ХУГАЦАА АЛДВАЛ БҮХНИЙГ АЛДАНА
Эрхэм гишүүдээ,
2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХын 34 дүгээр тогтоолд “…Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх /1.4/…”, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах /1.6/…” гэж маш тодорхой заасны дагуу Монгол улсын Засгийн газар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 дугаар тогтоолоо гарган уг ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт явуулж, Монголын Энержи Ресурс ХХК, БНХАУ-ын Шенхуа Энержи, Японы Сумитомо Корпорацийн нэгдэл шалгарсан бөгөөд Засгийн газар ба энэхүү консерциум хооронд гэрээ хэлэлцээр олон сар үргэлжлэн амжилттай дуусаж буй тухай сайхан мэдээллийг бид М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгийн удаа дараагийн мэдээллүүд, мөн Монгол улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандан хийсэн мэдэгдлээс аваад байгаа билээ.
Эрхэм гишүүдээ,
Олон арван жил яригдсаар ирсэн Тавантолгойгоо өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн эрчимжүүлж, уналтанд ороод байгаа уул уурхайн салбараа сэргээн олон зуун аж ахуйн нэгж ашиг орлоготой, олон мянган монгол хүн ажлын байртай болж, улсын маань эдийн засагт олон талын эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх боломжийг монголчууд энэхүү төслөөр дамжуулан бүрдүүлж чадах эсэх нь эрхэм гишүүн Таны шийдвэрээс шууд хамаарах боллоо.
Эх орноо эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд хөтлөхөд тулах цэг, түлхэх хүч болох учиртай уул уурхайн салбарынхан бид Та бүхний гаргах түүхэн чухал шийдвэрийн өмнө дуу хоолойгоо нэгтгэн санал бодлоо хамтатган ил захидал хэлбэрээр илгээж байгаагийн ялдамд Монголынхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгахад бүхий л мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан идэвхитэй оролцохоо илэрхийлж буйг минь хүлээн авна уу.
Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүн, түүний доторнүүрсний үнийн уналт үргэлжилж, нийлүүлэгчдийн өрсөлдөөн улам хүчтэй болсоор буй энэ амаргүй үед бид Тавантолгойн асуудлаа маш шуурхай шийдэх ёстой болж байна. Хугацаа алдвал бүхнийг алдана гэсэн үг бий.
Холбоотой мэдээ
-
Иргэн (April 14, 2015 8:29:42 pm )
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгойн ордын хувь заяа Оюутолгойн ордын араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Иргэн (April 14, 2015 8:30:11 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (April 14, 2015 8:30:34 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
Иргэн (April 14, 2015 8:30:52 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
zochin (April 15, 2015 1:27:40 am )
Neg ih uls orno bodson hudal huurmag zahidal bna. Bodvol hujaa Enhsaihanii hol gar bolson hulijin zalihaa zusarch nohdyydiin zahidal gj oilgoj bna. Mongolchuud bid bygd l huvitsa ezemshigch blhr sain bdj sain yariltsaj bj geree heltsel hiisen ni dr УИХ- n dargiin heldeg ynen shde. Oyu tolgoin geree hiisen Bayartsogt, Zorigt, Bayar 3-g hamgiin tyryynd shalgaj hariutslaga tootsoj gesgeeh heregtei daraa ni ene Enhsaihniig… Mongolchuud bid eh nutagta ezen ni bj amar amaglan taivan saihan amidarmaar bna shde. Эрхэм ерөнхийлөгч Элбэгдорж гуай…!!!???
-
иргэн (April 15, 2015 9:47:38 am )
Таван толгойг хятадад өгөөд дансандаа 100000 төгрөгтэй болох юм биз дээ. урьд нь 1000000 төгрөний тухай ярьдаг байсан бол одоо зуун мянган төгрөний тухай ярих юм. энэ хужаагийн эрлийзүүд улаандаа гарчээ. яг улай үзсэн хэрээ шиг. АРД ТҮМЭН МИНЬ 5 толгойгн гэрээ хийгээд 30 жилийн дараа ашиг хүртэнэ мэдээж бидний ихэнх нь бурханы оронд очсон байх биз. Хятад ажилчид орж ирнэ. эмс хүүхнүүдийг минь бузарлана. Дараа нь ТӨВ аймгийг хөгжүүлэх гэрээ энэ тэр болно. 2020 он гэхэд УБ хятадын хот уу монголын хот уу гэдгийг ялгахгүй болно.
-
иргэн (April 15, 2015 9:49:40 am )
Бид хятадын мэдэлд очихыг яасан их яарах болов. 100-200 компани 5000-10000 хүнийг бодоод тэдний бизнес цэцэглэхийн төлөө бид өөрсдийн эх нутгаа харьд гөхийг яарах болох нуу
-
иргэн (April 15, 2015 9:50:29 am )
Гэрээг Эрдэнэтийн түвшинд хийх хэрэгтэй
8 Comments