antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2015 8 comments

Арга нь нарийссан ачигч машин, дугуй түгжигч нар хэрээс хэтэрч байна

нийтлэсэн Admin

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2014 оны зургадугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг баталсан юм. Журмын хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард тус үйлчилгээг хэрэгжүүлэгч компаниуд 234.900.000 төгрөгийн орлого олж, үүнээс 19.200.000 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн аж. Гэвч дээрх шийдвэр нь хууль зөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн төдийгүй энэхүү арга хэмжээг зогсоох ёстой, төлбөр төлсөн жолооч нар шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөнгөн төлбөрөө буцаан авах эрх нээлттэй гэсэн шаардлагыг холбогдох газарт тавьж шүүхэд өгөөд байсан.

Иргэдийн хувьд ч энэхүү ачигч машин болоод дугуй түгжих үйл ажиллагаа нь нэлээдгүй бухимдал дагуулдаг. Ямар нэгэн албан байгууллаг, дэлгүүр, үйлчилгээний газрын гадна зогсоол байдаггүйгээс жолоочид хохирч байна. Хэдхэн минут л зүгсоолгүй газар машинаа үлдээгээд гараад ирэх хооронд машины дугуйг түгжиж, ачаад явах үзэгдэл ердийн болж. Машины дугуй түгжигч нарын арга нь бүр нарийсч буланд нуугдаж жолооч нарыг хальт буугаад явах хооронд л дугуйг нь түгжээд алга болдог болжээ. Бараг л хүнтэй машины дугуйг түгжихээс наагуур юм болох нь. Өөрсдөө л мөнгө олж байвал бусдын ажил төрөл, цаг хугацаа, мөнгө огтхон ч хамаагүй байдаг бололтой. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилоготой уг үйл ажиллагаа мөнгөнд улайрч зорилгоо умартаж байх шиг. Тэгтлээ л замын түгжрэлийг бууруулах гэсэн юм бол албан байгууллага, дэлгүүр, үйлчилгээний газрууддаа зогсоолынх асуудлыг шийдэж өгмөөр юм. Ажил төрлөө амжуулж яваа иргэд, жолооч нараа ингэж шахаанд оруулах арай л биш санагдана.  Энэхүү хэрээс хэтэрсэн дугуй түгжих үйл ажиллагааг зогсоовол яасан юм бэ…

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • MGL (April 10, 2015 11:17:25 am )

    Сайн түгжээд, ачаад өг.

  • zochin (April 10, 2015 1:12:03 pm )

    achlagiinhaa uniig 5 say bolgoo

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (April 10, 2015 2:34:21 pm )

    Ene mashin gugui tugjdeg hedenn zuun saya tegreg oldog gazrinhaa jinhene ezdii ni olond zarlabal ol

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (April 10, 2015 2:37:04 pm )

    Olni bhemne malilztal hudal ineej hudal yaridag hegiin amitad chini il garahbusuu

  • зочин (April 10, 2015 3:48:15 pm )

    сайн түгж тэгээд аль болох мөнггүй ядарсан навсайсан тэрэгнүүдийг нь түгжээд ачаад байх хэрэгтэй. Харин хөөрхий бандгар бандгар том тэрэг унаж хар шил зүүсэн баян хатагтай ноёдынхыг ачиж хэрэггүй. Тэд одоогын нийгэмд жинхэнэ хүмүүс болж харагдаж байгаа. тэднийгээ дэмжиж муусайн ядуусаас тасалж өндөрт гаргаад тэгж байж Үүл дарга таны мөрөөдлийн нийгэм бүрдэнэ. сайн ачаад түгжээд хоослоод өг. ачилт түгжилтээрээ төсөвөө жаахан ч болов тэлээрэй

  • Zochin (April 10, 2015 8:55:36 pm )

    Ajilaa hiij baigaa humuusiin ajiliig ni hiilgeh heregtei. Soyolgui duremgui duraaraa aashlaj baidag jolooch nariig jaahan ch gesen uhaaruulah heregtei. Zam deer Hussen gazaraa mashinaa hayad yavj boldoggui gedegiig oilguulah heregtei.

  • Базар (April 11, 2015 7:31:43 am )

    Бат Үүлээ энэ хүсэл чинь хэрээс хэтэрлээ Бүр хороолол дотор тэмдэг тавиад л ачдаг боллоо Гэртээ тайван суулгахгүй боллоо Эрхэм Үүл даргаа Баянмонгол хороололд та ирж хараачээ энэ ачдаг хүмүүс анчид шиг сахиад сууж байна Ард иргэд хүмүүс шүү дээ Та ч ямар хурдан өөрчлөгдөж байнаа Баянмонгол хороололд энэ нөхцөл байдлаас болж иргэдийн хооронд гзмт хэрэг гарах нь байна шүү

  • a (April 13, 2015 11:07:40 am )

    uul ni bol zuvl dee mongolchuud ih davruun humuus shuudee tugjihgui achihgui bol haach hamaagui gargaad l tavichdag humuus

antalya rent a car