МХЕГ-ын фэйсбүүк хаягаар хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаар нэгэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ. Энэ сарын 10-ны өдөр “Оргил супермаркет”-аас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн энэ сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсныг худалдан авагч ийнхүү мэдээлсэн юм.
Тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн бөгөөд, цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил дутагдлаа хүлээж, цаашид бүтээгдэхүүнд тавигдах дотоодын хяналтаа сайжруулахаар болжээ. Компанийн буруутай үйлдэлд холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацаа гэдэг нь хүнсний түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн огноо юм. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ хаяг, шошгололтод анхаарч, хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажилласнаар иргэд эрүүл, чанартай, найдвартай бүтээгдэхүүн хэрэглэхэд чухал нөлөөтэй.
Холбоотой мэдээ
-
иргэн (April 18, 2015 8:36:40 pm )
үндэсний үйлдвэрийн хийсэн талх нарын боовноос хордож мажийнх нь гайгүй байхаа зззззгадаадаас орж ирж байгаа ув улаан нов ногоон шав шар янз бүрийн өнгөтэй компот резнин чихир жимиснүүд консеров бэлэн гоймон за тэгээд урд хөршөөс орж ирсэн хүнсий бүтээгдхүүнүүд л эрүүл мэндэд аюул учируулдаг биз дээ манай мхег ынхан барьж авхад ойрхон хүлцэнгүй болохоор нь боорцог хийдэг хэдэн эмэгтэйчүүдээ гоочлох юмаа
-
Амарбат (April 19, 2015 12:44:17 pm )
Ийм зүйл таардаг. Бараа түгээж яваа хүн нь дэлгүүрийн гадаа ирээд үйлдвэрлэсэн хугацаагаа тавьж байхыг харсан шүү. Орос чанар гэсан гурил зарж байгаа хүмүүс үүнийгээ болих хэрэгтэй.
2 Comments