antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2015 13 comments

Төрсөн охиноо хөнөөсөн гэх Т.Цогт хэргээ хамтран амьдрагч Г.Маралмаад тохлоо

нийтлэсэн Admin

evii byatshan ohinДөрөвхөн настай бяцхан охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг сэжиглэн шалгаж байгаа. Тодруулбал, тэднийг ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад Т.Цогт ар гэрийнхэн хуулийн байгууллагад танилтай учраас хэргийг хамтран амьдрагч Г.Маралмаад тохох гэж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл Т.Цогт нь хэргээ хамтран амьдрагч Г.Маралмаад тохсон байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. Тус зүйл заалтуудад бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж. Тэгэхээр Т.Цогтын хувьд энэ хэрэгт буруудлаа гэхэд баривчлах ял эсвэл, 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.

Харин хамтран амьдрагч Г.Маралмаагийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгагдаж байгаа юм байна. Тус зүйл заалтуудад хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц хэрцгий аргаар хөнөөсөн бол 15-25 жил, эсвэл цаазын ялаар шийтгүүлнэ гэж заажээ. Гэхдээ Монгол Улс эмэгтэй хүнд цаазын ял өгдөггүй учраас Г.Маралмаагийн хувьд 15-25 жилийн хорих ял сонсох аж.

Юутай ч охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэгт Г.Маралмаа охиныг хөнөөсөн зүйл ангиар буруутгагдаж, Т.Цогт хэргийг нуун дарагдуулсан гэж буруутгагдаж байна.

Охины ажил явдалд төрсөн эцэг Т.Цогтын ар гэрээс нэг ч хүн оролцоогүй байна. Мөн оршуулгын зардалд нэг ч төгрөг хандивлаагүй гэнэ. Энэ талаар талийгаач охины өмгөөлөгч Б.Манлайжав “Оршуулгын зардалд сэжигтнүүдийн талаас 3 сая 500 мянга орчим төгрөг гаргуулахаар болсон. Гэвч одоогоор сэжигтнүүдийн талаас барагдуулсан зүйл алга. Мөн талийгаач охины ажил явдалд Т.Цогтын ар гэрээс нэг ч хүн ирж оролцоогүй” гэлээ.

Энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэх нь нийгэмд хүлээлт үүсгээд байна. Т.Цогт нь ШШҮХ-нд шинжээчээр ажилладаг байсан учраас хэрэгт нөлөөлөх вий гэсэн хардлага олон нийтийн дунд байсан. Гэвч энэ хэрэгт нийгэм тэр аяараа анхаарал тавьж байгаа учраас хэрэг үнэн зөв шийдэгдэх байх гэсэн горьдлого байгаа юм.

Хэргийг талийгаач охины ээжийнх нь найз өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний найз Ө нь дөрөвхөн настай хайрт охиноо 2015 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн эцэг болон хойд эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа” хэмээн бичсэнээр энэ хэрэг олон нийтэд ил болсон юм.

Zaluu.com Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • tenger shiitgenee!!! (April 09, 2015 11:16:17 am )

    cagdaa cadaadaa xairtai. argiig ni olood sullana. Gexdee tenger shiitgenee!!!

  • zoko (April 09, 2015 11:35:01 am )

    novsh uymaa.hiisen hergee huleej chadahgui.tertee tergui shorond hariugiin avnaa daa

  • анхаарч унш (April 09, 2015 1:26:57 pm )

    хэргийн мөрдөн байцаалтанд нөлөөлсөн юм байна яаж ч бодсон төрсөн үрээ алчаад ялгүй гарна хүнлүү чихэх нь бйаж болшгүй хууль гэж гууль болжээ яАГААД ачаа алдсан эмээ өвөө гэх хүмүүс оршуулгад оролцоогүй юм бол

  • a (April 09, 2015 1:35:41 pm )

    muu novshiig alahgui yugaa hiiged bgaan bee

  • zochin (April 09, 2015 1:59:53 pm )

    Ene hereg deer sain umguulugch heregtei yum bishuu!.ene zaaltaar bol dawj zaaldaad t tsogt tensen awch maralmaa deglem buusaar bgaad urshuuliin huuliar 5 yumuu 6 jil boloh ni medeej huurhii ohin uhsenii hohi bolood unguruhnee!.

  • Anonymous (April 09, 2015 2:19:27 pm )

    Ээ новш гэж !!!энэ монгол улс ямар нийгэм рүүгээ яваад л байнадаа!!!

  • Anonymous (April 09, 2015 4:07:13 pm )

    НОВШНУУДЫГ ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР АЛВАЛ ТААРНА

  • Anonymous (April 09, 2015 4:08:30 pm )

    АРАЙ Ч ДЭЭ ТӨРСӨН ОХИНЫХОО АЖИЛ ЯВДАЛ ДЭЭР ИРДЭГГҮЙ НЬ НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙНА ДАА АРД ТҮМЭН МИНЬ

  • erka (April 09, 2015 7:42:21 pm )

    ar geriinhen ni bas aluurchid baigaa biz dee .aluurchinaas aluurchin torno viz dee

  • Yg (April 09, 2015 10:17:12 pm )

    Tsogtiig adilxan 15-25 taclaachee.yal zabshix geed bn alyyrchin nobsh

  • Zochin (April 10, 2015 12:01:03 am )

    Mongol uls Mongol tur Mongol shuuh tsagdaa geed dampuurliin etssiin shatandaa ali hediinee tulj irsnii todoos tod jishee. Ireedui burheg haranhui buduuleg novshiin bnaa. Ard irged ni amaa tsangatal shuumjilj yarihaas uur Id shid bhgui tag guliiguud almairtsan. Ter hoorond ni Am ihtiig angaij bhad , buyan iht bulaana gehcheer luivarchid ni hezee uheh ee medehgui idej uuj duuslaa huurhii minii eh ornii huvi zaya gej …………….

  • Anonymous (April 10, 2015 10:52:30 am )

    1924 оноос л ийм харгис хэрцгий хэрүүл зодоон үгүйрэл хоосрол аллага хядлага дүүрэн нийгэм рүү явсан юм явж л байна Тэр цагаас хойш үргэлж эм хүнийг зөвтгөж байсан ба эм хүнийг буруутгаж байгаа нь одоо харин зөв замдаа орж эхлэж байгааг хэлж байна

  • an (April 10, 2015 11:07:19 am )

    ene xereg bvdegreed ehelwee xoorxii shuuxin xumuuciin tsaling nemdeg mash aldaatai alxam bcan tor ooroo shuuxiinxend awilga ogcon met xaragdaj bna

antalya rent a car