antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2015 9 comments

Эхний ээлжид 500 мянгаас доош цалинтай иргэдийнхийг нэмнэ

нийтлэсэн Admin

mongoЭнэ оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгаж, Цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Тэгвэл ирэх сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дүнд ярилцаж байгаа аж. Тодруулбал, Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран энэ асуудлыг ярьж байгаа юм. Одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй талаар Хөдөлмөрийн яамнаас мэдээлэв. Хэрэв энэ асуудал шийдэгдсэн нөхцөлд төрийн албан хаагчийн дундаж цалин 630 мянган төгрөгт хүрэх боломжтой гэнэ. Эхний ээлжид 500 мянган төгрөгөөс доош цалинтай төрийн албан хаагчид үүнд хамрагдах юм. Ингэхдээ Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарт хамаарагддаг албан хаагчдын цалинг нэг ижил мөнгөн дүнгээр нэмэхээр төлөвлөжээ. Мөн Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэх хэлэлцээр өрнөж байгаа гэнэ.

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • өөцуөцу (April 21, 2015 12:58:04 pm )

    нэг л их бүгдийг адлихан тэнцүү байлгах гээд … ингээд л хуучин соц нийгэм рүүгээ гулсаад байх юм даа, соц систем чинь өөрөө өөрийгөө аваад явах чадваргүй гэдэг нь өнгөрсөн 70 жилийн туршлага бидэнд хэлээд байгаа шүү дээ.

  • зочин (April 21, 2015 1:47:10 pm )

    заавал 500000-аас доош гэхгүйгээр бүгдэд нь нэмэх хэрэгтэй. Цалин нэмсэн сургаар юмны үнэ дагаад л өснө. Одоо авч байгаа цалин юундаа ч хүрэхгүй байгаа үед юмны үнэ дахин өсвөл амьдрал улам л дордож дундаж амьдралтай гэсэн хүмүүс ядуучуудын эгнээнд шилжих байх даа

  • нараа (April 21, 2015 1:58:07 pm )

    бүгдийг нэмэх хэрэгтэй .их цалинтай гээд мэргэжлийн олон жил ажилласан хүмүүс хохирох ёсгүй шүү дээ.????

  • энгийн ард (April 21, 2015 6:03:27 pm )

    юмны үнийг тогтворжуулах тал дээр ажил зохиох хэрэгтэй бна ингэж байж цалингийн нэмэгдэл мэдрэгдэнэ

  • bat (April 22, 2015 9:40:24 am )

    nemeh gej bga bol bugdiig tsug nemeh heregtei tsalin nemeh surgaar ymnii vne nemegdeed tsalin nemeegui heseg n hohirno bizde deer n tsalingiin zeeltei humuus ih bga shtei

  • zocin (April 23, 2015 8:51:46 am )

    toriin zahirgaaniihan hezee yum boldoo hamgiin ih hun ajiilladag bizdee tag bh yum esbel darga nartai arai jisheegui bizdee helj ogooch

  • Зочин (April 26, 2015 9:06:33 am )

    үнэ тогтворжих хандлага гарч байсан юм. гэтэл мөнгөгүй гэдэг төр цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гээд улайрч эхлэдэг нь нэмсэн нэрээр иргэдийн мөнгийг хурдан хурааж авах л арга шүү. нэгэнт үнийг хязгаарлах хүсэлгүй төртэй учир цалингийн нэмэлт бол хүний сэтгэл түр тайвшруулах замаар шуллагаа нэмэх арга гэдэг нь тодорхой болж иргэд ойлгож эхлэж байна хэрэв цалин тэтгэврийг 10% хассан бол юмны үнэ 20% буурах байсан юм биш биз.

  • Anonymous (May 07, 2015 12:27:03 pm )

    хийх ёстой зүйлээ цаг хугацаанд нь хийж байя

  • зочин (May 20, 2015 10:13:39 am )

    цалин нэмэгдлээ, юмны үнэ нэмэгдлээ ялгаа алга.

antalya rent a car