antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2015 1 comment

Улаанбурхан өвчин туссан 246 хүн эмчлэгдэж байна

нийтлэсэн Admin

emus2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчин:

4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1404 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Одоо ХӨСҮТ-д нийт 246 хүн эмчлэгдэж байгаагаас 41 өвчтөн шинээр хэвтэж, 41 хүн эмчлэгдэн гарч, 70 өвчтөний биеийн байдал хүндэвтэр үүнээс 14 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

alt

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээ: 

4 дүгээр сарын 8-аас 14-нд нийт 1792 хүн хандсан ба 63,4% нь эрэгтэйчүүд, 25,3%-ийг 0-15 насны хүүхэд эзэлж, 9,3% нь хэвтэн эмчлэгдэж, 9.5% нь согтуугаар осолд өртжээ. 37,9% нь уналт, 17.9% нь хүчирхийлэл, 12.8% нь зам тээврийн осолд өртжээ.

Эх сурвалж: ГССҮТ

Мал, амьтны галзуу өвчин: 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Зүүнбаян-Улаан, Булган аймгийн Баян-Агт, Орхон, Төв Эрдэнэсант сумдад нийт 7 амьтан (үхэр, үнэг, адуу) галзуу өвчнөөр өвчилж, тухайн газруудад хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ:

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 64,6%, цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж 27,1%-ийг тус тус эзэлж байгаа нь сүүлийн 5 жилийн дундажаас өндөр үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

4 дүгээр сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704хүн (41.4%) нас барсан байна. 4дүгээр сарын 08-аас хойш нийт 37 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол, Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • хххх (April 18, 2015 12:49:28 pm )

    хотын төвөөс халдвартын эмнэлгийг гаргах хэрэгтэй Ажлын ачаалал багатай энэ эмнэлгийн сул орон тоо байрны асуудлыг шийдвэрлэж энэ том барилгад хүүхдийн эмнэлэг оруулах хэрэгтэй Хүүхдийн эмнэлэгт өрөө байтугай хэвтэх шал ч олдохгүй байхад халдвартын эмнэлгэд эмч бүр тал шиг өрөөтэй өчнөөн сул өрөөнүүд байж байгааг эрүүл мэндийн яамны түшмэд анхаарч ажлаа зөв шуурхай явуулах хэрэгтэй баймаарсан Сандал ширээтэйгээ зууралдаж цаас эрээчсэн болж татвар төлөгчдийн мөнгийг зүгээр залгиж байна Хаяа нэг хурал зөвөллөгөөн хийснээ том ажил хийсэн мэт эндүүрч цагийг ямарч үр дүнгүй өнгөрөөж байна Төсөл тендер нэрээр иддэг хариуцлага сахилаггүй гар хардаг байдлаа хэзээ сайжруулах юм бэ Шинэ сайд ажлаа аваад багагүй хугацаа өнгөрөөд байхад дорвитой хийсэн бүтээсэн юм алга

antalya rent a car