Монгол улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын хөрөнгийн тухай ноцтой баримтыг УИХ-ын гишүүн Г.Уянга төрийн ордонд дэлгэсэн билээ. Тэрээр С.Баяр АНУ-д дээд зэрэглэлийн долоо хаус байдаг бөгөөд энэ нь нийт 24 тэрбум төгрөгийн үнэтэй гэнэ. Г.Уянга гишүүн мэдээлэл хийх үеэрээ “Энэ мэдээллийг надад golomt.org сайтаас ирүүлсэн. Энэ мэдээллийг олон нийтэд ил болгоосой гэж надад явуулсан байх. Надаас өөр улс төр судлаач н.Ганхуяг зэрэг олон хүнд энэ мэдээллийг явуулсан байна. Энэ мэдээлэл Оюутолгойн гэрээтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа учраас олон нийтэд мэдээллээ” хэмээсэн юм.
Энэхүү дээд зэрэглэлийн долоон орон сууцыг С.Баяр АНУ-д анхны эхнэр хүүхдүүд болон одоогийн найз бүсгүйгийнхээ нэр дээр худалдан авсан бөгөөд уг орон сууцнуудаа хэсэг хугацааны дараа эргүүлэн зарсан зэрэг бүх баримтыг дэлгэсэн байна. Түүнчлэн бэлэглэлийн гэрээний дагуу орон сууц бэлэглэж хууль бус мөнгийг сая саяар нь угаасан тухай ч Г.Уянга гишүүн дурдсан.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж удахгүй эх орондоо ирж учрыг нь олох гэнэ. Тэрээр АНУ дахь долоон хаусны талаарх хөрөнгөө тайлбарлахдаа “Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна. Би солиотой биш. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм” хэмээв. Гэхдээ энэхүү долоон дээд зэрэглэлийн хаус нь С.Баярын нэр дээр байдаггүй тухай Г.Уянга гишүүн мэдээлэл хийх үеэр маш тодорхой харуулсан. Харин С.Баяр хөрөнгөө үгүйсгэсэн мэдэгдэлдээ миний нэр дээр байшин, хаус нэг ширхэг ч байхгүй гэсэн нь анхаарал татав. Ямартай ч С.Баяр эх орондоо ирээд энэхүү мэдээллийн үнэн худлыг нотлох нь тодорхой боллоо.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (April 13, 2015 11:03:04 am )
bvgd notolgootoi yum bna le de bayr guai.gvriigeed baraxgvi de…..
-
zochin (April 13, 2015 11:04:44 am )
notlox barimtig ustguulaad ch darabch daldaij bulabch bultaij de.
-
Mongoliin ard tumen (April 13, 2015 2:32:06 pm )
NAIz huuhen ch gej dee uuruus ni tursun baga ohintoi ni chatsuu jaahan l ohin bn shdee yaj ohintoigoo adilhan ohiniig darj chadaj bn aa ohin ni haragddaggui yum bh daa buzar zavhai amitan yumaa
-
Сонирхогч (April 13, 2015 4:29:31 pm )
Хаанаас иим их мөнгө олдог байнаа.Цалингаараа л гэж хэлэхгүй байлгүй дээ.Ер нь хэнд итгэж амьдрах болж байнаа.Ард түмнийхээ төлөө энэ тэр юм ярьдаг ардчиллын нөхдүүдийг бүгдийг шалгах хэрэгтэй ш дээ.
-
иргэн (April 13, 2015 4:44:17 pm )
Оюутолгойтой өгсөн авсан зүйл байдаг юм бол эртхэн шиг ард түмэндээ үнэнээ хэлж уучлалт гуйн оюутолгойг илчилж чадвал улс оронд том хувь нэмэр болно доо.
-
бат (April 13, 2015 5:56:25 pm )
Нэг байраа надад өгөөрөй би улсад 10 жил хувийн комданид 24 ажлаад байр авч чадаагүйл байна.
-
солонго (April 13, 2015 8:34:16 pm )
Баяр мэдээж өөрийнхөө нэр дээр тэр олон байр хаусуудыг авахгүй нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Хуучин шинэ эхнэр, урьд хойдох хүүхдүүд нь тэгвэл их баян хүмүүс юм байна л даа.
-
зочин (April 13, 2015 8:58:26 pm )
би баярыг ухаалаг улс төрч гэж боддог байлаа тэгсэн ариач дээ ёс зүй гэж нэг юм байнаа даа ядаж охиноосоо жоохон хэдэн үе мултарсан эхнэр авсан байх юм , мэдээж өөрийн нэр дээр юу ч байхгүй ш дээ шалгавал хууль бус юм байхгүй байх гэхдээ ёс зүй алга үхсэн хойноо ч ард түмний хараал идэж амьдарвал яана даа
-
зочин (April 13, 2015 9:01:04 pm )
АН-ыхан болоод тэдний бууны нохойнууд Монголын хүчтэй улс төрчдийг үгүйсгэж улс төрийг хүчгүйдүүлэх гэж нохойтож байгаа бус уу. тэдний үнэн ярихыг 25 жил үзсэнгүй. Тиймээс би л лав итгэхгүй байна.
-
зочин (April 13, 2015 9:38:02 pm )
үнэн хэзээд ялдаг тул хэн хэн нь нотолж байж л үнэн болох байх ярьсан бичсэн бүр үнэн байх албагүй
-
zochin (April 13, 2015 10:06:51 pm )
xvvxdvvd exnervvdiin nerdeer baigaa xurungii ni xaanaas ex vvswerteigii ni shalgax xeregtei
-
зөрүүд (April 14, 2015 2:26:33 pm )
abchirch enhbayariin araas oruulj hataah l heregtei
-
irgen (April 14, 2015 4:45:43 pm )
buzar yum aa
13 Comments