antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2015 4 comments

Урсгал сөрвөл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар эрхийг нь хасна

нийтлэсэн Admin

mashanЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Тус хуулийн төсөлд замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч, жолооч нарт хүлээлгэх торгуулийн хэмжээг нэлээд өндөр тогтоож өгчээ.

Одоо мөрдөгдөж буй хуулинд 1000-10.000 төгрөг гэх байдлаар мөнгөний тоог зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох гэх зэргээр торгуулийн хэмжээг тогтоож өгчээ.

Өөрөөр хэлбэл энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж байгаагаараа онцлог юм байна. Эдгээр зүйл заалтуудыг сийрүүлэн хүргэе.

Энэ хуулиар замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон заалтыг оруулжээ. Тухайлбал тээврийн хэрэгсэл жолоодох үедээ хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар төсөлд оруулсан байна.

Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин дээрх этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ хэмээн заажээ.

Согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна гэж хуулийн төсөлд заажээ. Харин тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэх аж. Мөн энэ зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ гэсэн хуулийн төслийг өргөн барьжээ.

Түүнчлэн жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ хэмээн заасан байна. Түүнчлэн бичиг баримтгүй жолоо барьвал 48 мянган төгрөгөөр торгох аж. Тодруулбал тээврийн хэрэгслийн жолооч баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэх зэрэг жолоочийн хариуцлагатай холбоотой асуудлыг нэлээд тусгаж өгчээ. Харин Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна. Харин гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 19200 төгрөгөөр торгоно гэж заажээ.

Харин манай улсад тэр бүр хэрэгжээд байдаггүй явган зорчигчийн тухай ч хуульд тусгажээ. Гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 19200 төгрөгөөр торгоно. Тодруулбал явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэжээ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох аж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • MGL (April 14, 2015 1:02:10 pm )

    1/.Замын хөдөлгөөнд хамгийн их саад болдог эгнээ байраа буруу эзэлж бусдын хөдөлгөөнд саад болсон, хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар яарих, бага насны хүүхдийг жолооч өвөр дээрээ авч явах, гэрлэн дохион дээр ирээд түр зуур “дуг” хийх зэргийг 100 000-р торгох, 2/.урсгал сөрөх, гэрлээ шилжүүлэхгүй байх, хурд хэтрүүлсэн зэргийг 300 000-р торгох эсвэл 12 сар эрхийг нь хасах, 3/. Согтууруулах ундаа хэргэлсэн бол 5 000 000-р торгох эсвэл эрхийг нь 36 сар хасах гэх мэт заалтууд оруулах хэрэгтэй. Харин шийтгэл давхцаж болохгүй

  • MGL (April 14, 2015 1:13:48 pm )

    19200 төгргийг яаж авах юм.Би “мөнгөгүй” гэвэл яах юм? Энэ бол үлгэр харин түүний оронд гацгүй газраар эсвэл улаан гэрлээр “гүндүүгүй” царайлж яваад осолд өртвөл жолооч хариуцахгүй тэр бүү хэл үүнээс үүдэн жолооч болон тээврийн хэрэгсэлд хохирол гарвал нөхөр” гүндүүгүй” хариуцаар заалт оруулаад өгөөч тэгсэн тохиолдолд талаар нэг “мал” бэлчидгээ больно.

    • çî÷èí (April 15, 2015 10:46:45 am )

      Ene mash zov sanal bna shuu. Manai zam gaigui bolson ch gesen zam deeguur uher shig yavah yavgan zorchigchid arai heterch bgaa shuu dee.

  • Zochin (April 14, 2015 8:37:57 pm )

    Daranguillin ardchilal gej vvniig l heldeg yum jiriin ard irgedin edleh erh chuluug aajim aajimar xabchin boogduulj bgan ter boloogviee bvvr nariisna,tegj ard tvmniig nomhon hvltsengvi bailgahig daranguillin ARDCHiLAL gene.

antalya rent a car