antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2015 5 comments

Шар айраг таны ямар эрхтэнд муугаар нөлөөлөх вэ

нийтлэсэн Admin

pivoЧихэрлэг хийжүүлсэн ундаанууд бөөрөнд чулуу үүсэх магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна. Харин кофе, цай, шар айраг, дарс болон амтат жүржийн шүүс уувал эсрэгээрээ энэ аюул буурдаг аж. Ялангуяа илүү үр дүнг шар айраг үзүүлдэг юм. АНУ-ын Бостон хотын нэгэн томоохон эмнэлгийн эмч нарын явуулсан өргөн далайцтай судалгааны ажлын дүн гартал шар айраг тогтмол хэрэглэж байсан хүмүүсийн бөөр хамгийн бага чулуужсан нь тогтоогджээ. Шар айраг уудаг хүмүүсийн бөөр чулуужих явдал хоёр дахин бага байдаг гэнэ. Эрдэмтэд 200 мянга орчим хүний өвчний түүхэд дүн шинжилгээ хийсэн байна. Найман жилийн хугацаанд тэдний 4.5 мянган хүн нь бөөрөндөө чулуутай болсон аж.

Судлаачид эдгээр хүмүүсийг ямар ундаа хэрэглэж байснаар нь бүлэгт хуваажээ. Тэгтэл кока кола ундааг тогтмол хэрэглэж байсан хүмүүс бөөрний чулуутай болох магадлал 23 хувиар их байсан гэнэ. Бусад төрлийн хийжүүлсэн ундааг уувал энэ магадлал 33 хувь өсч, жимсний шүүс уувал 18 хувиар нэмэгддэг нь тогтоогдсон байна. Харин кофе уудаг хүмүүс бөөр нь чулуужих магадлал 26 хувиар бага, цай уудаг хүмүүсийнх 11 хувь, дарс хүртдэг хүмүүсийнх 33 хувь, харин шар айраг гүзээлдэг хүмүүсийнх 41 хувиар бага байсан аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • иргэн (April 08, 2015 5:49:31 pm )

    үнэн байх болтугай ай ай ай

  • Anonymous (April 08, 2015 5:57:55 pm )

    Unen uu

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (April 09, 2015 4:57:53 am )

    Teneg

  • zochin (April 09, 2015 6:37:43 am )

    Shees ih gadagshluuldag bolohoor unen baih magadlaltai um neg esondoo booriig ugaaj bna gesen ug l dee

  • Anonymous (April 09, 2015 9:11:54 am )

    NAAD MEDEELLIG CHINE UNSHAAD UCHRIIG OLSONGUI GARCHIGG ENE UNSHIHAAR ED ERHTEND MUUGAAR NOLOOLDOG YUM SHIG NIITLELIIG EN UNSHIHAAR BOOROND CHULUU UUSGEDEGGUI YUM SHIG UHAANIIG OLOOD ZOB BICH

antalya rent a car