Засгийн газар Лхагва гаригийн хуралдаанаараа Оюутолгой ХК-ийн асуудлыг хаалттай хэлэлцэж, хувь нийлvvлэгч талтай “Эвлэрлийн гэрээ” байгуулахаар болсныг улаанбаатарчууд Ховдоос мэдэв. Энэ тухай баруун аймгуудад томилолтоор ажиллаж яваа УИХ-ын гишvvн С.Ганбаатар бvхнээс тvрvvнд мэдээд, Засгийн газрын шийдвэрийг эсэргvvцэн мэдэгдэл хийсэн юм. Єчигдєр салбарынхаа ажил байдлын талаар хэвлэл, олон нийтэд мэдээлэл єгсєн Зам, тээврийн сайд Н.Тємєрхvv Оюутолгойн асуудлыг шийдсэн гэж мэдэгдсэн боловч, яг ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ярихаас татгалзсан юм. Эрхэм гишvvн С.Ганбаатарын мэдэгдэлдээ дурдсанаар бол Засгийн газар Оюутолгой ХК-ийн татварын єрийг хэрэгсэхгvй болгож, буулт хийсэн байж болзошгvй байна. Єєрєєр хэлбэл, татварыг тэглэх нєхцлєєр Оюутолгойн хувь нийлvvлэгчтэй “Эвлэрлийн гэрээ” байгуулахыг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гvйцэтгэх захирал Б.Бямбасайханд зєвшєєрчээ. Vvнийг тодруулахаар бид тус компаний Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Солонгод хандсан юм.
“УИХ-ын гишvvн С.Ганбаатарын мэдэгдлээс болж олон нийтийн дунд шуугиан vvссэн тул тус компаний холбогдох хvмvvс хэвлэлийн бага хурал хийнэ” гэж тэр хэлсэн боловч тєдєлгvй больсон байв. Албан мэдээ тvгээнэ гэсэн нь мєн л сураг алдрав.
“Эвлэрлийн” гэж ихээхэн ноцтойгоор тодорхойлсон гэрээ бичиг байгуулах хvртлээ vгтрээд байгаа Засгийн газар болон Оюутолгой ХК-ийн хоорондох vл ойлголцол чухам ямар цадигтайг товчхон сануулъя. Татварын Ерєнхий газраас тус компанид тогтоосон 130 сая ам.долларын акт, анхны ТЭЗV-гээр батласан зардлыг 2.0 тэрбум ам.доллараар хэтрvvлсэн зэргийг 2013 оны хоёрдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцсэнээр асуудал анхлан боссон. Чуулганд Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж биечлэн сууж, асуулт асуун ярилцаж, Ерєнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хєгжлийн болон Уул уурхайн сайд Н.Батбаяр, Д.Ганхуяг, “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн захирал Ц.Сэдвээнчиг нар хариулсан. Анхны хєрєнгє оруулалт єнгєрсєн хугацаанд 4 тэрбум 425 сая ам.доллар байхаар тусгасан байтал 2012 оны гvйцэтгэлээр зардлын хэмжээ 6 тэрбум 467 сая доллар болж, 47 хувиар єссєн байлаа. Тухайн оны 12 дугаар сарын 31-ны байдлаар дээрх нийт зардлын 2.0 тэрбум нь Монгол Улсад ноогдож, хvv нь 705 сая ам.доллар хvрсэн тооцоо гарсан юм. Хэдийгээр зардал хэтэрсэн ч гэлээ компаний гvйцэтгэх удирдлага менежментийн тєлбєрийг 3.0 хувиар тооцон авсаар ирсэн, цаашид энэ тєлбєрийг 6.0 хувь болгох тохироотой, мєн зардал цаашид ч нэмэгдэхтэй холбоотойгоор анхны хєрєнгє оруулалт нєхєгдєх хугацаа хойшилж, 2019 онд нєхєхєєр байснаа 2033 он болсон, Оюутолгойн нэрээр Рио Тинто нэмж 6.0 тэрбум ам.доллар босгоод, тухайн vеийг хvртэл оруулсан 4.0 тэрбум доллараа тvvнээс суутган авч, 2.0 тэрбумыг нь тєсєлд оруулах санал тавьсан зэрэг олон асуудал давхар давхар боссон. Айвенхоу майнз компанид анх Оюутолгойн ордын лицензийг шилжvvлэхдээ BHP компаний авч vлдсэн 2.0 хувь, хилийн цаана, хятадын нутагт Рио Тинтогийн барьж байгаа баяжмалын агуулах гэх мэтийн далд юмс ч ил болж байлаа. Оюутолгой ордын эргэн тойрны бvх газруудын лицензийг эзэмшиж байсан Entrйe Gold компани, тvvний хувь оролцоотой холбоотой будлиан ч vvссэн. Энэ бvхнийг УИХ-ын чуулганаар удтал ярилцсаны эцэст Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Засгийн газарт 5 бvлэг, 15 асуудлаар чиглэл єгсєн юм.
Засгийн газарт чиглэл єгч байхдаа Ерєнхийлєгчийн онцолж байсан бас нэг асуудал бол єєрийнх нь томъёолсноор “дэлхий нийтийн тєєрєгдєл” байсан юм. Монгол Улс л хууль тогтоомж, гэрээгээ хэлэлцээгээ зєрчєєд байгаа юм шиг ойлголт олон улсад тарж байгаа явдалд анхаарал хандуулахыг тэр УИХ, Засгийн газарт сануулсан. Энэ нээлттэй нэгдсэн чуулганы дараахан Оюутолгойн хєрєнгє оруулагчид Hugo North ордыг ашиглах ТЭЗV-ийг 2014 он хvртэл хойшлуулсан юм. Дэлхийн хэвлэлvvд vvнийг “улстєрийн шалтгаантай” хэмээн тайлбарлаж байв. Тухайн vеийн Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайд нар хамтарсан тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулан Оюутолгой ХК-тай хэлэлцээ хийж эхэлсэн. Ажлын хэсэгт Засгийн газраас Ерєнхийлєгчийн чиглэлvvд болон бусад асуудлуудыг хамруулсан 22 асуудлаар тохиролцох даалгавар єгсєн бєгєєд хэлэлцээний ширээнд хєрєнгє оруулагчид найман асуудал дэлгэсэн юм. Єєрєєр хэлбэл, хэлэлцээгээр нийт 30 асуудал хэлэлцсэн гэсэн vг. Компанийн ТУЗ-д шинээр томилогдсон Монголын талын гишvvдийн оролцоотой ажлын хэсэг Лондонг зорьж, Рио Тинто компаний удирдлагуудтай уулзаад ирэхдээ асуудлуудынхаа 15-ыг шийдчихээд ирсэн. Vлдсэнийг Улаанбаатарт vргэлжvvлэн хэлэлцсэн боловч дорвитой шийдэлд хvрээгvй. Мєн оны долдугаар сард Рио Тинто Оюутолгойн далд уурхайн ажлыг албан ёсоор зогсоож, 1700 ажилтнаа цомхотгосон бєгєєд vvнээс хойш жил гаруйн дараа буюу 2014 оны 9 дvгээр сард Монгол Улсын Татварын маргаан таслах зєвлєл 130 сая ам.долларын татварын актыг нь 30 саяынх болгож шийдсэн юм.
Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээрх зэсийн vнэ унаж, Хятадын эдийн засаг удаашран, манай улсад орох гадаадын шууд хєрєнгє оруулалт 70 гаруй хувиар буурлаа. 2013, 2014 онуудын улсын тєсвийн орлого тэрбум тэрбумаар тасрав. Шинэчлэлийн Засгийн газар ч унав. Асар хvндрэлтэй эдийн засгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хvлээн авсан юм. Тийм ч учраас нэн тэргvvний зорилт нь мега тєслvvдийг хєдєлгєж, хєрєнгє оруулалт татах замаар эдийн засгийн удаашралыг сааруулах явдал байлаа.
Vvнийгээ ч Ерєнхий сайд ил тодорхой хэлж, олон нийтээс vvрэн утасны мессежээр санал аван, Тавантолгой, Оюутолгойн ажлуудыг хамгийн тvрvvнд шvvрсэн.
Хаврын чуулганы ємнєх єдєр Ерєнхий сайд “том тєслvvдийнхээ гацааг гаргаж чадлаа” хэмээн мэдэгдсэн ч Оюутолгойн асуудлыг хэрхэн шийдэж буйгаа нууцлаад єнгєрсєн. Тэр “нууц” нь “Эвлэрлийн гэрээ” гэх хувилбар болох нь єчигдєр олон нийтэд тодорхой боллоо. Лав татварын єрийг “єршєєх”-єєр болж байх шиг. Єєр чухам ямар ямар асуудлыг уг гэрээгээр хэрхэн тохиролцохоор “Эрдэнэс Монгол”-ын гvйцэтгэх захирал Б.Бямбасайханд эрх олгосон нь тодорхойгvй хэвээр vлдлээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 20, 2015 8:00:31 pm )
oyu tolgoigoos huvtsaa avi 1072
1 Comment