antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2015 7 comments

Гутал нь сугарсан Монгол цэргийн тухай тайлбар хийв

нийтлэсэн Admin

gutalllМонгол цэргүүд ирэх тавдугаар сарын 9-ний өдөр болох ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд ялалтын түүхт 70 жилийн ойн баярын парадад анх удаагаа оролцох хүндтэй эрх хүлээн авсан. Тус арга хэмжээнд манай зэвсэгт хүчнээс 63, хилийн цэргээс 12, нийт шилдэг 75 цэргийн алба хаагч оролцож, эх орныхоо болон зэвсэгт хүчний сүр хүчийг харуулахаар бэлтгэлдээ гарсан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс монгол цэргийн бие бүрэлдэхүүний жагсаалын бэлтгэлтэй уржигдар танилцсан.

Харамсалтай нь энэ үеэр өндөр шалгуураар шалгаж авсан сүр жавхлант Монгол цэргийн нэгнийх нь гутал жигсаалын талбай дээр сугарч үлдэв. Энэхүү үйл явдал нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байгаа бөгөөд энэ бүхэнд цэргийн өмсгөлийг буруутгах хүмүүс олон байна.

Цахим ертөнцөөр шуугиан тариад байгаа энэ үйл явдлын талаар БХЯ-наас тайлбар хийсэн бөгөөд тэрээр “Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөл дээш жийлттэй учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь өөрөө чухал. Эд зүйлээс нь илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (April 16, 2015 1:13:59 pm )

    Erhem batlan hamgaalahiin saidaa. Yalaltiin paradad alhah daichidad udriin hool ogohgvi bga yum uu. ikh turj haralsan hvmvvs bolson bna. Eh ornii mini nuur tsarai bolson daichiddaa hangalt ogch boloh uu.

  • зочин (April 16, 2015 2:38:09 pm )

    тэгэлгүй яахав дээ томдсон гутал нормонд нь өгөөд байгаа юм чинь харин ч сугарч үлдсэн нь сайн гадаад очоод сугарсан бол яана энэ цэргийн буруу биш нормын хувцас өгч байгууллага буруутай шүү

  • zochin (April 16, 2015 4:47:47 pm )

    манай цэргийнхэн сайхан харагдаж байна лээ.амжилт хүсье

  • zochin (April 16, 2015 5:44:32 pm )

    neree bodno shuu, gadaadyhan yaj yavdag bilee, huvtsas ni bied tuurteh yavdalgui saihan taarah yostoi shuu

  • Anonymous (April 17, 2015 7:45:48 am )

    Сайхан харагдаж санагдаж байж болно Гэхдээ Чингис хаан цэргээрээ байлдах сургууль хийлгэдэг байснаас жагсаалын сургууль хийлгэдэггүй байсныг санаарай

  • амжилт (April 17, 2015 9:08:56 am )

    нэг тийшээ явах болохоороо л хэдэн муу цэргүүдээ харлуулаад тураагаад нүднээс гаргачих юмаа бусад орны цэрэг дайчидыг хараарай даа эрхэм цэргийн дарга нараа

  • Moo (April 19, 2015 4:03:11 am )

    GUZeetei darga naraa tetgevert ni gargaachee
    tsergiin angi gej hamaatan sadaa baahan dargiin ehneruud l hovjiv yariaal oron tooo boglool bj bh yum aa

antalya rent a car