Хаана ч тэр, аль ч цагт шүүгчдийн оролцоонд тулгуурлаагүй шүүхийн шинэтгэл гэж ертөнцөд үгүй. Монгол дахь шүүхийн шинэтгэл ч дээрх жишгээр амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй нь дамжиггүй юм. Шинэтгэлийг нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц зарчим-замналтай, ёс зүйн өндөр төлөвшилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн лидер манлайлан хэрэгжүүлснээр нийгмийн сэтгэл зүйд хуучныг шинээр солих хүсэл-хүлээлтийг төрүүлдэг зүй тогтолтой. Эрх зүйчдийн мэргэжлийн мөрөөдөл, иргэдийн шударга ёсны бахархал нь шүүгч гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Учир нь тэд л шинэтгэл хийх хүсэл-хүлээлтийг ёс зүйн төлөвшил, нэр хүндээрээ бүтээдэг юм. Шүүгчдийн нэр хүндээр бүтсэн тэрхүү нийгмийн сэтгэл зүй бол шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх эхний бөгөөд эцсийн жор нь байх учиртай.
Гэтэл УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын зарим гишүүний асуултад “… шүүхийн шинэтгэлийг хийх болсон нэг гол шалтгаан нь шүүхийн нэр хүнд унасантай холбоотой. …Шүүхэд итгэх олон түмний итгэл доод түвшиндээ хүрлээ.” гэж хариулж суух юм. Н.Лүндэндоржийн энэхүү хариултыг Монголын Шүүгчдийн холбоо болчимгүй, хариуцлагагүй, албан тушаалтны хувьд үүргээ ухамсарлаагүй, ёс зүйгүй мэдэгдэл гэж үзэж эрс буруушааж байна. ШЕЗ-ийн дарга нь намын “мөрийн хөтөлбөр”-төө захирагддаг улс төрийн албан тушаалтан биш гэдгийг Н.Лүндэндорж Танд анхааруулъя.
ШЕЗ-д Үндсэн хуулиар ногдуулсан үндсэн үүргийн нэг нь шүүгчийн хараат бус байдлыг хангах явдал. Шүүгчийн хараат бус байдлын нэг гол баталгаа нь шударга ёсны хэмжүүр болсон шүүх, шүүгчийн нэр хүнд мөн. ШЕЗ энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байна гэдэгт бид дүн тавих цаг нь болсон. Н.Лүндэндоржийн удирдаж байгаа асар том бүтэц, бүрэлдэхүүнтэй энэ байгууллагад шүүгчийн хараат бус байдлыг хангах зохион байгуулалтын алба үгүйлэгдэж байна. Шүүх, шүүгчийн нэр хүндийг хараат бус байдлыг нь хангах замаар хадгалах үндсэн үүрэг бүхий байгууллага нь шүүхийн нэр хүндийг “унасан байсан” гэж үнэлэх эрхгүй бөгөөд үүрэггүй юм.
Дэлхийн хаана ч, шүүхээр шийдвэрлэгдсэн аль ч маргаанд хэргийн оролцогчдын нэг тал шүүхийн шийдвэрийг буруутгах явдал түгээмэл ажиглагддаг. Учир нь шүүх хэргийн оролцогч хоёр талд бус харин хуульд захирагдаж ажилласнаараа үргэлжид хэргийн оролцогч нөгөө талын өмнө буруутан болдог. Угтаа бол шүүгчийн хэрэглэж буй хууль нь “парламентын бүтээгдэхүүн” бөгөөд хууль тогтоогчийн хувилбараар тухайн маргаанд хууль зүйн үнэлэлт өгдөг билээ. Энд хэрэг, маргааны эцсийн хариуг хэн өгч байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Парламент дахь улс төрчид тодорхой намын мөрийн хөтөлбөр, ашиг сонирхол, амлалтаа хуульд “шингээх” санаархал мөнхөд оршдог бөгөөд ашиг сонирхол, амлалтынх нь эсрэг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нэг тал дээр улс төрчид, намууд нэмэгддэг. Улс төрчдөд шүүхийн нэр хүндийг унагаах түмэн шалтгааны нэг нь үүнд оршиж, түүнийгээ шударга ёсны баатар мэт хэвлэлээр сурталддаг. Үүн дээр ШЕЗ-ийн дарга нэмэгдэх шиг боллоо. Бодит байдал ийм л байна.
Монголын Шүүгчдийн холбоо ТББ бол гишүүддээ үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалах нийтлэг хүсэл зорилгын төлөө байгуулагдсан, энэ зорилгын дагуу ч ажилласаар ирсэн. Тиймээс үндсэн зорилгоо хэрэгжүүлж Монголын шүүгчдийн нэр хүнд, тэдний эрх ашгийг хамгаалж, ШЕЗ-ийн даргыг дахин ийм ёс зүйгүй, болчимгүй үйлдэл, мэдэгдэл хийж, шүүх, шүүгчдийн нэр хүндийг унагаахгүй байхыг албан ёсоор анхааруулж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ
-
Уншигч (April 21, 2015 12:08:19 pm )
Энийгээ тэр Дэлгэртээ л хэл. Би өөр хүн шүү.
-
BI (April 21, 2015 12:14:42 pm )
Lundendorj n harin ch zuv medeelel ugsun gej haraad bna,,,,,,Ene Shuuhed bas l nuguu almairsan buleg humusiin tsugluulga bdg bololtoi
-
Хутгуурыг ялла (April 21, 2015 12:39:42 pm )
Шүүхийн нэр хүнд Лүндэндоржийн сонгож, Элбэгдоржийн томилсон, ер нь бол АН-ын хамааралтай, тэдний хараат болсон, цаашилбал наад захын суурь мэдлэггүй, ур чадваргүй хүмүүсээс /уул нь шүүгч нэртэй юм/ болсон. Тэд нь хэргээ хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй, зарим нь өөрийн өмгөөлөгч нөхрөөсөө утсаар асууж байсан тухай хэргийн оролцогчийнх нь гомдол ШЕЗ-д өөрт нь очсон гэх мэдээлэл байдаг. Ийм хүмүүс нь авилгал авахаас буцахгүй ёс зүйтэй, шүүх гэдэг байгууллагад ажиллаж байгаагаа ч гадарлахгүй тэнэг амьтад байдаг юм билээ. Лүндэндорж өөрийнхөө сонгосон хүмүүсээс болж шүүхийн нэр хүндийг унгаснаа мэдэхгүй байна. Тэгэхээр тэр хариуцлагыг үүрэх ёстой. Нямдорж гуай түүний талаар үнэнийг хэлсэн дээ.
-
амардай (April 21, 2015 12:46:19 pm )
Шүүгчдийн холбоо нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөсөө хамаагүй дээр ажилладаг. Шүүгч нарынхаа эрхийг хамгаалах гэж оролддог нь ШЕЗ нь биш Шүүгчдийн холбоо нь байж чаддаг. Энэ бүхний гол санаачлагч нь Батцэрэн шүүгч, Цогт шүүгч нар шүү. Тэд монголын шилдэг шүүгч нар байж чаддаг
-
иргэн (April 21, 2015 2:17:49 pm )
Батцэрэн шүүгч үнэхээр шудрага юм билээ.
-
зочин (April 21, 2015 2:46:17 pm )
Шүүхийн шинэтгэлийг хийх гэж байгаа хүмүүсийг гоочлооод эхэллээ. Харин шүүх тэр тусмаа УДШ=ийн ерөнхий шүүгч Зоригт гэдэг чөдөр тушааг яалтай билээ. Түүнийг хардаггүй хэлж чаддаггүй шүүгчийн холбоо бас байнаадаа
-
Bat (April 21, 2015 9:53:27 pm )
Batt serene medehgui yum tsagt shuugch jinhene shudarga shuugch shuugch
-
Bat (April 21, 2015 9:54:18 pm )
Tsagt shuugch jinhene shuugch mon
-
nn (April 22, 2015 8:32:14 pm )
Tsogt shuugch hamgiin shudarga shuugch gedgiig bugd mednee.
-
bi (April 22, 2015 8:35:07 pm )
Shugch nar bugd Tsogt shuugch shig mergeshsen, mergejliin undur es zuitei baidag ch boloosoi. Olon huraldaand orsonii huvid hellee.
10 Comments