antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 8 comments

Байрны мөнгө хийж ирнэ гээд явсан

нийтлэсэн Admin

Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн ахмадуудын уулзалтад оролцоод явж байсан өндөр настан Б.Цэвэлмаа гуайтай таарлаа. Уул нь бид хоёр нэг нутаг усны улс л даа. Тэгээд л нутгархаж хэдэн үг солсон юм. Тэрээр “Байз гэм чи наашаа суу. Хаана юу хийж байна. Цаадуул чинь сайн уу. Эгч нь яахав охин зээтэйгээ гурвуулаа л байж байна гэж яриагаа эхлэв.

Тэрээр цааш нь хүргэн Солонгос яваад дөрвөн жил болж байна. Сураг тасарсан. Байх нь байгаа л юм билээ. Би юуг нь мэдэх вэ дээ. Тэр хүн зүгээ буруулсан хэрэг байх аа. Манай энэ охин яах гэж байгаа хүн юм бүү мэд. Анх өвгөн бид хоёрын маажиж малтаж олсон байрыг зарж үрээд байрны мөнгө хийж ирнэ гээд явсан хүн одоо сурагч үгүй, мөнгө ч үгүй болсон.

Нэг муу охин нь үгүйлэхээ ч болив бололтой гэж ярьснаас үүдэн энэ нийтлэлийг бичихэд хүрэв. Хичнээн залуучууд энэ хүн шиг байрны мөнгө хийж ирнэ гээд ар гэрээ хулхидсан болоо. Цөөхөн байгаасай билээ. Монгол хүнд нинжин сэтгэл гэж нэг юм байдаг даа.

Гадныхныг хулхидаж болдог юм гэхэд бүлтэлзээд үдэж хоцорсон үрээ хуурна гэж бодохоор сэтгэл эмзэглэхэд хүрэх юм.

Манайхны гадагшаа явж хөдөлмөрлөж ирсэн хүмүүс мөнгөний үнэ цэнийг ухаарч юм юмтай болсон. Солонгост ажиллагсад байрны үнэ өсгөсөн гэх яриа ч бий. Монголчуудаас өөр иргэд нь орон сууцтай болох гэж насан туршдаа мөрөөддөг улс орон байдаг ч юм уу бүү мэд.

Хэдхэн зуу мянган өрх гэр бүлээ амьдрах байртай болгочихож чаддаггүй монголын төр залуусаа мөнгө хийлгэх гэж гадагш нь цөлж авлигадаа идэгдсээр байх бололтой.

Бид өөрсдийгөө цөөхөн гэж боддог ч өнөөдөр монголчууд дэлхийгээр нэг тарчихаж. Харийн оронд сурч хөдөлмөрлөж ах дүү ар гэрээ тэтгэж яваа олон зуун залуучууд бий. Тэд эргэж ирээд эх орондоо ихийг бүтээнэ гэсэн эрмэлзэлтэй явна. Гаднаас оюуны хөрөнгө оруулж ирэхээр явж байгаа нь Монгол Улсын хөгжлийн үндэс болно бизээ.

Тухайн орондоо дасан зохицож чадахын дээр ямар ч ажлыг сурч хийж чаддаг нь гайхшруулдаг гэдэг. Хаа холын Шинэ Зиланд, Африкийн бүгд найрамдах улсад гэхэд ажиллаж амьдарч сууна. Манай нэг яруу найрагч “жижигхэн эх орон гэж байдаггүй, иргэнээ эх орон нь голдоггүй юм” гэж бичсэн нь бий.

Хүний нутагт зовж жаргаж явсан ч эх орон үгүйлэгддэг гэдэг тэр бизээ. Манайхан яахаараа гэр орон хань нөхөр, үр хүүхдээ орхин гадаадад ажиллахаар яваад байна вэ. Эх орон нь голоогүй хэрнээ аз жаргал дутаасан хэрэг үү.

Нисэх буудал дээр үдүүлж байгаа залуу ханьдаа “найз нь их мөнгө хийгээд байр машины мөнгөтөй болоод ирнэ, хүүдээ аав нь гоё тоглоом авч явуулна” гэх үнэн худлыг мэдэхгүй сайхан үгээр гэрийхнийгээ аргадан Солонгосыг зорьж байна. Хорин жилийн өмнөөс эхэлсэн энэ дүр зураг одоо ч үргэлжилсээр.

Энэ онд БНСУ-д явж ажил хийхээр 9980 хүн бүртгүүлжээ. Өнгөрсөн зууны буурангуй нийгэмд олон хүүхэдтэй айл заримыг нь тэжээж чадахгүй болохоор боломжийн айлын бараа харуулчихдаг байсан шиг юм болж байна. Албан ёсны хууль дүрмийн дагуу гэрээ хэлэлцээрээр явуулж байгаа нь дэвшил боловч харийн орон яаж эх орон шиг нь хандах билээ дээ.

Солонгос улс өөрийн нутаг дээр давуу эрхтэй. Одоо хэр нь манай улс зөвхөн зуучлалын үүрэг хүлээсэн хэвээрээ. Жилийн жилд энэ хэмжээний залуучуудаа явуулаад байх болж байна уу. Манай төрийн түшээд Солонгост айлчилж ирчихээд нэг их гавьяа байгуулсан юм шиг “ажиллах хүч гаргахаар ярьсан” гэж сайрхдаг.

Энэ нь ард иргэдээ их юм бүтээгээд ирсэн гэж гайхуулах юм биш л дээ. Монголчуудаа хүний нутагт цаг наргүй боолын хөдөлмөр эрхлүүлэх гэж байгаагаа ойлгодоггүй. Манай төр засаг иргэддээ яаж ахиухан цалинтай ажил хийлгэх вэ гэхийн оронд Солонгост хар ажил хийлгэхээр явуулах гэж хамаг мөнгийг нь шавхана.

Бүртгэлд 30 мянга, хэлний шалгалтад 25 мянга, эрүүл мэндийн үзлэгт 45 мянган төгрөг хурааж хэдэн сараар шар махыг нь хатааж байна. Хэзээ явахаа мэдэхгүй. Ингэж манайхан эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн сайхан залуусаа харийн орны хөгжлийг нэмэгдүүлэх ажлын хүч болгон явуулж байгаа нь хэр зүйд нийцэж байгаа юм болдоо.

Иргэдээ 20 жил зүтгүүлж байгаа энэ арга барилаасаа салах цаг болсон баймаар. Эхний үед байр хамаг хөрөнгөө зарж байж их мөнгөний төлөө нэг хэсэг нь зүтгэсэн. Нэг хэсгийг нь хань ижил үр хүүхдээс нь салгасан. Эх орондоо эрэлттэй ажлын байр гаргаж бүхий л нөхцөлийг нь ханган ажиллуулахыг өнөөдрийн цаг үе шаардаж байна.

Бид гадагшаа явж байгаагаа тоолоод байдаг буцаж ирж байгааг нь бүртгэдэг баймаар. Нэг олзуурхууштай юм нь Америкт хараар ажиллаж байгаа монголчууд эх орноо зорих болжээ. Зарим нь ганц хоёр жил болчихоод нутаг буцнаа гэж байна. Харин эх орон нь сурч мэдэж ирсэн иргэнээ хүлээж авч ашиглах л үлдээд байна.

Өөдөөс нь хийх ажил байхгүй л гэнэ дээ. Сүүлийн үед Солонгосоос бусад оронд ажиллах биш сурах гэж зорьдог болсон байна. Байрны мөнгө хийх биш барьцтайхан юм сурч мэдэхийг бодох болсных бизээ.

Н.Лхагва
Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 05, 2011 11:28:26 am )

    tiimshdee ihenh erchuud mongo olno gej ehner ur huuhdee hoosruulj hayaj yavchaad ochood arhidaj zavhairch l yavdag yum bileeshdee. huuhnuudee er nohruudee gadagsh ni buu yavuul. hajuudaa bailgaj hoosonch gesen eleg buten az jargaltai tsugtaa amidar. tehegui bol gadaadad garsan nohorgui nohortoo hayagdsan esen busiin sadar avgai huuhnuud nohriig chini uruu tatna shuu

  • Anonymous (October 05, 2011 11:58:28 am )

    Манай 1000zahia c o m интернет дэлгuuр маань 3 сарын баталгаа бuх бараандаа өгж эхэллээ! Мөн шинэ бараа ирсэн байгаа. DELL -ийн i3 процессортой нөтбuuк 606 доллар, Toshiba -ийн i3 процессортой нөтбuuк 705,000 төг, SONY -ийн i3 processor, 15 inch, 4GB RAM, 500GB Hard -тай нөтбuuк 1,055,000 төг, мөн эмэгтэй хuмuuст илuu тохиромжтой байх ягаан, улаан өнгөтэй 14 инч -ийн DELL , i3 процессортой нөтбuuк 766,000 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа. Бuгд зуун хувь оригиналь. Бuгд uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ. 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

  • Anonymous (October 05, 2011 12:38:23 pm )

    xaragdaach de
    deer bol erchvvdiig l muulsan bhiin tiim yum ch bj l bga bh
    tegeed zovj olson heden tsaashaa ehnertee yabuulsan chin ehner ni end oor hvntei bolchihson olson mongiig ni vreed irhed ni jiremsen suuj bga xvvxnvvdiin tuhai bas bicheechdee
    xvnii amidralaa gej

  • Anonymous (October 05, 2011 2:32:10 pm )

    yu hudlaa bicheed bgan,yag butsaj irj haragdaach.buur irehguigeer tsagaach bolohiig husej oroldoj bga zaluus zondoo bna.gants neg irsen n butehguie geed butsaad l yavtsgaaj bna.hen er n ene aimshgiin hogiin orond chin amidrahiig husdiin…..

  • Anonymous (October 05, 2011 2:38:13 pm )

    ta nar neeree butsaad irseniig n yavsantai n haritsuulaad toolooroi,gaihana shuu.odoo hamag bolovsroltoi,gadaadiin tom tom ih deed surguuli togsson zaluus bugd uldej bga,buur ar geriinhenee avaad burmoson tendee suurishij bna,ur huuhduud n mgl helee martaad osch bna.ted nariin buruu bish,yadiin bi ch bas ur huuhdee sn shan l amidruulj bval teden shig shiidne.ene hulgaich luivarchin avilgachid duursen orond chin amidrah yostoi yumuu…ene baidlaaraa mgl sonoj bga 10 ornii negd oroh n argagui shd.

  • Anonymous (October 05, 2011 3:51:57 pm )

    bie holduul setgel holdonoo gej ene de hezeech bitgii gadagshaa yaw endee ger horoololdoo ch gesen eruul enkh azjargaltai bj bsan ni deershde zaluus het goy saihan tosoololtoi yawaad ochood shal oor yortontstoi tulgaradag bhda chawaas hunii nutag bol huniil nutag shude….

  • Anonymous (October 05, 2011 3:53:22 pm )

    mongoliig mongolchuud oorsdoo sonooj bnadaaaaaaaaaaaaaaaaaaaaa…………….

  • Anonymous (October 05, 2011 6:57:45 pm )

    haa gazar haraar ajilahad hetsuu bolj baigaa.mongol ulsiin tur zasgiihan zaluu ireedui bolson zaluusaa ajiliin bairtai bolgoj amidraliin batalgaag hangah bolson shuu.

antalya rent a car