Үндсэн хуулийн цэцээс тойргийн шүүхийн системийг өөрчлөх шийдвэрийг гаргасан. Харин ШЕЗ-өөс шүүхүүдээс судалгаа авахад тойргийн системийг өөрчлөхгүй байхыг дэмжсэн байгаа юм. Үүнээс болж хаа хаанаа янз бүрийн л асуудал гарч ирж, ард түмэн ч мэтгэлцэх дээрээ тулж байна. Тиймээс ШЕЗ-өөс тойргийн системийг тэр чигт нь өөрчлөхгүйгээр шинэ шүүх байгуулах тухай саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.
Хамгийн гол нь тойргийн систем Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаад байгаа. Тиймээс ШЕЗ-өөс шийдвэрт дурьдсан үндэслэлүүдийг буюу шүүхийн бүтэц зохион байгуулалтын ажлыг дахин харж, шүүх байгуулах тухай хуулийн төслийг санал солилцохоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт санал хүргүүлсэн нь энэ юм. Засгийн газрын саналыг авсны дараа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийнхаа дагуу УИХ-д өргөн барих бүрэн эрхтэй билээ.
Хууль зүйн хуучин сайд Х.Тэмүүжин тойргийн шүүхийн системийг байгуулах нь хамгийн зөв сонголт гэсээр ёсоор болгосон. Гэвч түүний хийсэн энэхүү шинэчлэлийг шинэ сайд Д.Дорлигжав дахин баллуурдаж шүүхийн шинэчлэл хийхээр болсон. Гагцхүү энэ шинэчлэл, өөрчлөлтийн дунд төсвийн мөнгө туршилтын туулай болсоор байгаа нь харамсалтай.
Тойргийн шүүх байгуулахад багагүй төсөв зарцуулсаныг хүн бүр мэдэж байгаа.Өөрөөр хэлбэл, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд шинэ тойргийн системээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд багагүй мөнгө зарцуулсан байдаг. Тэгвэл шинэ шүүх байгуулах асуудалд ч их хэмжээний мөнгөн дүн яригдаж байгааг нуух юун.
Бүр тодруулбал, нэг жилийн хугацаанд шүүгч томилолтоор ажиллахад ойролцоогоор 180-аад сая төгрөгний нэмэлт зардал гарахаар байгаа аж. Үүнийг одоо байгаа төсвийн хэмжээнд зохицуулаад шийдэж болох юм гэж үзэж байгааг ШЕЗ-өөс онцоллоо. Түүнээс гадна шүүгчдийн тоо нэмэгдэх учир ойролцоогоор жилдээ 3 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал гарахаар тооцоо гарч байгаа гэнэ.
Одоогийн байдлаар 2, 3 шүүхийг нийлүүлж давж заалдах шатны иргэний болон эрүүгийн шүүхийг байгуулаад байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний 10, эрүүгийн 10 давж заалдах шатны шүүх байна. Мөн 2,3 шүүхийг нийлүүлэн нэгдүгээр шүүх, хоёрдугаар шүүх гэж нэрлэсэн. Энэ нь Үндсэн хуулинд нийцэхгүй, тодруулбал, иргэдийг шүүхээс холдуулж, шүүх иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шийдвэр гарсан учраас үүнийг болиулахаар болжээ. Харин шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, шүүх аймаг бүрт хуралдаанаа явуулдаг болохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, тойргийн системээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нийлүүлэн нэг давж заалдах шатны шүүх байгуулж, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд хуралдаанд оролцохын тулд Хэнтий рүү явдаг байсныг болиулж, иргэд биш шүүгчид нь өөрсдөө аймаг аймагт очиж хуралдаан хийдэг болгохоор зохицуулахаар саналаа хүргүүлжээ. Хэрэв энэ шинэлчлэлийг УИХ-аар баталвал ирэх долдугаар сарын 1-нээс шинэ бүтцээрээ ажиллаад эхлэх нь ээ.
Анх тойргийн системээр шүүхийн үйл ажиллагааг явуулж эхлэхэд сайн, муу янз бүрийн хэл ам бий болж байсан. Нэг хэсэг нь тойргийн системээр шүүх хурал явуулж байгаа нь эмх замбараагүй, иргэдэд чирэгдэл учруулсан зүйл гэж бухимдаж байхад нөгөө хэсэг нь ингэснээр харин ч сайн үр дагавартай гэж байсан. Өөрөөр хэлбэл, тойргийн системээр шүүх хурал явуулсанаар нутаг орон дахь шүүхийн “цус ойртсон” байдлыг болиулж, иргэд шүүхэд итгэх итгэлтэй болж байна гэх иргэд цөөнгүй байсан.
Харин ийм маягаар ажлаа явуулахад хууль, прокурор, өмгөөлөгчид хүндрэлүүд учирж эхэлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тэд өмгөөлөлөө үзүүлэхийн тулд, хэргийг хянахын тулд хуулийнхаа дагуу өөр газарт шүүх хуралд оролцох шаардлагатай болсон. Энэ нь мэдээж тэдэнд чирэгдэл ихтэй, ачаалал дагуулж байсан нь ойлгомжтой. Тиймээс ч тойргийн системээр шүүх ажиллагаа явуулах нь прокурор, өмгөөлөгч буюу хуульчдын цаг зав, хүндрэл бэрхшээлийг нэмсэн ажил болж байсанд ихэд дургүйцэж байжээ. Ингэснээр энэ системийг иргэд биш хуульчид шүүмжилж байсан гэхэд хэлсдэхгүй. Гэвч тойргийн системд үндсэн хууль зөрчсөн зүйл байсан нь тодорхой болж ийн Үндсэн хуулиа дагаж мөрдөх шаардлагатай болсон.
Хамгийн гол нь Х.Тэмүүжин сайд энэ бүхнийг яагаад судалж үзэлгүйгээр хэрэгжүүлж, хууль зөрчсөн зүйл хийв гэдэгт л иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Төрийн албаныхан хийгээд хууль санаачлагчдын алдаатай шийдвэр, шинэчлэлээс болж төсвийн мөнгө хороогдож, шүүх ч “утсан хүүхэлдэй” аятай байр сууриа олохгүй бөнжигнөж байгаан тод жишээ энэ юм. Мэдээж шинэчлэл хийхэд мөнгө, төсөв шаардлагатай, зарцуулагдах нь ч тодорхой. Мөнгө зарцуулна гээд алдаагаа засаж, шинэчлэл хийхгүй байна гэдэг утгагүй. Гэвч ажил хийхийнхээ өмнө, амьдралд хэрэгжүүлэхийнхээ өмнө сайтар нягталж аль аль талаас нь харж үзэж байвал сайн сан.
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
Tamir (April 17, 2015 9:20:38 am )
Dorligjav onoodor Temuujingiin ajliig balluurddag l baij udahgui ooroo balluurduulna. Er ni hoeulaa balluurduulnaa?!
-
зочин (April 17, 2015 9:36:10 am )
Дорлигжавыг дэмжиж байна.Ард олноо бодсон зөв шийдвэр байна.Шинэчлэлээр гарах зардлыг шүүгчдээс гаргуулах хэрэгтэй.Иим өндөр цалин авдаг хүмүүс монголд хаана ч байхгүй.Шүүгчид өөрсдөө ажлаа үнэнч шударгаар хийдэг бол хамаа алга.Өөрсдөө юуч хийхгүй туслахуудаараа хамаг юмаа хийлгэчээд хэргээ ч уншихгүй хуралд ордог ийм хүмүүст цалин нь хэт ӨНДӨР бишүү хүмүүсээ.Энэ бүхний ард өөрийгөө шүүхээр хамгаалуулсан Элбэгдорж байгаа шүү.
-
zochin (April 17, 2015 10:18:17 am )
Dorligjawig demjij bna.Ehleed l zuw alham hiisen.Amjilt husey.
-
уншигч (April 17, 2015 12:00:13 pm )
төрөөс их цин мөнгө аваад дээр нь шударга бус юм их хийвэл ёстой нөгөө тэнгэрт ниргүүлэх байх даа бурхан минь нэг бодлын аймаар алба шүү
-
уншигч (April 17, 2015 12:02:50 pm )
нэг сайд гараад дураар дургидгийг болиулахгүй бол энэ улсыг чинь самарч гүйцлээ хэн нэг тэнэгийн толгойд мунхаг бодол төрөхийг тэр гэхэв гол нь тэднийг дураар нь дургуулихгүйн тулд хэн ч очсон дагаж мөрдөх дүрэм жрам стандарт байх хэрэгтэй зөрчсөн бол буусан хойно нь хариуцлага тооцох хэрэгтэй
-
ЭЛБЭГ (April 17, 2015 1:29:10 pm )
ДОРЛИГЖАВ ТА ӨӨРИЙГӨӨ ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭЭ
-
Танилцсан (April 17, 2015 1:50:04 pm )
Хотын шүүгч орон нутагт, орон нутгийн шүүгч хот гэж сэлгүүлэн ажиллуулах нь зөв дөө хө. Цус ойртохгүй, танил тал гэхгүй, авлига гэж ангалзахгүй. Шүүх хуралдаанд шүүгч нар ямар пээдгэр гээч. Царай муутай дээр нь муухай ааштай.
-
Иргэн (April 17, 2015 2:29:40 pm )
Шүүхийн ажилтнуудын цалин хэтэрхий өндөр тогтсон дээрхи өөрчлөлтийн зардлыг шүүх байгууллагын зардлаас гаргах хэрэгтэй.Цалингаа голдог шүүгчидийг халах хэрэгтэй.Төр өөрийн гэсэн хатуу бодлого барих хэрэгтэй.Нэг нам нэг хэсэг хүмүүсийн саналаар шийд гаргахаа болих цаг болсон.Монгол улсын эрх ашгийг хамгаалах сайн үйлэстэн,тийм улс төрийн хүчин хэрэгтэй байна.Ирэгний нийгэмийн төлөөлөл ард иргэдтэйгээ нэгдэн тийм удирдагч,тийм намыг дэмжин ажиллах хэрэгтэй байна,
-
pkxny (April 17, 2015 6:36:59 pm )
Дорлигжавын авч хэрэгжүүлэж байгаа арга хэмжээнүүд зөвөлдөө,Тэмүүжин бол хуулийн байгууллагад ажиллаж байгаагүй,хууль амьдралд яаж буудгыг мэдэхгүй,хүний үг сонсдгүй,бүхнийг мэдэгчийн дүрд тоглосон л хүн гэж яригддаг нь үнэн ч байж магадгүй,лав л цагдаагийн талаар юу ч мэдэхгүй хүн гэдэг нь цагдааг самарсанаас харагддаг,ийм хүнийг сайдаар тавьсан нь намын нь алдаа,бас тэгээд ийм хүнийг хий хоосон магтаж дэвэргэсэнийг нь яанаа,ёстой л таарсан таар шуудайнууд,ямар сайндаа л хүндрүүлэн үзэх шалтгаантайгаар хүний амь бусинуулсан этгээдийг ШЕЗ-ийн даргаар тавьж байхавдээ,ичмээр жигшмээр юм,тэгээд бас шинэчлэл хийж байна гэхийг нь яанаа,ёстой шинэчлэлийн нэр хүндийг унагаасандаа.
-
Ygaa (April 17, 2015 7:59:03 pm )
Unexeer yndcen xyyli zorchood tiim Ix aldagdald oryylj bga yum bol ter Temyyjindee xariytslaga tootsox ectoi bizdee. Bidnii tatvariin mongoor yu xiigeed bnaa.
-
zochin (April 18, 2015 12:52:17 pm )
Toriin alband mergeshij turshlagajij bj darga said boldog bol aldaa baga baih bh oo odoo bol arai l dendyy TAZovlol ni yamar ch yyreggyi zahialgaar l ajilladag
-
zochin (April 18, 2015 2:16:46 pm )
Хариуцлагагүй, шударга бус, мэдлэг чадвар мөхөсхөн Тэмка гэгчийг хуулийн сайд болгодог чинь өөрөө АН-ынханы хийсэн мянга түмэн алдааны нэг нь шүү дээ. Тэмка бол хэн ч биш, тун өөдгүй этгээд байна лээ. ХЭЛСЭН БОЛГОН Н ЬХУДЛАА, ХИЙСЭН БҮХЭН НЬ БУДЛИАН. Дахин Төрд ойртуулж болохгүй ЭТГЭЭД.
-
irgen (April 18, 2015 3:53:57 pm )
mash zub sanaa, undur tsalintai shuugchid gazar deer n ochij shuuh ajilgaagaa hiihed bolohgui yu baigaa yum be.
-
irgen (April 18, 2015 3:58:22 pm )
shuugchid heregteigee taniltsdaggui tuslahaaraa sudluulsan bolood shuuh hurald ordog n unen shuu purgon mashin gargaj uguud huduu ybuulaar ajlaa hiihed bolohgui yumgui
14 Comments