адилхан л хоосон буцна шүү дээ. Баримт нь гараад ирсэн байхад та нар худлаа өмөөрч, элдэв долоон юм бичээд яахав дээ. Үнэнийг хэлсэн хүмүүст юунд боож үхэх гээд худлаа өмөөрөөд байгаан. Өмөөрч худлаа хаацайлаад байгаа та нарын ухаан чинь хүрэхгүй байна. Наад нотлогоонуудаа дахин дахин давтан унш мэдэв үү!!!!!!
-
Ардууд (April 22, 2015 11:23:41 am )
С. Баяр, Баярцогт, Зоригт та 3-г бурхан удахгүй шийтгэх байлгүй дээ. Та 3 хагартлаа баяжаад үхэхдээ адилхан л хоосон буцна шүү дээ. Баримт нь гараад ирсэн байхад та нар худлаа өмөөрч, элдэв долоон юм бичээд яахав дээ. Үнэнийг хэлсэн хүмүүст юунд боож үхэх гээд худлаа өмөөрөөд байгаан. Өмөөрч худлаа хаацайлаад байгаа та нарын ухаан чинь хүрэхгүй байна. Наад нотлогоонуудаа дахин дахин давтан унш мэдэв үү!!!!!!
-
өвгөн (April 22, 2015 11:40:53 am )
Ta nar unenees aij uhlee yu a. Iim il bolson bhad ard tumen min arai l huurhiilulttei bna da, archaagui ard tumnii tur, ard tumnuuruu toglodog l bhgui yu
-
Anonymous (April 22, 2015 12:41:55 pm )
Даваасүрэн үндэслэлтэй ярьжээ
-
Сар (April 22, 2015 12:50:49 pm )
Баярцогт хорин мянган хувьсагчийн хариуцлагыг хулээнэ биз дээ монголын уул уурхайг Самарч гадныхны емне шившиг болгож Байна даа офшорыг нь ч гэсэн шаллгах хэрэгтэй хариуцлагатай байж монголын уул уурхай сэр гэнэ гадныхан худалч хумуустэй зууралдаад байхыг Улаан хусэхгуй шуу дээ
-
Зочин (April 22, 2015 1:19:08 pm )
Өнгөрсөн онд борлуулалтын орлого нь 3,6 их наяд төгрөг байдаг юм байж. Зарцуулалтаа хасаад цэвэр ашиг нь хэд байсан юм бол доо? Миний хувьд хамгийн гол нь нэгж бүтээгдхүүн /Жишээ нь: 1тн зэс олборлох өртөг, 1 кг алт олборлох өртөг г.м/-ий өртөг ямар байгааг бас гаргаж тавибал илүү ойлгомжтой болох юм.Уг нь “Ил”-ээр ашиглаж байгаа үед зардал багатай байх ёстой. Энэ талаар бидэнд мэдээлэл өгчихвөл……?
-
zochin (April 22, 2015 1:37:33 pm )
ene gereeg odoo khuchingui bolgokh kheregtei shuu dee ter khariutslaga aldsan khumuust arga khemjee abaa dald uurkhaig bitgii yabuul ekhleed ene il uurkhaig kharaj bj daraagiin gereeg khii
-
Сар (April 22, 2015 1:46:34 pm )
Ашиггуй гэрээ хийсэн хумуусийг дэмжиж байгаа хумуус сонин Байна монголдоо ашигтай гэрээ хийж байж Улс ард тумэн хегжине шуу дээ эснийгээ ермиийг жилиийн ард иргэдийнхээ татварын менгеер телж байгаа шуу Баярцогтын хийсэн гэрээгээр нь хариуцлага хулээлгэх хэрэгтэй
-
Шарнууд овогт (April 22, 2015 2:02:52 pm )
Оюу толгой Эрдэнэтээс 2 дахин их нөөцтэй эрдэнэтийг бодвол зэсээ дагаад алт мөнгөний нөөцтэй тэгтэл Эрдэнэт 100 мянган хүнтэй хот босгож тэжээж улсын төсөвт Оюу толгойгоос хэд дахин илүү орлого оруулж байхад Оюу толгой 15 мянган хүнтэй гэр хороолол үүсгэжЭрдэнэтээс хэд дахин бага татвар төлж энэ нь Оюу толгойн захирлуудын жилийн төсөвөөс 15-16% бага мөнгө өөрөөр хэлбэл Оюутолгойн орлогын 5%-тай тэнцэх мөнгө төлсөн болж байна.Энэ гэрээг хийсэн С.Баяр,С.Баярцогт Уул уурхайн сайд асан Зоригт хориг тавиагүй ерөнхийлөгч С.Элбэгдорж эдгээрийн аялдан дагагч нар төрийн гэсгээл хүлээх ёстой.
-
зочин (April 22, 2015 2:43:39 pm )
Хаа очиж Хөвсгөлийн залуу Даваасүрэн эх орныхоо төлөө гэсэн чин эрмэлзэлтэй гэдэг нь олон удаагийн ярилцлага,хариултаас харагдаж байна аа ,ийм нялцгай бус хатуу байр суурьтай шудрага үнэний төлөө дуу болж яваа залуучуудыгаа төрийн түшээ болгууштай,Даваасүрэн ТА төрийн гурван өндөрлөгийн аль нэгэн албан тушаалд тэнцэх хүн шиг харагдах юм,тэнцэж чадах уу?,зоригтойхон энэ вейб сайтаар дамжуулаж хариулаж чадах уу? санаа зоволтгүй.хэрэв чаддаг аа харуулж чадаж байгаа бол цаашдын чинь алтан шаргал зам өлзийтэй байх биздээ
-
sainaa (April 22, 2015 2:49:58 pm )
Улс орноо худалдаж идэж байгаа энэ нөхдүүдийг чинь бид нар л сольж өөрчлөх ёстой хүмүүс шүүдээ. Зүгээр нэг хоорондоо хэрэлдээд байх зүйл биш үүнийг зогсоох нь бидний гарт байна энэ бол 2016 оны сонгууль шүү
-
irgen (April 22, 2015 3:10:37 pm )
bie daagch gej nen ch toohgui nuhuduud bna
-
zochin (April 22, 2015 3:16:59 pm )
Mongold ashiggui bol ene gereeg tsutslah heregtei. Hoich ued mini uldeg. Ted bidnees uhaantai geree hiij Mongoloo hugjuuleh ch yum bil uu?
-
buurai (April 22, 2015 6:16:01 pm )
har uhaanaar helbel ideh honio gadnii huneer garguulaad ter hundee nehii turag mahiig ni uguud uuruu tsuvdai tolgoi shiiriig ni avna gesentee adil geree bolson , tsaad nuhur ni honio gargahdaa door ni huldaas devssen mun hunii hutga zeeleer hergelsen tuslah 1 neg huneer huliig ni bariulsan ich zardal garlaa geed tsuvdai tolgoi 2n nemj avaad bidend zuvhun shiiriig ni ugnuu gedegtei adil bolood bna
-
zochin (April 22, 2015 6:53:13 pm )
onoodriin ene mongolchuudiin hohirogch bolson yvdald ,ul uurhai hogjoogui, gadniin ih mongiig yaj tatan oruulj hariltcan ashigtai baih turshlagagui g n BAYR, BAYRTOGT ZORIGT GANSUH nar avilgalaar shiidsen ii l gor shuudee.har afrik l geed baidag udahgui sonoson mongol bolno biz..ter tcagt BAYR shig gadaadad amdraad AVILGACHID oldohgui tiim zurag haragdaad l bnadaa.
-
oog (April 22, 2015 7:06:53 pm )
компьютерийн ард суучхаад цэцэрхцгээгээд байдаг нь хашаандаа гүйж оронгуутаа эргээд хуцдаг нохой шиг л юмдаа. Та нар үр дүнгүй ингэж хуцацгааж байхын оронд гудманд гараад цагаан хоолой бариад жагсаач. үзэл бодлоо зоригтой илэрхийлээч. Хэн нь ч чадахгүй л дээ та нар.
-
dd (April 23, 2015 5:40:30 am )
ene vnen
-
-
Ачу (April 23, 2015 2:55:10 am )
Баримтан дээр тулгуурлаад одооны үнэн байдлыг л ярьсан байх шиг.Зарим хүмүүсийн сэтгэл санаагаа бичсэн байдлыг хархад гадныхан хөндийлөөд авч л байг чамд маньд ямар хамаа байнаа?!гэсэн байр сууртай бололтой.Олсон ашиг оноогдсон хувийг нь жишээд үзэх ухаангүй болхоор юм бичээд хэрэггүйл болуу!!Хэрвээ эсэргүүцэж дотоодын дайснуудыг дэмжих маягаар ингэж бичиж байгаа бол аль болох хурдан чөтгөрлүүгээ тонилоорой!!! Новшнууд минь тархи чинь өтсөн байна гэмээр.Эрдэнэт хот хамаг юмаараа гоё газар үүн шиг хоёр хот байгуулах хэмжээний баялагтай гэж хэлээд байна.Монголчуудаа бид эвтэй байж үнэн байдлыг маш хурдан түгээж байхгүй бол Монгол хэлээр гуравхан сая хүн ярьж байгаа гэдгээ хатуу санаж явах ёстойшүү!
-
dd (April 23, 2015 5:39:08 am )
Odoo bollooEne hulgaichuudiig ustgaya.Zebseglen bosie.Teriin ergelt xiie.Ene ter zasag luibarchdiin ter zasag mongol tumen bidniix bish
-
AAB (April 23, 2015 8:19:54 am )
TOOGIIN N BICHSEN ZUIL TODORXOI BAIDGIIN MAA MALNUUDAA UNENEES YAJ ZUGTAX GEED BAIGAA YM MALNUUDAA
-
зочин (April 23, 2015 12:03:43 pm )
Би Даваасүрэнгийн яриад байгаа зүйлийг дэмждэг хүний нэг.Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй, үхэр унасан хүнд нохой дургүй гэдэг үг бий дээ.Даваасүрэн эх орныхоо төлөө, газар шорооныхоо төлөө тэмцэж яваа тэмцэгч хүний нэг.Даваасүрэн юуны төлөө тэмцэж явсныг хожмын түүх харуулна гэж итгэж явдаг.Газар шороогоо, эх орны баялагаа хэдхэн ногооны төлөө худалдсан Баяр, Баярцогт, Зоригт нар эх орноосоо урвагчид шүү дээ.1975 онд ашиглалтанд орж, одоо хүртэл Монголын ард түмнийг тэжээж байгаа Эрднэтийн үйлдвэрийг харах хэрэгтэй.Социализмын үеийн удирдагчид агуу хүмүүс байсан нь харагдаж байна.Үнэн үг хэлсэн хүнийг хараан зүхэх шаардлагүй.Гэрээг холион бантан болгож байгаа, хоосон попилизм болгож байгаа хүмүүстэйгээ тэмцээч.Ашиггүй гэрээнүүдээ эргэн харж залруулах хэрэгтэй.
-
zochin (April 23, 2015 5:10:40 pm )
oorsdod ni denduu oilgomjtoi tailbarlaad baihad zoriud guivuulj bicheed baigaa ulsuud sanaatai l tegej baihgui yu.Ulsad maani yu irev ard tumend yu naaldav yu ch baihgui ..todorhoi baihad yagaad uneniig heleed baigaa ulsuudiin esreg yum yriad bicheed baidag bnaa.geree ugaasaa buruu hiigdchihsen baigaa ni bidend ur dungeeree medrgedeed baigaa yum bishuu dee…..zov yrij zov yum heleed baigaa hunee demjitsgeeye.Bugdeeree zov taldaa negdeed evtei nairtai amidarstgaay l daa tegeh uu…..
33 Comments