Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан билээ. Хакухо М.Даваажаргал нь 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа эвдэж чадсан сумогийн амьд домог болсон. Тэгвэл Хакухо сумогийн дэвжээнээс 2020 он хүртэл буухгүй гэдгээ хэллээ. Тэрээр “Миний аав дархан аварга цолтой бөх. Бас чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг мандуулж явсан алдартан. Хамгийн анх 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан юм. Тиймээс би 2020 он хүртэл зодог тайлахгүй. Цаашлаад 2020 оны олимпийн наадмын нээлтийн ажиллагааны үеэр их аваргын ёслол үйлдэхийг хүсч байна. Аавыгаа гишгэсэн мөрөөр явна. Олимпийн наадмын нээлтийн үеэр их аваргын ёслол үйлдвэл хэчнээн сайхан бэ. Харин олимпийн дараа би албан ёсоор зодог тайлах болно” хэмээв. Ямартай ч Монгол түмнийхээ бахархал болсон Их аварга М.Даваажаргал ойрын таван жилдээ сумо сонирхогчдоо баясгах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
сумо (April 10, 2015 3:21:34 pm )
сумод зодог байдаг юм уу? 5 жил өдөр шөнөгүй тэр бүстэйгээ байх юм уу
өөрөөр бичих бичлэг хэллэг байхгүй юм байх даа заагаад өгөө ч -
tses (April 10, 2015 5:47:18 pm )
sumog vzdeg hvn bnuu emee owool bga da
-
Зочин (April 12, 2015 12:24:07 pm )
Сайн байна. Болгоомжтой л яваарай даа. Амжилт хүсье.
-
zaaz (April 12, 2015 7:05:16 pm )
bolj dee.ene odoo setgegdel bichsen garuud uu kkk erni bol sportoo orhij baigaa bol zodog tailah gej heleed dassan zyil yzehiin huvid bol humuus yzej l baidag yzehgyi ch baijl baidag kkk ergyy you m bichij baihiim daa lol
-
Саруул (April 14, 2015 11:28:00 am )
Амжилт хүсъе…
5 Comments