antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2015 38 comments

Н.Энхбаярыг цагаатгахыг шаардана гэв

нийтлэсэн Admin

enhbayar2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байжээ. Гурван жилийн өмнө болсон тэрхүү баривчилгаа бол шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэнтэй холбоотой хэмээн үзэж МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/-ноос өнөөдөр “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба хар өдөр” онол практикийн бага хурал зохион байгууллаа. Уг хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, З.Батбаяр, Г.Дугаржав, Г.Бямбасүрэн, АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх нар оролцсон юм.

Г.Дугаржав: Н.Энхбаяр даргыг эх орондоо ажиллах боломжийг олгохгүй байна
Та бүхэн сайн мэдэж байгаа байх. 2012 оны 4 сарын 12-с 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Ингэхдээ тухайн үед зохион байгуулагдаж байсан сонгуульд оролцуулахгүйн тулд зохиомол хэрэгт холбогдуулан баривчилсан. Энэ бол 21-р зуунд байж болохгүй асуудал. Тэр өдрөөс хойш 3 жил өнгөрсөн ч улс төрийн хориг арга хэмжээ авдаг энэ явуургүй, хууль бус ажиллагаа үргэлжилсээр байгаа. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлээд зогсохгүй одоо ч эх орондоо биеэр ажиллах бололцоог нь олгохгүй байна. Уг нь улс төрийн дэвжээ ариун байх ёстой. Шударга сонгуулийн зарчмаар ажиллах ёстой. Гэтэл хууль хяналтын байгууллага нь хэн нэгний нөлөөн дор ажиллаж хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлсээр байгаа нь эмгэнэл юм.
З.Батбаяр: Хүний эрхийн үндэсний комисс хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй байна
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан, хэлмэгдүүлсэн гэдгийг ярихаас өмнө эхлээд бид хүний эрх хаана, хэрхэн, юунаас болж зөрчигдөж байгааг ярих ёстой. Монгол улсын бүхий л төрийн байгууллага өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ажиллах ёстой. Н.Энхбаярыг баривчилсан тэр үйл ажиллагааг үе шатуудаар нь ярихад бүхэлдээ хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болсон. Бүр тодруулаад хэлэхэд Эрүү шүүлтээс ангид байх, хүнлэг бусаар харьцахыг хориглосон Олон улсын конвенцыг олон удаагийн үйлдлээр маш бүдүүлэг зөрчсөн. Харамсалтай нь манай төр алдаагаа засах нь битгий хэл ямар нэгэн арга хэмжээ авч ажилласангүй. Манайд үйл ажиллагаа явуулдаг Хүний эрхийн үндэсний комисс хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй байгаагын дээр хүний эрхийн зөрчил улам бүр газар авч аюултай боллоо. Тиймээс бид Н.Энхбаяр дарга болон улс төрийн хэлмэгдүүлэлтээс болж хохироод явж байгаа иргэн бүрийн төлөө ажиллана. Хэдийгээр одоогоор дорвитой үр дүн гарахгүй байгаа ч манай нам тууштай ажиллах болно.
Ц.Шаравдорж: Хэлмэгдүүлэлтийг өөхшүүлж байгаа хүн бол Ц.Элбэгдорж
21-р зууны ардчилсан Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт гарсаар байна гэдэг нь өөрөө аюулын харанга болоод байна. Монголчууд бидний түүхэнд хэлмэгдүүлэлт хар толбо болон үлдсэн. Гэтэл өнөөдөр хэлмэгдүүлэлт өнгөө өөрчилж, илүү олон хүнийг хамарсан шинжтэй болоод байна. Бид МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн бүх үйл ажиллагааг эхнээс нь анхааралтай судалж байгаа. Удахгүй энэ асуудлаар дуугарахаас гадна Олон улсын хүний эрхийн байгууллагуудад мэдэгдэнэ. Мөн энэ энэ оны 8 дугаар сард багтаан Олон улсын хүний эрхийн байгууллагад Н.Энхбаярын баривчилж байх үеийн бичлэгийг бүрэн эхээр нь хүргүүлэхээр ажиллаж байна. Төрийн албаны ажилчдыг олноор нь ажлаас халах, сонгуулийн үйл ажиллагааг хууль бусаар будлиантуулах зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлуудыг  өөхшүүлж байгаа хүн бол Ц.Элбэгдорж. Энэ цаг үед хатуу үг хэлэхээс өөр арга алга. Бид МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгахыг шаардах болно.
О.Буяннэмэх: Иргэн бүрийн эрхийн төлөө бид тэмцэнэ 
Залуу хүний хувьд ардчилсан улсад улс төрийн хэлмэгдүүлэлт газар авч байгаад үнэхээр харамсаж байна. Дан ганц МАХН-ын дарга Н.Энхбаяр ч биш. Манай улсын иргэн нэг бүрийн эрх зөрчигдөх ёсгүй. Н.Энхбаярыг баривчлахдаа төрийн хамгаалалтад бйдаг УИХ-ын гишүүдийн эрхийг хүртэл ноцтой зөрчиж байгаа юм чинь жирийн нэг иргэний эрх хэрхэн зөрчигдөж байгаа нь ойлгомжтой. Тиймээс бид улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
 “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ц.Элбэгдорж орохдоо “Ц.Нямдорж л Н.Энхбаярыг барьж хорих, намыг нь татан буулгах хэрэгтэй” гэж ярьдаг гэсэн. Гэтэл яагаад улсын Ерөнхийлөгч хүн байж арга хэмжээ авахгүй байгааг ойлгохгүй байна. Манай холбооноос Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллах санал хүргүүлнэ. Дан ганц Н.Энхбаяр ч биш иргэн бүрийн эрхийн төлөө бид тэмцэнэ.
МАХН-ын Хэвлэл мэдээллийн алба
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Anonymous (April 13, 2015 5:32:10 pm )

    hutsvaa hiisen heregtei hun tsagaadan gej bh uu er darga nar hereg hiiheer helmegdel gedeg jiriin irged bolohoor jinhene heregten bdag yum uu

  • Anonymous (April 13, 2015 5:37:28 pm )

    Хөөе гэмт хэрэгтнийг хамгаалдаг нам байна Нам уг нь эх орноо хөгжүүлэх гэсэн өөр зорилготойсон

  • zochin (April 13, 2015 6:02:07 pm )

    zov temtseh heregtei enhbayar uneheer helmegdej yavaa shuu ta nariig demjij bna

  • zochin (April 13, 2015 6:40:38 pm )

    Tsedenbaliig hunii nutagt iruulehgui baisaar baigaad uhuulsen. Shine tsagiin helmegduulelt ehelsen ni unen shuu. Shudargaar ursulduud garch chadahguigee medeed huuli busaar zamaasaa zailuulj baigaa Elbegdorjiig shuuh tsag udahgui dee.

  • zochin (April 13, 2015 7:03:53 pm )

    enkhbayriig tsagaatgah heregtei.ogt ideegui gej helehgui ch odoogiin nohduud shig ih hemjeegeer eroolgui sav shig ideegui baih.odoo toriig zov zamd ni oruulah hun bol Enkhbayr gej buh niiteeree l yrij bna shuu.hotod ch , hodoo ch.gadaa gudamjind ch .avtobus unaand ch Enkhbayriig demjsen humuus bna.

  • zochin. (April 13, 2015 8:07:04 pm )

    Enkhbayariig tsagaatgaj eh orond ni chuluutei bailgaachee.

  • zochin (April 13, 2015 10:21:07 pm )

    bitgii xuts fizdaa mini ter chuluutei yawj boloxgvi

  • зочин (April 13, 2015 11:24:40 pm )

    Энхбаярт зохиомол хэрэг үүсгэж түүгээрээ дарамтал дахин хэлмэгдүүлэхээр санаархаж буй нь мэдэгдэж байна.Байнга л АТГ т дуудаад байдаг шүү дээ.Эбэ доош нь үүрэг өгдөг биз.Энхбаяр ерөнхийлөгчийн хугацаандаа их ажил хийсэн.Өрнөөс салгасан.АН ынханаас бусад нь мэдэж байгаа.АН болон Эбэ өөрсдийгөө магтаад хүний муу үзэх дуртай .хатуу сэтгэл гаргаж байна.Хэлмэгдүүлэлтээ зогсоо.

  • зочин (April 13, 2015 11:29:28 pm )

    Энхбаярыг цагаатгахыг хүсч байна.Эх орон.ээж аав.үр хүүхэд анд нөхөдийнхөө хамт амар тайван амьдрах ёстой.

    • зочин (April 13, 2015 11:51:39 pm )

      Хэлмэгдүүлэлтийг өөгшүүлж байгаа хүн бол Элбэгдорж гэдэг нь үнэн.үнэн.Ядаж л өмнөх ерөнхийлөгчөө хамгаалж.цагаатгах хэрэгтэй шүү дээ.Ямар гэмт хэрэгтэн биш.сэтгэл гаргамаар юм.

  • зочин (April 13, 2015 11:36:44 pm )

    Энхбаяр Монгол улсын дайсан биш.Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч шүү.Маш их хэлмэгдүүллээ.Эрх чөлөөтэй иргэн хүний эдлэх ёстой бүх эрхийг эдлүүлэх хэрэгтэй.Монголын ард түмэнд ээлтэй хүн.эх оронд хэрэгтэй хүн.

  • Anonymous (April 14, 2015 8:01:51 am )

    төрийн хамгаалалтанд байдаг хүн гэмт хэрэг хийх ч юм уу, гэмт хэргийн сэжигтэн болвол тэгээд огт баривчлахгүй юм уу ?

  • хариулт бна уу ? (April 14, 2015 8:09:00 am )

    энэ энхбаяр тэгээд ямар ч нүгэл байхгүй бурхан шиг амьтан уу ? тэгвэл хаанаас , яаж олсон мөнгөөр өндөр хөгжилтэй, өртөг өндөртэй улсад ингэж олон жил амьдраад (бүр эмчлүүлдэг гээд байгаа бас) байгааг нь тайлбарлах хүн байна уу ? энэ өмөөрөөд байгаа гарууд дотор ? тэр заазуур байшинг бас ямар мөнгөөрөө босгосон юмб ?

  • зочин (April 14, 2015 9:09:15 am )

    шаравдоржын идсэн уусан нь илэрч байгаа юм байна.мөдхөн элбэгдорж намайг хилсээр хэлмэгдүүлж байна гээд нааран дээр тарвалзаж хэвтэх байхаа.

  • зочин (April 14, 2015 9:09:43 am )

    Энхбаярт зохиомол хэрэг үүсгэсэн яагаад гэвэл Эбэг өрсөлдөгчгүйгээр ехөнхийоөгч болгохы тулд шоронд хийж хэлмэгдүүлсэн гэж ойлгож байна.Өөрөө ч хүлээн зөвшөөрөхгүй хуурай өлсгөлөн 10 гаран хоног зарлаад түүнээс болж эмчилгээ хийлгээд байгаа.Чи өөрөө 10 гаран хоногоор хуурай өлсөж үзэхгүй юу сонирхоод.хүн бүгд сандарсан шүү.Эмчилгээний хувьд эрүүл болохын төлөө ойр тойхныхон дунд байгаа юм чинь болно шүү дээ.Заавал муугаар бодох хэрэггүй юм.Шүүх хурал нь нээлттэй болсон.гэм хийгээгүй юм билээ.Заавал шоронд хийхгүйгээр асуудлыг шийдэж болохоор байсан шүү дээ.Эрх чөлөөг нь хасч сонгуульд оруулахгүй гэж шүү дээ Би тэгж ойлгодрг.Шийтгэл заавал онооё гэвэл тэнсэн харгалзах шийгэл оноох юм биз иймэрхүү юм тухай үе хэлж ярьж байсан.Ард түмэн эх оронд ноцтой хрртой зүйл хийгээгүй гэж үздэг.Тэр завт шмг байшингий тухөй явган яриа байдаг.бас л гүтгэл

  • зочин (April 14, 2015 9:18:48 am )

    ЭНХБАЯРЫГ ЦАГААТГАХ НЬ ЗӨВ.ДЭМЖИЖ БАЙНА.

  • Саруул (April 14, 2015 9:43:25 am )

    Н.Энхбаярыг цагаатгах нь зөв. ДЭМЖИЖ БАЙНА……..

  • Anonymous (April 14, 2015 10:41:54 am )

    elbegee dutuu alsan hort mogoindoo hatguulahni todorhoi bolloo doo.ug ni zorigiig alsan shigee gvitceeh estoi bsan yum.

  • Өндөр настан (April 14, 2015 11:29:03 am )

    Энхбаярыг цагаатгах нь зүйтэй. Дэмжиж байна.Улс эх орондоо хийсэн юмтай хүн шүү. Одоогийн удирдагчдын байж байгаа царайг хар. Үнэхээрийн чадваргүй, төрийн бодлого гэж байхгүй, бүх зүйл урсгалаар явж байна. Ард түмэн бухимдаж байна. Захын хороололоор яваад хүмүүсийн амьдралтай танилцдаг ч болоосой.. Өөрсдөө өмч хувьчлалаар ямар их хөрөнгө авсан билээ.

  • зочин (April 14, 2015 12:03:31 pm )

    Цагаатгах нь зөв дэмжиж байна.Одоогийн эх баригчдын хажууд Энхбаярын хэрэг гээд гүтгүүлээд байгаа зүйл чинь юу ч биш шүү дээ.

  • зочин (April 14, 2015 12:11:47 pm )

    сонгуулийн үйл ажиллагааг хууль бусаар будлиантуулах зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлуудыг өөхшүүлж байгаа хүн бол Ц.Элбэгдорж. Н.Энхбаярыг цагаатгахыг шаардах болно.

  • zochin (April 14, 2015 12:12:12 pm )

    yasan gej tsagaatgana gej ulsiin maan umchnuus humsalsan vr hvvhdiinmaan ideh estoi talhiin idchihsen ve udmaara ideed ch barahgvi hurungu huraasan iim hvniig tsagaatgana gej hen helehiin uursduu yumu ah dvvn ingej bichij baigaa bailgvi ternes ard irgedes iim vg hezee ch garahgvi

  • MGL (April 14, 2015 12:30:09 pm )

    Энэ хүнийг “цагаатгаж болохгүй” могнолыг хоролж байгаа өөр хэд хэдэн нөхдүүд байна. Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, г.м

  • soka (April 14, 2015 1:23:17 pm )

    enhbayriig tsagaatgahig shaardaj baina odoo elvegdorjiig shalgah heregtei

  • зөрүүд (April 14, 2015 2:15:15 pm )

    hamgiin muuhai hvn odoo neg ih helmegdsen hvn bolj jvjvgleed baigaa neher dee

  • ззочиночинЗочин (April 14, 2015 2:44:37 pm )

    Хийсэн юмтай хүн шүү Энхбаярыг ард түмэн хүсч байгаа шүү худлаа гэж байгаа бол санал асуулга явуулаад үз.одоо ч хийх чадвартай байгаа ядахнаа чадварыг нь ашиглаач Манай төр засаг сөнөж дууслаа шүү эх орноо өрөнд тавьчихаад ганц хар амиа аваад алга болж болохгүй байх шүү Та энэ насандаа жаргалтай баян том дарга байх нь хамаагүй үйлийн үр гэдэг чинь хахуул авгүй юм шүү дээ үр хүүхэд үр удамд чинь яаж нөлөөлхийг үзэх нь үзэж харах нь харна шүү

  • ZOCHIN (April 14, 2015 5:32:39 pm )

    Enkh bayar odoo bolimoor yum ard tumnii nereer zunduu l shoudlaa shdee MAHN neg khunii tuluu ajilladag nam uls ornii tuluu yu khiisen yum be?

  • Zochin (April 14, 2015 6:55:13 pm )

    shal teneg

  • зочин (April 14, 2015 6:56:35 pm )

    Энхбаяр улс орны төлөө юу хийсэн бэ гэвэл Өрнөөс салгасан.Орсод өртэй хэвээрээ байсан бол Аль нэг байгалийн баялагтай хэсгээ өгөх ч юм ууөрөө төлөх гэж маш хэцүү байдалд байдалд байх байсан.одоо бол Орос улсад өр төлөхгүй хаасан шүү дээ.Мянганы сорилын зам.Тэр үед нь АН ын нөхдүүд Энхбаярыг мянгуужингийн үлгэр болно гэдэг байсан.дараа бариулсан замаар нь өөрсдөө явж л байгаа.Үдийн цай хөтөлбөр.Жанграй сэг бурханыг хийлгүүлэх ажил амжилттай болсон .Та бүхэн шүтэж мөргөөд явж байгаа.Миний мэдэхээр эдгээр юм байна.Цаашид олон ажил хийсэн тэр бүгдийг мэдэж байгаа хүмүүс .

  • zochin (April 14, 2015 10:34:10 pm )

    Enhbayr mongol tumend mash ih gai tarisan hun ter hezeech tsagaatgadahgui tuunii luivariin bolon uur olon herguudiig ileruuleh heregtei.interpoloor haij baigaa 2 hun ni barigdval balarna daa

  • зочин (April 14, 2015 11:13:54 pm )

    Энхбаярыг цагаатгах хэрэгтэй.Гэмт хэрэгтэн биш.Хэлмэгдсэн хүн.

  • zochin (April 15, 2015 8:46:14 am )

    Enkhbayariig tsagaatgah heregtei.

  • zochin (April 15, 2015 2:40:29 pm )

    Zob Enhbayarig tsagaatgah heregtei. Enhbayar bol Mongold Mongolin ard tumend heregtei hun. 2016 oni songuulid nerig ni debshuuleh heregtei. Yamarch baisan eh ornoo hudaldaagui l hun dee.

  • зочин (April 15, 2015 10:13:28 pm )

    Цагаатгах хэрэгтэй .Дэмжиж байна

  • зочин (April 15, 2015 10:14:57 pm )

    Хийсэн муу зүйл байхгүй шүү дээ.Моголын ард түмэн түүний өмнө өртэй

  • zochin (April 16, 2015 8:57:51 am )

    Enkhbayar gedeg khun unekheer khelmegdsen shuu dee tuuniig tsagaadgakh kheregtei mongoliin ard tumen medej bgaa shuu dee 2016 onii songuuli dun tabina daa Nyamdorj gedeg khun bol odoo bno uls toroos Demberel obgon 2 zailakh kheregtei

  • ulaan (April 17, 2015 8:44:40 am )

    hereg hiisen hun buriig tsagaatgadag vm uu hiisen uilee edleed garaad irsen hun odoo yah geed bgaan be ingej hun zusardaj bylduuchlahaa bolioch enhbayr ali hediin modnoos garsan

  • Zoshin (April 17, 2015 9:23:40 am )

    Ene hvniig odoo oroldohoo bolimoor uym. tsaana chine vvnees aimaar lyivarchid tvrvvcheesee garch irj bna.Odoogiin ene lyivarchdiin derged Enhbauar chine hiisen gavuatai hvn.helmegdvvleltee zogsoo .

antalya rent a car