antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2011 5 comments

Б.Чинбат: Хүү нь та нартаа баярлалаа

нийтлэсэн Admin

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Батмөнхийн Чинбаттай ярилцлаа. Тэрээр энэ сарын 19-нд Төрийн ордны их танхимд “Давтагдашгүй” тоглолтоо хийх гэж байгаа юм. Америкт байх долоон жилийнхээ хугацаанд тэрээр дэлхийн номер нэг дуучин Арета Франклинтай хамтарч ажиллажээ. Шилдэг дуучдын жагсаалтыг Арета Франклин тэргүүлж, Жон Ленон, Элвис Пресли нар удаалдаг юм байна.

 

-Төрийн ордонд тоглолтоо хийх гэж байгаа талаар тань яриагаа эхэлье. Олны ярианаас айлгүй тоглох гэж байгаа тань үнэхээр их зориг шүү?

 

-Энэ сарын 19 миний хувьд маш их баяртай, аз жаргалтай өдөр болох гэж байгаа. Энэ тоглолтын талаар ярихынхаа өмнө нэг зүйл хэлмээр байна. Би гурван жилийн өмнө Америкт байхдаа эх орондоо очоод Төрийн ордонд өөрийнхөө тоглолтыг тавих юмсан гэж хүсч, мөрөөдөж байсан. Яг тэр үед буюу 2008 онд Б.Обама АНУ-ын Ерөнхийлөгч болоод тангараг өргөх ёслолынх нь үеэр Арета Франклин дуулсан. Тэр дууных нь хөгжмийг би хийсэн юм. Энэ бол монгол хүнд олдошгүй, бахархмаар хэрэг болсон л доо. Мөн Цагаан ордонд сар бүр тэргүүн хатагтайн үдэшлэг гэж болдог. Уг үдэшлэгт мөн Арета Франклинтай хамт орж байсан юм. Энэ үеэс л эхлэн би монгол хүн, Монголынхоо Төрийн ордонд тогловол ямар сайхан юм бэ гэж бодож байсан. Гэхдээ мэдээж хэрэг хэн дуртай нь Төрийн ордонд тоглоод байж болохгүй л дээ. Энэ бол маш өндөр босготой, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нь тоглодог юм байна гэдгийг ойлгосон. Цагаан ордонд л гэхэд Пол Маккартни, Алиса Кэйс зэрэг дуучид нь тоглодог. Би урлагт зүтгээд 20 жил болж байна. Ямар ч байсан “Давтагдашгүй” тоглолтоо ард түмэндээ толилуулсан. Энэ тоглолтын маань төлөвлөгөөнд V.I.P тоглолтоо төрийн түшээдэд зориулан тоглоно гэж багтсан байсан. Төрийн ордонд тоглохын тулд ёслолын газарт албан ёсоор бичиг явуулж хүсэлтээ тавихад маш сайхан хүлээж авсан юм. Ингээд нэлээн хэдэн үе дамжсаны дараа зөвшөөрсөн хариу ирээд тоглохоор болоод байна.

 

-V.I.P зочид гэхээр зөвхөн төрийн түшээд байх уу. Таныг сонсох гэсэн жирийн иргэн үзэж болох уу?

 

-Бололгүй яахав. Төрийн ордон бол ард түмний л ордон. Тиймээс хэн ч ирээд миний тоглолтыг үзэж болно. Яахав би төрдөө өөрийгөө юу хийгээд байна, ямар хэмжээнд байна гэдгээ харуулъя гэж бодсон юм. Мөн үзэгч түмэн маань ч тоглолт үзэж болно. Гол нь ирж байгаа хүмүүс нь иргэнийхээ үнэмлэхтэй, таксаа авсан байхад нээлттэй.

 

-Соёлын төв өргөөнд болсон “Давтагдашгүй” тоглолтоос юугаараа өөр байх вэ?

 

-Хоёр оны зааг дээр болж байгаа гэдэг утгаараа тоглолтынхоо хөтөлбөрт шинэ жилийн уур амьсгал оруулж өгсөн. Ерөнхийдөө “Давтагдашгүй” тоглолтод багтсан хөтөлбөр орно. Мөн Чулуун гуайн “Уран хас”-аас өөр монгол вальс байдаггүй юм байна гэж бодоод шинэ вальс зохиосон байгаа.                                          Үүнийгээ үндэсний оркестортой хамтарч эгшиглүүлнэ. Ер нь уг хөгжмөө жил гаруйн өмнө бичсэн юм. Тэр вальсаа хамгийн анх удаа Төрийн ордондоо эгшиглүүлэх гэж байна. Угаасаа вальс гэдэг маань хүндэтгэлийн хөгжим шүү дээ.

 

-Төрийнхөө ордонд тоглох санаа гурван жилийн өмнө төрсөн гэсэн. Гэтэл өнгөрсөн зун дуучин Д.Болд түрүүлээд тоглочихлоо. Харамсалтай санагдсан уу?

 

-Ерөөсөө үгүй. Д.Болд бид хоёр Хөгжим, бүжгийн дунд сургуулийн хоёр. Биднийг маш сайн бэлдэж өгсөн, урлагт үнэнч бай гэж заасан. Их сайн хүмүүжсэн, мэргэжлийн боловсон хүчин гэж сургуулийнхнаа боддог. Тиймээс Д.Болддоо би тусгайлан баяр хүргэмээр байдаг. Үнэхээр зоригтой, өөрийнхөө “Монгол поп”-ыг тунхаглаж чадсан. Төрийн ордонд тоглоно гэдэг босго өндөртэй гэж би түрүүн хэлсэн. Кремльд л гэхэд байнга тоглож л байдаг шүү дээ. Монгол хүн болж төрснийх төрийнхөө ордны их танхимд тоглоно гэдэг үнэхээр олдошгүй хувь завшаан шүү.

 

-“Давтагдашгүй”-г “Монгол поп”-той харьцуулчих гээд байна л даа. Жишээ нь Д.Болд цагаан эсгийний ёслол хийсэн?

 

-Миний хувьд янз бүрийн ёслол байхгүй. Энэ удаагийн тоглолт бол хүндэтгэлийн тоглолт. Тоглолтоо “Хаан хууртай харшийн шинэ жил” гэж нэрлэсэн. Тэр үдэш зочид маань хөгжмөөс мэдэрч болох бүх сайхан зүйлийг мэдрээсэй. Ялангуяа төрд ажилладаг хүмүүс стресс ихтэй байдаг байх. Түүнээсээ салаасай гэсэн бодол л байна.

 

-Соёлын төв өргөөнд тоглохдоо аав, ээж хоёртойгоо хамт “Аялгуу”-г тоглосон нь тоглолтын оргил хэсэг байсан байх?

 

-Тийм ээ. “Аялгуу”-г Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. 1970-аад онд зохиогдсон хөгжим шүү дээ. Яг тэр үед гадаадын төрийн түшээд ирчихсэн байсан. Ингээд төр засгийн удирдлагууд хэдхэн минутын дотор зохиол бичээд, эдгээр хүмүүст зориулж тогло гэж үүрэгдсэн юм билээ. Ингээд хөгжмийн зохиолч Мэнд-Амар гуай 30 минутын дотор зохиогоод, аав маань 15 минутын дотор сурсан юм байна лээ. Тэгээд л гадаадын төлөөлөгчдийн өмнө тоглосон гэдэг. Сэтгэлийн зүйл тохироо нь бүрдэхээрээ хурдан гардаг л юм билээ. Энэ агуу бүтээлийг аав маань тоглож байсан. Тэгээд “Давтагдашгүй” тоглолтынхоо өмнө ааваасаа гуйсан юм. Хэдийгээр миний аав бурхны оронд байгаа ч гэсэн “Хүүтэйгээ хамт тоглооч” гэж аавтайгаа ярьсан, гуйсан. Тэгээд л аавынхаа бичлэгийг дэлгэцээр гаргаад, наана нь ээж шанзтай, би төгөлдөр хуураа тоглоод гурвуулаа хамт тоглосон доо.

 

-“Соулын хатан хаан” Арета Франклинтай хамтарч тоглодог. Үндсэн таван хөгжимчнийх нь нэг гэж ярьдаг. Энэ уран бүтээлчийн талаар ярихгүй юу?

 

-Үүнийг би монгол хүний аз гэж хэлнэ. Надад сургасан багш нарын маань гавьяа, аав ээжээс минь заяасан авьяас нийлээд энэ агуу хүнд тоогдсон юм болов уу. Энэ дуучин бол 21 удаагийн Грэммийн шагналтай, “Роллинг Стоун” сэтгүүлээс шалгаруулсан зууны алдартай, номер нэг дуучин. Домог болсон л уран бүтээлч. Бас л нэг аз завшаанаар түүний продюсер, хөгжмийн зохиолч Эйч би Барнам гэж хүнтэй уулзсан юм. Түүнд тоогдоод Арета Франклинтай холбогдсон юм. Америкт Линкольний медаль гэж байдаг. Тэр медалиар Аретаг шагнахад би гэрч болж байлаа. Энэ шагнал бол маш нэр хүндтэй. Дэлхийд ердөө гуравхан хүн авсан байдаг. Тэр өдөр бид Аретатай хамт өөрийнх нь нэрд гарсан дөрвөн дууг тоглож байсан юм.

 

-Жинхэнэ од энэ хүнтэй анх хэрхэн холбогдов оо?

 

-Түрүүн хэлсэн Эйч би Барнам гэж хүнд “Sweetymotion” хамтлагийнхаа дууг сонсгохоор анх урьж байсан юм. Чикагод ирж биднийг сонсоод тоглоом, шоглоомоор “Сайхан караоке байна. Гэхдээ энэ залууст маш их авьяас байна” гэсэн. Тэгэхэд бид Америкт очоод гурван жил л болж байсан байх. Тэр цагаас хойш энэ хүнтэй байнгын харилцаатай байлаа. Тэгээд нэг өдөр “Чи Холливудад хүрээд ир. Энд уналт, өгсөлт гэж юу байдгийг өөрийн биеэрээ ирж үз” гэсэн. Тэгээд явсан даа. Гэрт нь 14 хонохдоо амьдралын төлөөх тэмцэл гэж юу байдаг, жинхэнэ хөдөлмөр гэж юу байдгийг мэдэрсэн. Аретатай тоглох гэж сая сая хүн дугаарлаж байдгийг ойлгосон. Нэг өдөр Эйч би Чехословакийн оркесторын хөгжмийн нотыг авчраад интернэтээр хяна гэсэн. Тэгээд намайг хэрхэн ажиллаж байгааг минь хянаад чив чимээгүй суучихлаа. Намайг шалгаж байгаа нь тэр. Шалгалтаа тун амжилттай даваад, тэндээс их үнэлгээ авсан юм болов уу гэж бодсон. Тэгээд нэг өдөр чи Аретатай хамт тоглож үзэх үү гэхэд нь ёстой нүд орой дээрээ гарсан даа. Тун удалгүй Холливудад түүнтэйхамт нэг тайзан дээр гарсан. Анх удаа тэр намайг харсан болохоор гайхаад л, “Юун ази ирээд суучихав аа” гэж бодсон байх. Тэр тоглолт дээр би нотоо өмнө нь нэг ч удаа харалгүйгээр, ямар ч бэлтгэлгүйгээр тун амжилттай тоглосон. Тоглолт дууссаны дараа өрөөндөө дуудаад “Надтай хамтарч ажиллах уу” гэсэн. Аретатай хамт тогловол А зэрэглэлийн хөгжимчин боллоо гэсэн үг. Түүний хөгжимчид тусгай лимузин машинаар явдаг, онгоцоор нисэхдээ тусгай ангилалд нисдэг байх зэрэг тусгай хангамжтай юм билээ. Ингээд түүнтэй хамтарч гурван жил ажилласан.

 

-Одоо тоглосон хэвээрээ юу?

 

-Хэвээрээ. Харин саяхан “Уучлаарай. Монголд миний тоглолт болох гэж байна” гэж хэлэхэд дурамжхан хүлээж авсан л даа. Угаасаа түүнд үгүй гэж хэлэх уран бүтээлч байхгүй л болов уу. Аретаг АНУ-ын Ерөнхийлөгч ирээд тоглоочээ гэхэд үгүй гээд хэлчихдэг хэмжээний уран бүтээлч шүү дээ. Гэхдээ ингэснээрээ би монгол хүн. Монголчуудад өөрийгөө зориулах хэрэгтэй. Өөрийгөө илүү хөгжүүлэх ёстой.

 

-Тэнд байснаараа илүү хөгжихгүй гэж үү?

 

-Үгүй. Америкт амьдрах долоон жилийнхээ хугацаанд тэндээс авах ёстой бүх зүйлээ авсан. Нэг ёсондоо мэргэжил дээшлүүлээд ирлээ. Юм сурсан. Түүнийгээ эргээд монголчууддаа үзүүлэх ёстой. Тэр бүхэн маань “Давтагдашгүй” тоглолт болон “Sweetymotion”-ы тоглолт дээр харагдсан болов уу гэж бодож байна.

 

-Цагаан ордонд тоглож байхад тань хүмүүс таныг монгол хүн гэж мэдэж байсан болов уу?

 

-Ерөнхийдөө мэдсэн. Баахан одод, сенаторуудтай зургаа авахуулснаа фэйсбүүкийнхээ хуудсанд хийсэн байгаа. Тэдгээр хүмүүстэй уулзах болгондоо Монголынхоо талаар л ярина. Монголоо л сурталчилна. Тэгэхээр их, бага хэмжээгээр Монголын хөгжимчин ийм юм байна шүү гэдгийг мэдэрсэн болов уу.

 

-Удахгүй болох тоглолтыг тань шагналын төлөө тоглолоо гэх юм?

 

-Өө, тэр шагналын талаар бодох ч зав алга байна шүү дээ. Угаасаа ч шагналын төлөө явдаг хүн би биш шүү дээ.

 

-Хэрэв танд тоглолтын дараа гавьяат ч юм уу өгвөл яах вэ?

 

-Өгвөл сайхан л биз дээ. Хамгийн гол нь сайхан уран бүтээл хийх юмсан. Миний хөгжмийг сонсоод тэр хүн эрч хүч, зөв сайхан зүйл ухаараасай л гэж бодож байна. Магадгүй хүнд хэцүү үедээ Чинбааг сонсоод тайтгараасай.

 

-Тоглолтод тань ямар уран бүтээлчид хамтран ажиллаж байна вэ?

 

-Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Ардын жүжигчин Ц.Батчулуун гуайн дэргэд би хүн болсон. Миний аав гавьяат жүжигчин С.Батмөнх өнгөрөхөөсөө өмнө “Миний хүү аавынхаа оркестортой юм хийгээрэй. Хөгжүүлээрэй” гэж захиж байсан. Тиймээс аавынхаа захиасын дагуу хэд хэдэн уран бүтээл хийж байна. Би саяхан л нэг зүйл мэдэрлээ. Монголын ард түмэнд үнэхээрийн их баярлалаа. Хүү нь та нартаа баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Намайг дэмжиж байгаа ард түмнээ хараад цаашид үүнээс ч илүүг хийх ёстой юм байна гэдгээ ойлгосон.

 

-Цаашид та Монголдоо уран бүтээлээ хийх үү. Аль эсвэл Америкт байх зорилготой байна уу?

 

-Америкт хийх гэрээтэй тоглолтууд байгаа учраас ямар ч байсан тэднийгээ дуусгана. Дуусгаад эх орондоо ирнэ. Би монгол хүн. Монголдоо хайртай. Залуу хүний хувьд эх орныхоо төлөө ихийг хийе гэж бодож байгаа. Салбар, салбартаа тэргүүлэгч байя, хийж бүтээе. Үүнийг дэмжээрэй.

 

С.АЛТАНЦЭЦЭГ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (December 23, 2011 12:32:35 pm )

    tiim shd. mundag hun shuu. amjilt.hurdan ireerei.

  • Hi Guess the Food Answers (September 07, 2013 3:36:12 pm )

    12297 453037There is noticeably a bundle to know about this. I ***ume you produced certain good points in capabilities also. 531379

  • διαχείριση κτιρίων (September 08, 2013 5:09:11 am )

    992100 791188After study a number of the websites on your own internet site now, i truly like your means of blogging. I bookmarked it to my bookmark website list and will also be c****ing back soon. Pls consider my web-site likewise and tell me what you consider. 664914

  • this contact form (September 11, 2013 2:42:06 am )

    105636 559562Spot on with this write-up, I truly ***ume this web site wants way much more consideration. I

antalya rent a car