Улаанбурхан өвчний мэдээ:
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (23.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Хордлогын мэдээ:
Өнгөрсөн сарын 30-аас энэ сарын 4-нд ХЯТТ-д нийт 18 хүн хандаж, таван хүн хэвтэж, 13 хүн тусламж авч буцсан байна. Эмийн бодисын хордлогоор долоон, химийн нэг, угаарын хийн хордлогоор найм, бусад хордлогын улмаас хоёр хүн тус тус ханджээ.
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74231 хүн хамрагдсанаас 3934 тохиолдол (5.3%) томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.4%-иар өссөн байна.
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
Энэ сарын 1-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25244 хүн өвчилж, 10494хүн (41.5%) нас барсан байна. Өнгөрсөн сарын 25-аас хойш нийт 82 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 57, Сьерра-Леонд 25 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 4 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
хххх (April 07, 2015 9:25:11 pm )
өчнөөн вакцин хийлээ гэдэг чанаргүй оромддогийн жишээ энэ бишүү ЭМЯ ажлаа зрхих түвшинд нь хийгээсэй
1 Comment