antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2015 1 comment

Цасан шуурганаар хорогдсон малын тоо нэмэгдсээр байна

нийтлэсэн Admin

mal2015 оны 04 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд ихэнх нутгаар их цас орж, 9 аймгийн 51 суманд  их цас орж шуурсан.

Хүнс, хөдөө аж ахуй яаман дээр байнгын ажиллагаатай “Шуурхай ажлын штаб” 262949 утсаар аймгуудтай холбогдож мэдээ, мэдээллээ авсаар байна.

Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 138 иргэнээс (үүнээс 90 малчин малтайгаа шуурганд уруудсан) 135 иргэнийг эсэн мэнд (Өвөрхангай аймгийн Өлзийт, Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд тус бүр 1, нийт 3 иргэн нас барсан) олдсон.

Цас их орсон аймгуудын Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж хаагдсан зам давааг нээсэн. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 10 тн өвс, Булган аймгийн Гурванбулаг суманд 12 тн өвс, Увс аймгийн  Бөхмөрөн, Өмнөговь, Наранбулаг сумын цасанд боогдсон 684 айл, өрхөд 44 тн өвс, 10 тн тэжээл, 3 тн нүүрс, 562 шуудай мод тус тус хүлээлгэн өгсөн.

Цасан шуурганы үеэр Булган аймагт 17000, Төв аймагт 14351 нийт одоогийн байдлаар 31351 орчим толгой мал хорогдсон тухай мэдээг орон нутгаас ирүүлсэн. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна.

Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдийг багийг ажиллуулж байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр  10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10,11-нд баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Тиймээс малчид, ард иргэдийг цаг агаарын мэдээг тогтмол цагтаа авч, малдаа явахдаа дулаан хувцастай явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, 12, 13-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Хааныхан 2015 (April 09, 2015 6:27:45 pm )

    Астрономын Хаврын улирал дөнгөж эхэлж байх үе Салхин галав юүлэн эхэлдэг учраас түүнийг Байгалийн жам ёсоор танин мэдэх боломж байх ёстойг ухаарвал зохино. Хэдийгээр энэ өдрүүдэд түвд, хятад-д цасан шуурга болоогүйн учрыг олох хамгаас чухал шүү дээ. Энд л Монгол ондоошил байдаг, гэтэл Монгол ондоошлоо гээчихвэл юу болохыг ийнхүү таниулж байгааг Шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдвэл зохино.

antalya rent a car